Zuvlumj SAFETY

2
7/30/2019 Zuvlumj SAFETY http://slidepdf.com/reader/full/zuvlumj-safety 1/2  “НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ”  БАГА ХУРАЛД ОРОЛЦОГЧДООС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ 2012 оны 3-  р сарын 23-ны өдөр Улаанбаатар хот 2012 оны 3-  р сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хуралд төрийн, төрийн бус байгууллага, эрдэс баялаг эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг, тэдгээрт үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүд , мэргэжлийн холбогдох байгууллагын төлөөлөгчид , мөн ОХУ , БНСУ - ын төлөөлөгчид оролцлоо. Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж, Монгол улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж байгаа боловч үйлдвэрлэлийн явцад хүний амь нас, эрүүл мэнд хохирох, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг сөрөг үр дагавартай үйлдвэрлэлийн осол гарах явдал буурахгүй байгааг онцгой анхаарч; Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн чадвар алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх, аюулгүй үйлдвэрлэлийн соѐлыг бий болгож төлөвшүүлэх хандлага нь эрдэс баялаг болон эрчим хүчний салбарын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болохыг хүлээн зөвшөөрч; Хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн асуудлаар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ), бусад олон улсын байгууллагаас батлан гаргасан конвенци, эрх зүйн баримт бичиг, стандартыг судлан үзэж холбогдох стандартыг Монголын эрдэс баялаг, эрчим хүчний салбарт нутагшуулах шаардлагатай гэж үзээд; Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үндэсний хөтөлбөр, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол улсын Засгийн газар, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын үйлдвэр, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэн, Дараах зөвлөмжийг гаргаж байна. Үүнд: Нэг. Монгол улсын Их хурал, Засгийн газарт 1.1 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулах тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 1.2 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны зардлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох ;

Transcript of Zuvlumj SAFETY

Page 1: Zuvlumj SAFETY

7/30/2019 Zuvlumj SAFETY

http://slidepdf.com/reader/full/zuvlumj-safety 1/2

 

“НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” БАГА ХУРАЛД ОРОЛЦОГЧДООС ГАРГАСАН 

ЗӨВЛӨМЖ 2012 оны 3- р сарын 23-ны өдөр  Улаанбаатар хот 

2012 оны 3- р сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Нэн түрүүндХөдөлмөрийн аюулгүй байдал” бага хуралд төрийн, төрийн бус байгууллага, эрдэс баялагэрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг, тэдгээрт үйлчилгээ үзүүлдэг аж ахуй

нэгжүүд,

мэргэжлийн холбогдох байгууллагын төлөөлөгчид,

мөн ОХУ,

БНСУ-ынтөлөөлөгчид оролцлоо. 

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жилээсжилд өргөжиж, Монгол улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж байгаа боловч

үйлдвэрлэлийн явцад хүний амь нас, эрүүл мэнд хохирох, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг

сөрөг үр дагавартай үйлдвэрлэлийн осол гарах явдал буурахгүй байгааг онцгой анхаарч;

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн

чадвар алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг  тууштай хэрэгжүүлэх, аюулгүйүйлдвэрлэлийн соѐлыг  бий болгож төлөвшүүлэх хандлага нь  эрдэс баялаг болон эрчим

хүчний салбарын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн бүтээмж, үр  ашгийг

нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болохыг хүлээн зөвшөөрч; 

Хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн асуудлаар Олон УлсынХөдөлмөрийн Байгууллага (ОУХБ), бусад олон улсын байгууллагаас батлан гаргасан

конвенци, эрх зүйн баримт бичиг,  стандартыг судлан үзэж  холбогдох стандартыг

Монголын эрдэс баялаг, эрчим хүчний салбарт нутагшуулах шаардлагатай гэж үзээд;

Үйлдвэрлэлийн  осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх,

ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үндэсний хөтөлбөр, зорилтуудыгамжилттай хэрэгжүүлэхэд Монгол улсын Засгийн газар, Эрдэс баялаг, эрчим хүчний

салбарын үйлдвэр,  аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагуудын нягт хамтын

ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэн, 

Дараах зөвлөмжийг гаргаж байна. Үүнд: 

Нэг. Монгол улсын Их хурал, Засгийн газарт 1.1 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулах тогтолцоог боловсронгуй

болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;1.2 Хөдөлмөрийн аюулгүй  байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны  зардлыг

нэмэгдүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

Page 2: Zuvlumj SAFETY

7/30/2019 Zuvlumj SAFETY

http://slidepdf.com/reader/full/zuvlumj-safety 2/2

1.3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх соѐлыг

төлөвшүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход  холбогдох  хууль

тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах;

1.4  Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын ХАБЭА-н зөвлөлийн журмын  төслийг

сайшааж, ЭБЭХЯ-ны дэргэд салбар хороог байгуулж бодлого, удирдлагаар хангаж

ажиллуулах; 

1.5 Уул уурхайг дагасан хангамж, үйлчилгээ, хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд  

үндэсний үйлдвэрлэгчдийг бүх талаар дэмжих;

1.6 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар зөвлөлгөө өгөх үйл

ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх. 

Хоёр. МУУҮА, Эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудад 

2.1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал” чуулга уулзалтыг МУУҮА-иас жил бүр зохионбайгуулж салбарын ХАБЭА-н тайланг мэрэгжлийн баг ажиллуулах замаар гаргаж

хэлэлэлцүүлж байх;

2.2. Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын 

OHSAS 18001:2007 болон бусад стандартыг  нутагшуулах ажлыг зохион

байгуулах;2.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар зөвлөлгөө өгөх, нийгмийн

нөлөөллийн үнэлгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадынхөрөнгө  оруулалтай болон дотоодын  аж ахуй нэгжүүдийн  судалгаа гаргах,

аттестачлах;

2.4. Уул уурхайн салбарын ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, онцлогт тохирсонхамгаалах хэрэгсэлд  тавигдах шаардлагын тухай стандартуудыг боловсруулах,

олон улсын стандартыг нутагшуулах. 

Гурав. Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын аж ахуй нэгж, ажиллагсдад 3.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан  аюулгүй

ажиллагааны нөхцөлд тохирсон хувцас, хэрэгслэлд зарцуулах зардлын хэмжээгнэмэгдүүлж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж нийгмийн хариуцлагаа өндөржүүлэх .

3.2 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх соѐлыг

төлөвшүүлэхэд  шаардлагатай удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ  авч

хэрэгжүүлэх. 

3.3 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр олон улсад болон өөрийноронд мөрдөгддөг стандартуудыг өөрийн үйлдвэр, байгууллагадаа нэвтрүүлэх

ажлыг зохион байгуулах.

“НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” БАГА ХУРАЛД ОРОЛЦОГЧИД