T-L –ийн Усалгааны системүүд · Олон жил талбай дээр...

8
T-L –ийн Усалгааны системүүд C E R T I F I E D Q U A L I T Y ISO 9001 Маш хялбар сонголт.

Transcript of T-L –ийн Усалгааны системүүд · Олон жил талбай дээр...

T-L –ийн Усалгааны системүүд

CERTIFIED

Q U A LI T Y

ISO9001

Маш хялбар сонголт.

Хастингс дэх T-L-ийн төв оффис. Хэвшмэл Тэнхлэгийн Систем1955 оноос эхлэн дадлага туршлагыг бий болгосон.

Гидр хүчээр ажилдаг эргэлтэт тэнхлэгтэй усалгааны системийн гол үйлдвэрлэгч болох T-L-ийн бүтээгдэхүүн нь олон мянган цагийн нарийн

судалгаа, чанар ба гүйцэтгэлийг шалгах олон удаагийн туршилтын дүнд үйлдвэрлэгддэг. T-L-

ийн үйлдвэрийн цогцолбор нь 40 гаруй акр газрыг хамарсан 16 барилга байгууламжтайгаас гадна

гуурсан хоолой үйлдвэрлэх, цайрдах орчин үеийн технилогоор тоноглогдсон үйлдвэрүүдтэй юм.

Powered by hydraulics for continuous movement.T-L-ийн гидр тоноглолд цахилгаанаар ажилдаг эргэлтэт тэнхлэгт байдаггүй олон онцлогууд бий. Цахилгаанаар ажилдаг усалгааны систем нь явах -зогсох-явах үйлдэлтэй байдаг бол T-L системийн цамхаг тус бүр байнгын хөдөлгөөнтэй байж чаддаг. Энэ нь нэн ялангуяа услалтын системийг ашиглан бордоо болон хортон шавьжны хорыг нэгэн жигд цацахад шаардагддаг нам даралтын системд илүү ашиг тустай юм. T-L-ийн сайжруулсан зүтгүүр нь уг системийг чийгтэй, тэгш бус гадаргуу дээр байнга хөдлөх боломжийг олгодог тул юманд тээглэн зогсох, гацах зэрэг бэрхшээлүүдийг багасгаж өгнө. Уг системийн тогтмол жигд зөөлөн хөдлөх хөдөлгөөн жолоодлогын бүх эд ангиудын элэгдлийг багасгахын зэрэгцээ гацаж зогссон цамхгийг дахин ажиллуулахад зарцуулдаг эрчим хүчийг хэмнэж өгнө.

T-L-ийн шахуургыг ажиллуулахад шаардагддаг эрчим хүч нь тэнхлэгийн эргэх хугацаатай хамт өөрчлөгддөг тул хөдөлгүүрийн хүчийг хэмнэж өгдөг. T-L-ийн услагааны бүх систем нь элэгдлээс дээд зэргээр хамгаалах зориулалттай нэмэлт тусгай бүтээгдэхүүнийг агуулсан хоргүй гидр шингэнийг хэрэглэдэг ба нарийн шүүгчтэй гидрийн энэхүү систем нь удаан эдэлгээний баталгааг өгөх болно.

T-L – ийн гидр насос нь ямар ч цахилгаан эх үүсвэрээр ажиллагаанд ордог.

Эргэлтийн тэнхлэг нь гидр эргэх холбоостойгоо эсвэл шлангтай ашиглагддаг. Зурагт цуглуулагч цагирагыг харуулсан байна.

Ременээр хөтлөх

Цахилгаан мотор нь дан ганц болон 3 фазтай

Хөдөлгүүр

Цахилгаан эх үүсвэр

Powered by hydraulics for continuous movement.Хурдны гар удирдлага ба чиглүүлэгчQuick Tow услагааны системийн эргэлтийн хурд ба явах чиглэлийг энгийн ажилгаатай гидрийн хоёр дамран хавхлагаар тохируулж болно. Олон жил талбай дээр амжилттай ажилласан энэхүү системийн хурдны гар удирдлага ба чиглүүлэгч.бол үйлдвэрлэгчийн хамгийн энгийн боловч найдвартай ажиллагаатай удирдлагын тоноглол юм.

Могой араа, сателит араа гэсэн хоёр төрлийн гидравлик системээс сонгох боломжтой. Энэхүү хоёр араа хоёулаа жигд тасралтгүй ажиллагааг хангаснаар эд ангийн элэгдлийг багасгадгаараа давуу талтай.

T-L-ийн сателит болон могой араанууд нь бүрэн битүүмжлэгдсэн бөгөөд өөр хөтлөх араа орох зайгүйгээр гидравлик моторт шууд холбогдсон аж. T-L загвар нь уламжлалт U холбоос, болон бусад ил гарсан хөдлөх эд ангиудыг хэрэглэдэггүй. Засвар үйлчилгээ хийх шаардлагатай үед мотор болон араануудад төвөггүй хялбар хүрч болно.

T-L –ийн чиглүүлэгч удирдлагаЭргэлтэт тэнхлэгийн хурд болон чигийг эргэлтэт тэнхлэгээс эсвэл захын цамхагаас биш харин алсын байрлалуудаас удирдах боломжтой.

T-L-ийн алсаас удирдах төхөөрөмжАлсаас удирдах энэхүү төхөөрөмжийг T-L-ийн удирдлагын бүх системд ашиглаж болно. Харилцаа холбоог өөрийн тусгай хэрэгцээнд тааруулан радио болон үүрэн холбоогоор дамжуулан хийх боломжтой.

Тэнхлэгийн Алсын AgSense УдирдлагаТэнхлэгийн Алсын AgSense Удирдлага нь тэнхлэгийн цамхаг дахь GPS-ээр тухайн системийн байршил, хурд болон зүг чиг гэх зэрэг мэдээллэлийг дамжуулдаг. AgSense нь дижитал гар утас технологи ашигладаг бөгөөд энэ нь интернеер холбогдсоноор гар утас руу эсвэл мэйл хаяг руу дохио өгөх боломжийг олгодог юм.

TLC-ийн эргэлтэт тэнхлэгийн удирдлагаЭнэхүү систем нь эргэлтэт тэнхлэгийн компьютерчилсан удирдлагын ээлжит эрин үеийн бүтээгдэхүүн юм. Энэ нь гүйцэтгэлийг мэдээлэх, системийн бүтээмжүүдийг хянах, усны болон гидрийн даралтыг заах, хурдыг харуулах, усалгааны хуваарийг тохируулах зэрэг олон үйлдлийг хийдэг.

T-L –ийн нарийвчилсан удирдлагын самбар IIУрагш, хойш хөдлөх болон хоёрдогч хурдны тохиргоог хянах самбараас шууд хийж болох онцлогтой. Мөн түүнчлэн эргэлтэт тэнхлэгийг урьдчилан тохируулсан байрлалууд дээр зогсоох буюу ухрааж болно. Ашиглах усны нарийн хэмжээг системийн хурдны мэдээлэлээс харах ба үүнийг гэрэлт том дэлгэцнээс хялбар харж болно. Энэхүү удирдлага нь TLC-ийн эргэлтэт тэнхлэгийн удирдлагын гол гол онцлогуудыг тусгасан бөгөөд нарийн төвөгтэй компьютерийн програмчилгүйгээрээ давуу талтай.

Удирдлагын систем T-L нь дээд зэргийн бүтээмжтэй арааны хоёр төрлийн системийг санал

болгож байна.

Үргэлжилсэн хөдөлгөөн гэдэг нь араан дамжуулагийн ашиглалтийг

уртсгах гэсэн үг юм.

Гариг хөтлөх араа

Могой хөтлөх араа

Powered by hydraulics for continuous movement.Тохиргоог хянах системT-L системүүд нь энгийн гидравлик дамран хавхлагуудыг ашиглах замаар тохиргоог хийдэг. Тохиргооны систем нь дамран хавхлагыг хөдөлгөж, цамхаг тус бүрд шаардагдах гидр шингэнийг өгөх ба энэ нь захын цамхагийг байнгын хөдөлгөөнд байлгаж жигд ажиллах боломжийг олгодог. Энэхүү энгийн гидравлик удирдлага нь нэг хурдтай цахилгаан мотортой, асаах/зогсоох хоёрхон үйлдэл бүхий микросвич загварыг бодвол хэд дахин үр ашигтай илүү сайн технилоги юм.

Хавхлагын дамар нь зэвэрдэггүй, цэвэр гангаар хийгдсэн учир засвар үйлчилгээ хийх шаардлагагүй. Цамхаг гацах, эсвэл тохиргоо алдагдах тохиолдолд тус хавхлага нь гидравлик шингэнийг насос уруу буцаан хийж системийн ажиллагааг зогсоон ноцтой эвдрэлээс хамгаалдаг. Энэ үед системийн мэдрэгчүүд нь системтэй зэрэг ажиллаж услалтыг зогсоодог.

Цамхагийн бүтэцT-L цамхагуудыг ачаалал даах чадвар сайтай хоолойнуудаар хийсэн бөгөөд уг байгууламж нь цайрдаж гагнасан дөрвөн төмөр өнцөгт цамхгаас бүрддэг. Ачаалал даах чадвар сайтай бэхэлгээнүүд нь уг цамхагт тэгш бус гадаргуу болон хагалсан газарт илүү тогтвортой ажиллах боломжийг олгодог.

Давхар болт бүхий холбоосЦамхагийг гагнахаас өмнө гол нурууны төмөр хоолойнд цайраар бүрсэн, сайн чанарын хатуу төмөр гархиудыг хөдөлгөөнгүй болгон бэхлэж өгсөн нь гол нурууны холбоосууд дээр ирэх даралтыг нэгэн жигд болгож өгсөн. Уг холболтыг нэг болт дааж чадах боловч T-L нь 5 зэрэглэлийн хоёр болт ашигладаг учир болт тус бүр дээр ирэх ачаалал бага байдаг. Энэ нь T-L-ийг асуудалгүй…удаан ажиллуулдаг бас нэгэн онцлог юм.

T-L –ийн халуун цайранд дүрж цайрдах арга ажиллагааT-L нь өөрийн гэсэн орчин үеийн цайрдах үйлдвэртэй бөгөөд ачаалал даах чадвар сайтай ган гол шугаман хоолойнууд, гол нуруу болон цамгхагийн төмрүүдийн чанарыг жигд хангах зорилгоор эдгээрийг үйлдвэртээ эхний ээлжинд цайрддаг. Бид халуун цайранд дүрж цайрдах ажиллагаагаар дамжуулан ган эд ангиудыг химийн аргаар бүрдэг. Манай үйлдвэр ус чөлөөтэй гүйхээр, үрэлтэнд бага идэгдэхээр мөн шахуургын өртгийг багасгахуйц янз бүрийн хэмжээний голчтой сайн чанарын гол шугаман хоолойнуудыг үйлдвэрлэдэг. Цамхаг тус бүр дээр байрлуулсан автомат юүлэх төхөөрөмж нь ашиглалт бүрийн дараа системийн усыг юүлж сулладаг. .

T-L системийн гадна талын бат бөх уян холбоосууд уг системийг тэгш бус, овон товон ихтэй гадаргуу дээр тогтвортой зогсох боломжийг олгодог. Гадна талын уян холбоос бүхий энэхүү загвар нь усыг бага даралтаар жигд зөөлөн цацах баталгааг өгдөг.

T-L – ийн Системийн Бүтэц нь тухайн салбардаа хамгийн шилдэг нь юм.

Powered by hydraulics for continuous movement.

Гидр болон цахилгаан эргэлтэт тэнхлэгийн аль алиных нь найдвартай ажиллагааг хангах үүднээс шүршигчийн түгжигч нь гидравликаар өдөөгдөж ажилдаг. Дахин хэлэхэд энэхүү загварын ашиглахад энгийн хялбар байдал үнэхээр их юм.

T-L-ийн нэмэлт байрлал тохируулагчаар эргэлтэт тэнхлэгийг ямар ч градусын өнцөгт зогсоож болно.

360 градус эргэж ажиллах боломжгүй талбайд нэн тохиромжтой

Шүршигчийн багц тохируулганаас өндөр, дунд болон бага даралтуудын аль нэгийг сонгох боломжтой. T-L системийн байнгын хөдөлгөөн танд усаа жигд цацах боломжийг олгоно.

T-L нь ямар ч ургац хураах болон гадаргууд зориулсан сонголтыг бий болгодог.

Galvanized: 5", 6 5/8", 8", and 10", Stainless Steel: 6 5/8" and 8 5/8"Aluminum: 6" and 8"

11.2 x 24Recap

14.9 x 2416.9 x 24

11.2 x 38

Автомат Хурд өсгөгч

Автоматаар эргэлт

Дугуйны хувилбарууд

Автомат Хурд бууруулагч

Байрлалтын зогсолтХоолойн материал болон

хэмжээний сонголттой

T-L – ийн Усны даралтын сонголтууд

Өндөр даралттай шүршигч

Дунд даралттай шүршигч

Бага даралттай резин хоолойгоор услах

Бага даралт бүхий чиглэлээ тойрон эргэж эсвэл нэг зүгээс нөгөө зүг руу савалж цацдаг

шүршигч

Булангийн Систем Quick Tow Систем 4 Дугуйт Чиргэнцэл хэлбэрийн Тэнхлэгийн

Систем

2 болон 4 Дугуйт Шүлүүн урт

хэлбэртэй Систем

T-L Irrigation Company151 East Hwy 6 & AB Road • P.O. Box 1047

Hastings, Nebraska 68902-1047 USAPhone: 1-800-330-4264 • Fax: 1-800-330-4268Phone: (402) 462-4128 • Fax: (402) 462-4617

[email protected] • www.tlirr.com

“Эргэлтэт тэнхлэг ажилласаар л байх шив дээ”

T-L Усалгааны Системийг ашиглаж буй хүмүүсийн хэлснээр…

“Аюулгүй, найдвартай мөн амархан засагддаг”

T-L бол зах зээл дээрх 2 дахь том технологи юм.

Сайн арчилж чадвал 50 жил ч ажиллана.

“Би цахилгаанчин хүн, боловч цахилгаанаар ажилдаг эргэлтэт гол тэнхлэгийг тогтмол ажиллуулж чадахгүй л байгаа.”

Хөрш маань надаас үргэлж T-L төвийн эргэлтэт тэнхлэгтэй системийн талаар асуугаад “Spark-o-Мatic”-ийг худалдан аваач гэдэг. Миний хувьд, би T-L-д худалдагдсан хүн. Би эргэлтэт тэнхлэгийг ажиллуулахад хамаг цагаа зарахгүйгээр өөрийн хийх ёстой ажилдаа анхаарлаа хандуулахыг хүсдэг. — Blaine Garrelts, Brady, NE

Энэ систем дээр ажиллаж байхдаа цахилгаанд цохиулсан хүмүүсийн талаар сонсож байсан. Би ийм асуудлаар олон дуудлага хүлээн авч байсан. Заримдаа бүр отверткаа хайлуулсан тохиолдол ч гардаг. T-L –ийн гидр технологи энэ аюулыг бүрэн арилгасан.” T-L төвийн эргэлтэт тэнхлэг нь найман улирал дараалан ажиллахдаа цахилгаан системд найдаж суух үеийг халж чадсан юм.— Kenny Rodgers, Belzoni, MS

Унтраалга ажиллахгүй болох гол шалтгаан нь цахилгааны хэт ачааллаас болдог. Жижиг унтраалга, цамхагийн хуримтлуурууд зэрэгт байнга засвар үйлчилгээ хийх шаардлагатай болдог бөгөөд 3 фазын тог хэрэг болдог. Харин манай T-L маш их лаг шаварт ч ажиллаж чадна. Энэ үнэхээр сайн ажиллаж ажлыг хийсэн шиг хийдэг шүү. Цахилгаан системээс илүү сайн хийгдсэн эд дээ.— Tom Bailey, Ephraim, UT

Үнэхээр бүтэн хагас зууны турш ажилласаар байна гэж үү? Тийм ээ. Манай үйлдвэрийн эхний долоон T-L систем 27 дахь улиралдаа ажиллаж байна. Би үүнд их сэтгэл хангалуун байгаа. Манай цахилгаан улиралд 3-4 удаа үйлчилгээ авдаг. Бидний бүртгэлээр T-L системийн үйлчилгээний дундаж зардал нь цахилгаан тоноглолын засвар үйлчилгээний зардлын 1/6-тэй тэнцэж байгаа юм.— Reed McClymont, Holdrege, NE

BAC 45972/5/09 Printed in U.S.A.