Supply Chain - GS1 Монгол Нийгэмлэгийн ... chain 201503.pdf · зэргийн...

8
No: 03 (27) 2015.09.11 Quarterly E-newsletter Supply Chain АГУУЛГА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1-2 ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 3-4 ТАНИН МЭДЭХҮЙ 5-6 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ 7 ЗУРААСАН КОД 8 “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж эхлээд байгаа 4 төрлийн цахим картан дээр GS1 системийн GS1-13 стандартын 865 бүхий зураасан кодыг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү карт нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаагийн албан хаагчид зэрэг тодорхой үйлчлүүлэгчдэд зориулсан хөнгөлөлтийн карт, оюутан, сурагчид болон энгийн гэсэн дөрвөн төрөл юм. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Transcript of Supply Chain - GS1 Монгол Нийгэмлэгийн ... chain 201503.pdf · зэргийн...

No: 03 (27) 2015.09.11Quarterly E-newsletter

Supply Chain

АГУУЛГА

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1-2 ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 3-4

ТАНИН МЭДЭХҮЙ 5-6

ЛОГИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ 7

ЗУРААСАН КОД 8

“Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж эхлээд байгаа 4 төрлийн цахим картан дээр GS1 системийн GS1-13 стандартын 865 бүхий зураасан кодыг олон улсын стандартын

дагуу хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү карт нь өндөр настан,

хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаагийн албан хаагчид зэрэг тодорхой үйлчлүүлэгчдэд зориулсан хөнгөлөлтийн карт, оюутан, сурагчид болон энгийн гэсэн дөрвөн төрөл юм.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Quarterly E-newsletter

2015 2 (26) Хуудас: 2 / 8

Supply Chain МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗУРААСАН КОД ХЭРЭГЛЭГЧДИЙН ТОО 70-ААР НЭМЭГДЛЭЭ

2015 оны III улиралд “GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүнээр элсэж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ GS1 систем олон улсын стандарт зураасан кодыг хэрэгжүүлэн ажиллаж буй аж ахуй нэгж байгууллага, хувь хүн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нөхөрлөл хоршоодыг танилцуулж байна.

№ Байгууллагын нэр GS code № Байгууллагын нэр GS code

Хувь хүн Аж ахуй нэгж

1 Б.Цэнгэл 86580000525 32 Эс си эл ХХК 86580000522

2 Э.Энхтүвшин 86580000527 33 Довцог өндөр ХХК 865800005233 Б.Нарандорж 86580000530 34 Тайёобаши ХХК 865800005244 З.Мандал 86580000536 35 Маркетлидер ХХК 865800005265 Н.Гансүх 86580000537 36 Си эй эй си ХХК 865800005286 Д.Булганчимэг 86580000538 37 Тэнгэрийн гох ХХК 865800005317 Д.Мягмарсүрэн 86580000540 38 ТЭК ХХК 865800005328 Б.Билгүүн 86580000541 39 Мандал стиль ХХК 865800005339 Г.Алтантуул 86580000543 40 Пүпүсо ХХК 86580000534

10 Н.Солонго 86580000545 41 Сондог ХХК 8658000053511 Н.Эрдэнэбат 86580000550 42 Лха-Шүр ХХК 8658000053912 Д.Эрдэнэчимэг 86580000551 43 Хос билгүүн төр ХХК 8658000054213 Х.Энхмаа 86580000552 44 Их тод од ХХК 8658000054414 Д.Сарантуяа 86580000553 45 Ягаан мод ХХК 8658000054715 Р.Санжаа 86580000554 46 Ялгуун болд ХХК 8658000054816 У.Дуламсүрэн 86580000555 47 Лоттери де ла Монголи ХХК 8658000054917 С.Баясгалан 86580000556 48 Санклер ХХК 8658000055918 Э.Байгалмаа 86580000558 49 Жэт трак ХХК 8658000056119 Х.Баттөр 86580000560 50 Тэзард ХХК 8658000056220 С.Батзориг 86580000563 51 Тэнгэрийн соёмбо ХХК 8658000056421 Т.Мөнхдэлгэр 86580000565 52 Том цагаан ус ХХК 8658000056622 О.Мандах 86580000567 53 Ургамал ургац ХХК 865602124223 Г.Дэжидмаа 86580000568 54 Гөгсөгийн овоо ХХК 865602124324 Ч.Эрдэнэцэцэг 86580000569 55 Батхаан тамхи янцо ХХК 865602124525 Д.Оюун 8656021255 56 Атиплас кинг фүүдс ХХК 8656021246

Нөхөрлөл / Хоршоо / Цех 57 Буян арвижих голд ХХК 865602124726 Хүдэр сум ЗДТГ 86580000529 58 Дельта фүүдс ХХК 865602124827 Дорнын балт зөгийн хоршоо 86580000546 59 Түвшинхороот ХХК 865602124928 Оргил цех 86580000557 60 Харвахын гол ХХК 865602125029 Хан жаргалант ховд хоршоо 8656021244 61 Манлайрагчаа ХХК 865602125130 Өлзийт ХААМСҮТ 8656021261 62 Бал хайрхан ХХК 865602125231 Өлзийт ХААМСҮТ 8656021262 63 Модернклассик фурнитур ХХК 8656021253

64 Нөнөнана ХХК 865602125465 МТ азт ХХК 865602125666 Гацуурт ХХК 865602125767 Цоцос лоунж ХХК 865602125868 Амира стар ХХК 865602125969 Хөтөл жимсгэнэ ХХК 865602126070 Мэнд интернешнл ХХК 8656021263

Quarterly E-newsletter

Хуудас: 3 / 82015 2 (26)

Supply Chain

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АНХНЫ ФРАНЧАЙЗИНГИЙН ГЭРЭЭ ХИЙГДЭХ

БОЛОМЖТОЙ БОЛЛООМҮХАҮТ нь гишүүн

б а й г у у л л а г у у д т а й г а а байнгын эргэх холбоотой, үйл ажиллагааг нь дэмжиж, тулж ажиллахыг эрмэлздэг. Энэ утгаараа Танхимд элсээд нэг жил болсон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг хувцас угаалгын үйл ажиллагаа эрхэлдэг “ШУТЦ” ХХК-ний “Та өөрөө угаа” угаалгын төв дээр хийж захирлын нь санал, хүсэлтийг нь сонссон юм.

Тус компаний захирал Д.Цэнд хувцас угаалга, ахуйн үйлчилгээний чиглэлээр Монгол улсад анхны франчайзинг нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавин ажиллаж байна. Хими цэвэрлэгээний үйлчилгээнээс ялгаатай хувцас угаалгын үйлчилгээг бид төдийлөн мэддэггүй бөгөөд энэхүү франчайзинг 21 аймагт хэрэгжүүлэх нь орон нутагт ахуйн соёл, гадаад, дотоодын жуулчдын эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй тодорхой хэмжээний ажлын байрыг бий болгосноор уг компаний Монгол улсдаа оруулж буй хөрөнгө оруулалт болох юм. Тиймээс ШУТЦ ХХК-ийн захирал Д.Цэндээс зарим зүйлийг тодрууллаа.

- Ярианы эхэнд компани, эрхэлж буй

үйлчилгээнийхээ талаар танилцуулахгүй юу?

-Манай компани ахуйн үйлчилгээ, гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр 2012 онд байгуулан үйл ажиллагаа эрхэлж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагаар өөрөө өөртөө үйлчилдэг хувцас, эд хэрэглэлээ угаадаг угаалгын төвийг анх удаа монголдоо нээн ахуйн үйлчилгээний чиглэлд “Та өөрөө угаа” нэртэй хувцас угаалгын газар ажиллуулж байна.

Энэхүү угаалгын төв нь ХБНГУ-д үйлдвэрлэсэн ахуйн үйлчилгээний зориулалттай “MIELE” брэндийн бүрэн автомат угаалгын болон хатаах, индүүдэх машинуудаар бүрэн төгс үйлчилгээ үзүүлдэг. Мөн Германаас шууд оруулж ирсэн хүний арьсанд гаж нөлөөгүй шинжлэх ухааны үзүүлэлт өндөртэй угаалгын шингэн болон хуурай бодис, анхилуун үнэр оруулагч агуулагдсан дээд

зэргийн чанартай угаалгын бодисуудаар үйлчилдэг.

- Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын сүлжээ угаалгын газрын талаарх ойлголт бидэнд өгнө үү?

-Герман улсад хувцас, хэрэглэлийн угаалгын газар хот бүрт нь долоогоос найман сүлжээтэй ажилладаг. Энэ нь зөвхөн эзэгтэй нарын гэлтгүй бүхий л ард иргэдийн үйлчлүүлдэг газар байдаг. Хэдийгээр тэд гэртээ угаалгын машинтай ч ихэвчлэн угаалгын газраар л үйлчлүүлдэг. Учир нь ажлын цайны цагаар, амралтын өдөр гээд аль болох цаг, заваа хэмнэх үүднээс ийнхүү угаалгын газрыг зорьдог юм билээ.

- “ШУТЦ” ХХК Монголд ахуйн үйлчилгээний чиглэлээр анх удаа франчайзингийн гэрээ байгуулж байгаа юм байна. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Бид 2013 онд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагаар элссэн. Анх үүсгэн байгуулагдаад нэг жил болсон аж ахуйн нэгжүүдтэй Танхимын мэргэжилтнүүд биечлэн уулзаж, үйл ажиллагаатай нь танилцдаг юм билээ. Энэ ч үүднээс Танхимын удирдлагуудад өөрийн санаагаа хэлсэн. Ингээд энэ жилээс франчайзингийн

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

Quarterly E-newsletter

2015 2 (26) Хуудас: 4 / 8

Supply Chain

гэрээний үндсэн зарчимаар эх орондоо ажиллуулах санаа дэвшүүлснийг МҮХАҮТ дэмжсэн.

Би ч мөн энэхүү франчайзингийн гэрээнй үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Цааш нь салбар нэгжээ Монголдоо нэмж, өргөжүүлэх хүсэлтэй байвч хөрөнгийн хувьд боломжтой биш байсан. Зээлд хамрагдахад ч мөн боломжгүй болсон учир Танхимд хандсан.

Ер нь өнөөгийн зах зээлийн үед бизнес эрхлэх санаа, боломжтой хүмүүс гэж байхад ямар ч санаа, мэдлэггүй хүмүүс бий. Төр, засаг ажлын байр бий болгох үүднээс жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмждэг ч ард иргэдэд яг ямар төрлийн ажил эрхлэх ухай мэдлэг хомс, тэр нь цааш ахицтай биш. Тиймээс ахуйн үйлчилгээний салбарт франчайзингийн гэрээг шинээр нэвтрүүлж байгаа юм.

Цаашдаа энэхүү гэрээг орон нутагтаа хэрэгжүүлэх үүднээс МҮХАҮТ-ын мэргэжилтнүүдтэй хамт “Та өөрөө угаа 21” шинэ төсөл бичсэн. Үүнийг хэрхэн хэрэгжих боломжтой тухай санал, судалгаа авсан. Ер нь хөдөө, орон нутгийн 20 орчим хувьд нь л хими цэвэрлэгээ ажилладаг юм байна. Зарим аймагт байдаггүй юм билээ. Ахуйн үйлчилгээнд төвийн шугамын ус, тэр дундаа

хүйтэн ус л шаардлагатай байдаг. Харин аймаг, орон нутаг төвийн шугаманд холбогдсон, үүнээс гадна, шинэ барилга, орон сууц ихээр баригдаж байна. Тиймээс уг төсөл хэрэгжих бүрэн боломж нээгдэж байгаа юм. Энэ ч үүднээс өнгөрсөн наймдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд уг бизнесийг сонирхож буй хүмүүст өдөрлөг зохиож, төслөө танилцуулсан.

- Франчайзингийн гэрээний тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Энэ нь би өөрийн хийж ирсэн бизнесийн санаагаа эргүүлээд орон нутгийн зах зээлд нийлүүлж буй юм. Ийнхүү бүхий л төхөөрөмж, туслах хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг би тэдэнд нйилүүлнэ. Ингэснээр Европын ахуйн үйлчилгээний стандарт зарчимыг хөдөө, орон нутагт хэрэгжүүлэх юм.

Ийм стандартын дагуух Германы “Miele” брэндийн угаалгын машин, бусад тоног төхөөрөмж, туслах хэрэгслүүдийг мөн нийлүүлж байх болно.

“Miele” брэндийн угаалгын машин нь 24 цаг ажиллах боломжтой, ингэхдээ цахилгаан хэмнэдэг. Тус машин нь төмрөөр хийгдсэн учир эдэлгээ удаантай, бат бөх. Дэлхийн хэмжээний тоног төхөөрөмж юм.

- Тэгэхээр аймаг, орон

нутагт уг франчайзингийн гэрээгээр угаалгын газар ажиллуулах хүсэлтэй хүмүүс хэрхэн хамтран ажиллах ёстой вэ?

-“Та өөрөө угаа 21” төслийн гэрээний дагуу угаалгын газрыг надтай холбогдож, гэрээтэй танилцаад байгуулах юм. Тус угаалгын газар нь тийм ч өндөр өртөгөөр байгуулагдахгүй гэдгийг нэмж хэлмээр байна. Та хэдэн салбар нээх хүсэлтэй байгаагаа өөрийн боломждоо тулгуурлах юм.

Түүнчлэн угаалгын газрын сүлжээ нь оюуны өмчийн газраар баталгаажуулсан “Та өөрөө угаа” нэр, лого, стандартын дагуу үргэлжлүүлэн сүлжээ болон үйл ажиллагаагаа явуулах ёстой.

Нэмж хэлэхэд бизнес эрхлэгчид зээл, тусламж авахад зөвхөн үл хөдлөх хөрөнгийн барьцаа авдаг байсан. Харин сүүлийн үед үл хөдлөх хөрөнгөө барьцаалж болдог болсон байна. Тиймээс тус угаалгын машин нь таны хувьд хөрөнгө, баталгаа болох юм.

- Одоогоор уг төслийн дагуу хэдэн байгууллагатай франчайзингийн гэрээ байгуулсан бэ?

-Одоогийн байдлаар зургаан аймагтай гэрээ байгуулах тухай ярилцаад байна.

Quarterly E-newsletter

Хуудас: 5 / 82015 2 (26)

Supply Chain

CEVA компани нь нийлүүлэлтийн хэлхээнд дэлхийн т э р г ү ү л э г ч к о м п а н и у д ы н нэг бөгөөд Сингапураас Нью-Йорк чиглэлд долоо хоног

тутмын LCL буюу (Чингэлэгийн ачааллаас бага) үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ нь 7 хоног тутмын анхны баталгаат үйлчилгээ бөгөөд 7 хоног бүр шууд дарвуулт завины үйлчилгээг боомтоос боомтод ачааны шилжилт хөдөлгөөнийг найдвартай хяналтан дор гүйцэтгэж үйлчлүүлэгчдэд хүргэдэг байна. CEVA нь ачааг анх хөдөлсөн газраас эцсийн цэг хүртэлх ачаа тээвэрлэлтийн ул мөрийг мөшгөх системийн зарчмаар ажилладаг.

CEVA-ийн Lynnda Loo хэмээх нэрээр олонд танигдсан Сингапур, Малайзын Далайн тээврийн дарга ярихдаа: “Бид үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу Сингапураас Нью-Йорк чиглэлд 7 хоног тутмын LCL үйлчилгээг нэвтрүүлсэндээ их баяртай байгаа. Манай үйлчилгээ нь Сингапурын

стратегийн гол бүсэд үйл ажиллагаа явуулдаг учраас Шанхай, Пусан, Читтагонг болон бусад чиглэлд 7 хоногт байнгын үйлчилгээг шууд хүргэдэг гол төв нь болж байгаа юм. Цаашид үйлчлүүлэгчдийнхээ сонголтыг нэмэгдүүлж, уян хатан үйлчилгээг бий болгохын тулд Далайн тээврийн чиглэлийн тоог өсгөх тал дээр анхааран ажиллах болно. Цаашид үйлчлүүлэгчид CEVA-ийн нэгдсэн нийлүүлэлтийн хэлхээний үйлчилгээгээрээ дамжуулан Нью-Йоркоос АНУ-ын 51 мужид ачааны машинаар хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээг хүргэх болно. 2015 оны сүүл гэхэд үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн 40 шинэ үйлчилгээг дэлхий дахинд бий болгож, LCL-ийн сүлжээнд нэгтгэн хөгжүүлэх зорилготой байгаа. CEVA нь том, дунд, үндэсний болон олон улсын компаниудад зориулсан аж үйлдвэрийн тэргүүлэх шийдлийг хэрэгжүүлсэн төдийгүй 170 гаруй улс оронд ойролцоогоор 42,000 ажилчинтай, хүчирхэг нийлүүлэлтийн хэлхээний менежментийн шийдлийг хүргэсэн дэлхийд тэргүүлэх компаниудын нэг юм” хэмээн ярьжээ.

ТАНИН МЭДЭХҮЙ

CEVA КОМПАНИ LCL ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЖЭЭ

EUROPA WORLDWIDE GROUP ШИНЭ БАЙГУУЛАМЖ БҮТЭЭСЭН ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧЭЭ

ХҮЛЭЭН АВАВ

Бид биеэ даасан логистик операторын

үйлчилгээ үзүүлдэг ба Dartford-д 30 сая фаундын шинэ байгууламжийг зохион бүтээж орон нутгийн бага сургуулийн сурагчдын талархлыг хүлээсэн 11 настай оюутан Акуа Асамоагийн бүтээсэн суурилуулалтыг танилцууллаа. Euro-pa Worldwide Group уг төслөө Gateway Primary академитай хамтарч хэрэгжүүлэхдээ 9-11 насны оюутнуудаас шинэ газар тэмдгээ тавихыг хүсчээ. Уг группын бизнесийг хэрхэн харж байгаа дээрээ тулгуурлан жаран сурагчид өөрсдийн бүтээлээ бий болгосон байна. Тэдний дундаас Акуа охин

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.supplychaindigital.com/logistics/4101/CEVA-launches-weekly-di-rect-LCL-service-from-Singapore-to-New-York сайтаас авна уу.

Quarterly E-newsletter

2015 2 (26) Хуудас: 6 / 8

Supply Chain ялагчаар тодорсон бөгөөд түүний бүтээл 8 метр хананы урттай талбайд суурилуулагдсан байна. Бусад дөрвөн өрсөлдөгч нь: Charlotte Azzopardi (11), Taylor Bygrave (11), Faye McDonnell (11), Marsella Asadi (9) нар ажилчдын цайны газрын зургаа хэвлэсэн байжээ.

Европын хүний нөөцийн, байгууламжийн захирал Карл Поттер хэлэхдээ: “Оролцсон бүх оюутнуудын санаа их бүтээлч байсан учраас ялагчийг сонгох хэцүү байсан ч Акуагийн дизайн бидний бизнесийн өөр өөр талыг тусгаснаараа онцлог байсан. Шинэ 26.368 м хавтгай дөрвөлжин байгууламж нь бидний компанидаа оруулж байсан хөрөнгө оруулалтаас хамгийн том хөрөнгө оруулалт болж байгаа юм. Энэ нь манай ажилтнуудад мөн ирээдүйн амжилт, бизнесийн хөгжилд маш чухал ач холбогдолтой учраас бид орон нутгийг татан оролцуулах, хүчтэй харилцааг бий болгохыг хүссэн. Бид Dartford-д удаан

хугацаагаар байхаар ирэх болно.” гэжээ. Тэрээр ялагч Акуа охиныг урьж өөрсдийн Renault Т Range ачааны машины нэгийг нь судлах боломж олгож, агуулахаар нь группээрээ аялах эрхийг өгчээ.

Gateway Primary академийн тэргүүн Heather Overton: Europa Worldwide Group-ын бүтээлийн төсөлд оролцсноороо манай оюутнууд, ялагчийн хувьд маш үнэтэй туршлага болж группын нутаг дэвсгэр дээр гайхалтай цагийг өнгөрөөж байна. Энэхүү аялал нь манай охидуудын хувьд ялангуяа Акуагийн хувьд өөрийн бүтээлээ тодорхой болгож шав тавьсан нь үнэхээр гайхалтай байлаа. Группын үйл ажиллагаа орон нутагт ойр байх нь оюутнуудын маань хувьд бизнесийн үйл ажиллагаатай танилцаж, шинэ үйлдвэрлэлийн явцаас суралцах маш том боломжийг олгож байна.” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.supplychaindigital.com/warehousing/4068/Europa-worldwide-welcomes-young-artists-to-new-facility сайтаас авна уу.

#10 ИХ БРИТАНИ УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭР

Их Британийн агаарын замын ачаа тээврийн урсгал 2006-2008 он хүртэл 3 жил дараалан буурсан ч одоо дэлхийн агаарын тээврийн топ компаниудын жагсаалтанд орж үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 80 гаруй орны 200 гаруй чиглэлд жил бүр нэг сая тонн орчим ачаа, шуудан, илгээмжийг тээвэрлэж байна.

#9 БНХАУ-ЫН АГААРЫН ТЭЭВЭР

Хятад улсын агаарын тээвэр нь 1959 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл 21 ачааны онгоцтой болж, сүүлийн арван жилд топ 10 ачааны онгоцоор тогтмол шалгарч байгаа билээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд жагсаалтын үзүүлэлт буурч байна. Өнгөрсөн жил ОХУ-ын Transaero болон Hawaiian агаарын шугам бүхий codeshare үйлчилгээг эхлүүлсэн.

ДЭЛХИЙН ТОП 10-Н АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ

Quarterly E-newsletter

Хуудас: 7 / 82015 2 (26)

Supply Chain #8 СИНГАПУР УЛСЫН АГААРЫН АЧАА ТЭЭВЭР

Сингапур улсын агаарын ачааны тээвэр нь Сингапураас Чанги нисэх онгоцны буудлын чиглэлд долоо хоногт 900 гаруй нислэг хийх боломжтой. 6-н тивийн 30 гаруй орны 65 орчим хотуудыг холбосон тусгай зориулалтын B747-400 ачааны онгоц, 100 гаруй зорчигч тээврийн онгоцтой юм.

#7 LUFTHANSA

2014 оны эхний гурван сарын байдлаар бараг 72% хүртэл борлуулалтаа өсгөсөн нь агаарын тээврийн зах зээлийн үлдсэн хэсэгтэй харьцуулахад онцгой үр дүнд хүрсэн буюу эхний жилийн нэгдүгээр улиралд хүчин чадлаа 1.6 хувь нэмэгдүүлсэн байна.

#6 БНСУ-ЫН АГААРЫН АЧАА ТЭЭВЭР

1962 онд Өмнөд Солонгос улсын Засгийн газар Korean Air-ийг байгуулж, сүүлийн есөн жил урт, том овор хэмжээтэй ачаа тээвэрлэж байна. Инчон олон улсын нисэх онгоцны буудал нь дэлхий даяар 116 чиглэлд нислэг хийдэг, 153-н плоттой олон улсын төв юм. Korean Air бол агаарын тээврийн томоохон компаниудын нэгд гарцаагүй тооцогддог.

#5 CATHAY PACIFIC

Хонг Конгийн агаарын ачаа тээврийн үйлчилгээнд тулгуурлан 1946 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш ачааны онгоцны буудал байгуулж сайжруулалт хийсэн. 2008 оноос хойш шинэ Боинг 747-400 “Extended Range Freighters”, 10 шинэ үеийн Боинг 747-8F ачааны онгоц зэрэг 6-аас доошгүй онгоц худалдан авчээ. Cathay Pacific ачааны терминалыг 2011 онд 40 сая фаундын өртгөөр байгуулсан байна.

#4 ЭМИРАТ

6-н тивийн 80 гаруй орны 142 чиглэлд үйлчилж байгаа Эмират нь 218-н флоттой учраас тэнгэрт хамгийн залуу нь ч гэгддэг. Ачааны үйлчилгээ нь одоо 44 оронд 51 чиглэлд үйл ажиллагаа явагддаг.

#3 DHL

Deutsche Post DHL-ийн эзэмшилд байдаг DHL буухиа шуудан нь агаарын ачаа тээврээр дэлхийн тэргүүлэгч болох таван үндсэн агаарын тээврээс бүрддэг. Дэлхийн зах зээлийн 12 хувийг эзэлдэг бөгөөд хамгийн ойрын өрсөлдөгч нь хоёр дахин илүү хүчин чадалтай аж.

#2 UPS

UPS агаарын тээвэр нь 1982 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тухайн үедээ дэлхийн бараг бүх орныг хамарсан 727 нисэх онгоцны буудал руу тээвэрлэлт, логистикийн үйл ажиллагааг явуулж байв. UPS нь 20,000 гаруй ажилтантай бөгөөд цэвэр орлого нь 8.9 сая фаундад эргэлддэг. Нийлүүлэлтийн хэлхээнд маш хүчирхэг агаарын ачаа тээврийн компани юм.

#1 FEDEX ЭКСПРЕСС

Дэлхийн агаарын ачаа тээврийн топ компаний жагсаалтын нэгдүгээр байранд FedEx Экспресс дахин оржээ. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг 220 гаруй улс оронд хүргэдгээрээ зах зээлд маш тогтвортой байр суурь эзэлдэг. Өөрөөр хэлбэл агаарын тээврийн үйл ажиллагааны цар хүрээ маш өргөн юм.

FedEx нь дэлхийн хамгийн том таван флотыг эзэмшдэг бөгөөд өнгөрсөн оны орлого нь $27.2 тэрбумд хүрчээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.supplychaindigital.com/top10/3556/Top-10-Air-Freight-Companies сайтаас авна уу.

Quarterly E-newsletter

2015 2 (26) Хуудас: 8 / 8

Supply Chain ЗУРААСАН КОД

ДАНИ УЛС ДАХЬ ЗУРААСАН КОДНЫ ХЭРЭГЛЭЭДани улс таван бүсэд хуваагддаг бөгөөд эдгээрээс хамгийн том нь 1,7 сая орчим хүн амтай Данийн “Нийслэл бүс”

юм. Уг бүс нь нийтийн эрүүл мэндийг гол чиглэлээ болгон ажилладаг учраас эмнэлгүүд ихээр төвлөрдөг байна. Тиймээс эм бол өвчтөнүүдийг анагаах гол зэвсэг нь болдог аж. Өнгөрсөн жил буюу 2014 онд DKK 3.1 тэрбумаар тооцогдох эм борлуулжээ. “Нийслэл бүс”-ийн эмийн сан, эмнэлэг, эмнэлгийн байгууллагуудад зориулан эмийн нийлүүлэлт хийх нэгдсэн төв байгуулж, “Зөв эмийг зөв өвчтөнд” гэсэн уриан дор GS1 зураасан кодны тусламжтайгаар төв агуулахаар дамжуулан ойролцоогоор 20,000 орчим эмийг нийслэлийн 10 эмнэлэгтээ хүргэж логистикийн үр ашиг болон өвчтөний аюулгүй байдлыг сайжруулж байна. Үр ашигтай, амжилттай логистикийг хэрэгжүүлэх нэг үндэс нь маш сайн системтэй байх явдал юм. Тус улсын нийслэлийн эмийн сангууд өөрсдийн үйл ажиллагаандаа GS1 систем, зураасан кодыг нэвтрүүлснээр алдаа дутагдал гаргахаа больж шуурхай хүргэлт хийдэг болжээ. Учир нь сав баглаан дээрх зураасан кодыг уншуулснаар эмнэлгүүдэд нэг ижил буюу “Зөв эмийг зөв өвчтөнд” гэсэн баталгаажуулалт бүхий зураасан код ашиглагдах болсон байна. GS1 стандартыг нэгдсэн байдлаар эмийн үйлдвэрлэлд хэрэглэх нь ажлыг хөнгөвчилж, өвчтөний аюулгүй байдлыг сайжруулаад зогсохгүй сөрөг алдаануудыг багасгах давуу талтай. Логистикийн үйл явцад цаг хугацаа хамгийн

чухал. Өвчтөн болоод клиникт зөв эмийг нэвтрүүлэхийн тулд 24/7 үйлчилгээтэй байх нь зүйтэй. Ингэснээр илүү их үр ашиг, чанартай, найдвартай байдлыг бий болгох чухал хүчин зүйл юм. Бүтээгдэхүүнийг текстээр, эд зүйлийн дугаараар дамжуулан өөр өөр мэдээлэл өгч болно. Логистикийн үйл ажиллагаанд GS1 стандартыг хэрэгжүүлснээр олон асуудлыг тодорхой болгосон. Үйлдвэрлэгч бүтээгдэхүүний сав баглаан дээр EAN-13, 2D DataMatrix зэрэг дурын кодыг хэвлэж болно. Ингэснээр бүтээгдэхүүн жагсаалтанд орсон үед бүтээгдэхүүний мастер дата хамт гарах юм. Эмийн сангууд нь нөөцийг удирдах ERP системийг нэвтрүүлж тухайн цэгүүд дээрх бүтээгдэхүүний сав баглаан дээрх ID дугаараар хянадаг. Эхний цэгт эм хүлээн авах буюу бүтээгдэхүүнийг оруулах, хадгалах, байршуулах үйл явц явагдана. Ингэснээр бүтээгдэхүүний кодыг шалгаж, чанарын баталгаа хийгдэнэ. Сүүлийн үеийн судалгаагаар хамгийн түгээмэл 400 бүтээгдэхүүний 90% нь ямар нэг асуудалгүй уншигдсан нь батлагджээ. Жишээлбэл, эмийн санд зөв бүтээгдэхүүнийг хүргэснээр эмийн өрөөнөөс зөв бүтээгдэхүүнээ сонгоход хялбар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийг зөв байрлалд байршуулвал бараа хүргэгч зураасан код, тоо хэмжээг уншуулж бүтээгдэхүүнийг шалгаад зөв өвчтөнд хүргэх юм. Энэ тохиолдолд үйл ажиллагаа мэдэгдэхүйц хурдан явагдах бөгөөд нэг хүн гүйцэтгэхэд хангалттай. Мөн өөр өөр хүн хянах боломжтой. Сав баглаан дээрх зураасан кодыг зөв байршуулснаар зөв мастер датаг 100% өгөх юм. Эмийн өрөөнд зөв эм очсоноор өвчтөн зөв эм хүлээн авах боломжийг бүрдүүлдэг.

Утас : 976-11-313411, 99022595Факс : 976-11-324620

[email protected] [email protected]

http://www.facebook.com/GS1Mongoliahttps://twitter.com/GS1Mongolia

www.gs1mn.org

“GS1 Монгол” нийгэмлэг