Soil quality- Guidelines for the identification of...

20
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код: Хөрсний чанар. Хийн хроматографи ба масс спектрометрын аргаар зорилтот нэгдлүүдийг тодорхойлох шинжилгээний арга MNS ISO 22892:2020 Soil quality- Guidelines for the identification of target compounds by gas chromatography and mass spectrometry Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дүгээр тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчинтэй. 1. Хамрах хүрээ Энэхүү стандарт нь хөрсний сорьцод полихлорт бифенил/органик хлорт пестицид (ПХБ/ОХП)-ийг хийн хроматограф болон масс спектрийн багаж дээр тодорхойлоход ашиглагдана. Энэхүү олон улсын стандарт нь хийн хроматографи ба масс спектрометрын (ХХ- МС) аргаар хөрсний дээжинд зорилтот нэгдлүүдийг тодорхойлох шинжилгээний үндсэн шаардлагуудыг тусгасан. Энэ стандарт нь тодорхой төрлийн нэгдлүүдийг тодорхойлох бусад стандартуудтай уялдуулан хамт хэрэглэхэд зориулагдсан. Тухайн нэгдлийг тодорхойлох шалгуур нь масс спектрын электрон ионжилтын утга, баригдах хугацааны харьцуулалт бөгөөд шаардлагатай тохиолдолд, масс спектрометрын нэмэлт арга болон бусад хамааралтай хүчин зүйлүүд дээр суурилагдана. Жич: Энэхүү олон улсын стандартыг хүрээлэн буй орчны бусад дээжүүдийн шинжилгээнд ашиглах боломжтой. 2. Ажиллах зарчим Тухайн нэгдлийн хэмжигдсэн утга нь энэхүү олон улсын стандарт эсвэл тухайн зорилтот нэгдлийг тодорхойлох өөр шинжилгээний аргуудад заасан шалгуурт нийцэж байвал тухайн нэгдлийг тодорхойлогдсон гэж үзнэ. Шалгуур нь харьцангуй баригдах хугацаа, скан хувилбарт сонгогдоод, сонгосон ион хувилбарт (СИХ) хэмжигдсэн ионы эрчим болон бусад хамааралтай хүчин зүйлс дээр суурилагдана. Тухайн зорилтот нэгдлүүдийн шинжилгээний талаарх олон улсын тухайлсан стандартуудаас тодорхойлогч ионы талаарх нэмэлт мэдээллийг авч ашиглаж болно. Нэгдэл илрүүлэх зарчим дээр ашиглагдана. 3. Норматив эшлэл Энэхүү стандартад эш татсан дараах стандарт болон норматив техникийн баримт бичгүүдэд тусгасан шинжилгээний аргуудад өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийн хамгийн сүүлчийн хэвлэлийг хэрэглэнэ. Үүнд: EU. 2002. Commission Decision 12 August 2002. Implementing Council Directive 96/23/EC concerning the performance of analytical methods and the interpretation of results. Document number C (2002) 3044 M.C.Lafferty, F.W., RH. Hertel and R.D. Villwock (1974). Probability based matching of mass spectra. Organic Mass Spectrometry, 9, pp. 690-702

Transcript of Soil quality- Guidelines for the identification of...

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код:

Хөрсний чанар. Хийн хроматографи ба масс спектрометрын аргаар зорилтот нэгдлүүдийг тодорхойлох шинжилгээний арга

MNS ISO 22892:2020 Soil quality- Guidelines for the identification of target compounds by gas chromatography and mass spectrometry

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дүгээр тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчинтэй.

1. Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь хөрсний сорьцод полихлорт бифенил/органик хлорт пестицид

(ПХБ/ОХП)-ийг хийн хроматограф болон масс спектрийн багаж дээр тодорхойлоход

ашиглагдана.

Энэхүү олон улсын стандарт нь хийн хроматографи ба масс спектрометрын (ХХ-

МС) аргаар хөрсний дээжинд зорилтот нэгдлүүдийг тодорхойлох шинжилгээний

үндсэн шаардлагуудыг тусгасан. Энэ стандарт нь тодорхой төрлийн нэгдлүүдийг

тодорхойлох бусад стандартуудтай уялдуулан хамт хэрэглэхэд зориулагдсан.

Тухайн нэгдлийг тодорхойлох шалгуур нь масс спектрын электрон ионжилтын утга,

баригдах хугацааны харьцуулалт бөгөөд шаардлагатай тохиолдолд, масс

спектрометрын нэмэлт арга болон бусад хамааралтай хүчин зүйлүүд дээр

суурилагдана.

Жич: Энэхүү олон улсын стандартыг хүрээлэн буй орчны бусад дээжүүдийн шинжилгээнд ашиглах

боломжтой.

2. Ажиллах зарчим

Тухайн нэгдлийн хэмжигдсэн утга нь энэхүү олон улсын стандарт эсвэл тухайн

зорилтот нэгдлийг тодорхойлох өөр шинжилгээний аргуудад заасан шалгуурт

нийцэж байвал тухайн нэгдлийг тодорхойлогдсон гэж үзнэ. Шалгуур нь харьцангуй

баригдах хугацаа, скан хувилбарт сонгогдоод, сонгосон ион хувилбарт (СИХ)

хэмжигдсэн ионы эрчим болон бусад хамааралтай хүчин зүйлс дээр суурилагдана.

Тухайн зорилтот нэгдлүүдийн шинжилгээний талаарх олон улсын тухайлсан

стандартуудаас тодорхойлогч ионы талаарх нэмэлт мэдээллийг авч ашиглаж

болно. Нэгдэл илрүүлэх зарчим дээр ашиглагдана.

3. Норматив эшлэл

Энэхүү стандартад эш татсан дараах стандарт болон норматив техникийн баримт бичгүүдэд тусгасан шинжилгээний аргуудад өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийн хамгийн сүүлчийн хэвлэлийг хэрэглэнэ. Үүнд:

EU. 2002. Commission Decision 12 August 2002. Implementing Council Directive

96/23/EC concerning the performance of analytical methods and the interpretation of

results. Document number C (2002) 3044

M.C.Lafferty, F.W., RH. Hertel and R.D. Villwock (1974). Probability based matching of

mass spectra. Organic Mass Spectrometry, 9, pp. 690-702

MNS ISO 22892:2020

2

M.C.Lafferty, F.W. and D.B. Staufer (1991). Table 1, Uniqueness values versus Mass

Values. In: The Important Peak Index of the Registry of Mass Spectral Data. John

Wiley& Sons Inc.

I.O.O. Korhonen, J.Knuutimen (1983). Journal of Chromatography, 256, pp. 135-142

ISO 10382. Soil quality. Determination of organochlorine pesticides and polychlorinated

biphenyls. Gas-chromatographic method electron capture detection

ISO 11264. Soil quality. Determination of herbicides-Method using HPLC with UV-

detection

ISO 15009. Soil quality. Gas chromatographic determination of the content of volatile

aromatic hydrocarbons, naphthalene and volatile and halogenated hydrocarbons –

Purge –and-trap method with thermal desorption

ISO/IEC 17025. General requirements for the competence of testing and calibration

laboratories

4. Нэр томъёо ба тодорхойлолт

Тус стандартад дараах нэр томъѐо, тодорхойлолт ашиглагдана. Үүнд:

4.1

Зорилтот нэгдэл

Байгаа эсэхийг нь тодорхойлохоор сонгогдсон бүрэлдэхүүн хэсэг

Жич: Энэхүү тодорхойлолт нь эх нэгдлээс зориудаар гарган авсан бүтээгдэхүүнд мөн хамаарна.

4.2

Стандарт нэгдэл

Шинжилгээний явцад харьцуулалт хийхэд ашиглагдах хамгийн боломжит өндөр

цэвэршилттэй зорилтот нэгдэл.

Жич: Стандарт нэгдлийн масс спектр дээр ямар нэг хольцийн нөлөөлөл илрэхгүй байх ѐстой.

4.3

Баригдах хугацааны стандарт

Зорилтот нэгдлийн харьцангуй баригдах хугацааг тооцоолох зорилгоор дээжин

дээр, (эсвэл хандлагдсан дээжин дээр) эсвэл жиших стандарт уусмал дээр нэмсэн

нэгдэл

Жич: Баригдах хугацааны стандарт нь дотоод стандарттай адил байх боломжтой.

4.4

Харьцангуй баригдах хугацаа

Зорилтот нэгдлийн баригдах хугацаа болон баригдах хугацааны стандартын

баригдах хугацааны харьцаа.

4.5

Тодорхойлогдох хамгийн бага концентраци

Энэхүү олон улсын стандартад заасан шалгуурыг ашиглан тодорхойлж болох

дээжинд агуулагдах зорилтот нэгдлийн хамгийн бага концентраци

Жич 1: Сонгосон тодорхойлогч ион нь масс спектр дээр 3:1-ээс их дохио/шуугиан харьцаатай

байхыг шаарддаг.

MNS ISO 22892:2020

3

Жич 2: Энэ концентраци нь багажны мэдрэгч болон шинжилгээний гүйцэтгэлийн шинж чанараас

туйлын хамааралтай байдаг.

4.6

Тодорхойлогч ион

Зорилтот нэгдлийн масс спектрийн хамгийн боломжит онцгой шинж бүхий

тодорхойлогч ион, молекулын ион эсвэл бусад өвөрмөц ион

4.7

Тодорхойлох цэг

Хүрээлэн буй орчны бүрдэл хэсгүүдэд аливаа нэгдлийг тодорхойлж буй масс

спектрометрын шинжилгээ эсвэл бусад судалгаа/мэдээллийн үр дүн

4.8

Сонгогдсон ионы горим /СИГ

Зөвхөн сонгогдсон тодорхойлогч ионуудын хэмжигдсэн эрчмийн хэмжээ

5. Багаж төхөөрөмж

Энэхүү олон улсын стандартыг ХХ-МС ашигладаг бусад стандартуудтай

хослуулан нэмэлтээр ашиглахад зориулсан тул тухайн стандартуудын

шаардлагад нийцсэн багаж төхөөрөмж ашиглагдана гэж үзэн багаж төхөөрөмжийн

дэлгэрэнгүй тодорхойлолтыг оруулаагүй болно. Холбогдох чанарын шаардлага

ISO/IEC 17025 стандартад заагдсан.

Үндсэн шаардлага:

Ионжуулалтын тохиргоо: Электрон ионжуулалт

Электрон энерги: Хэрэглээнээс хамаарна (ихэвчлэн 70 eV).

Массын хүрээ: S/N <3 багатай пикүүдийг (массууд) ашиглахгүй бөгөөд

бүрэн скан хийх хязгаар нь 35-аас (хүчилтөрөгч ба азотыг

хэмжихээс зайлсхийхийн тулд) сонгогдсон нэгдлийн

хамгийн их масс +10 атомын нэгж байна.

Сканы хурд: Сканы хурд нь пикдээ хамгийн бага 7 скантай пикийн

давтамжаас 10 дахин их байх

Сканы тохиргоо: Тойргон, шугаман.

Бүрэн хэмжээний скан эсвэл сонгосон ионыг үзэх

Массын нарийвчлал: Масс бүр дэх пикийн өндрийн хагас дахь өргөн нь 0.7 u

нэгжээс хэтрэхгүй байх ба боломжит нарийвчлалд

тохируулсан байх ѐстой.

6 Туршилтын явц

6.1 Баригдах хугацаа

Тохиромжтой хэмжээний дотоод (интернал) стандарт агуулсан жиших стандарт

уусмал ашиглаж зорилтот нэгдлийн харьцангуй баригдах хугацааг тодорхойлно.

Тухайн зорилтот нэгдлийг тодорхойлох тусгай стандартуудад дотоод стандарт

хэрэглэх аргыг заасан байдаг. Баригдах хугацааны стандартыг ашиглан

MNS ISO 22892:2020

4

харьцангуй баригдах хугацааг тооцолно. Тооцоолсон харьцангуй баригдах

хугацааны утга нь 2-оос бага байна.

6.2 Масс спектр, тодорхойлогч ионы сонголт

Хэрэв боломжтой бол зорилтот нэгдэл болгон дээр 3 тодорхойлогч ион сонгоно.

Тэдгээрийн I1, I2, I3 гэсэн эрчмүүдийг харгалзах ион хроматограммын пикийн талбай

болон пикийн өндөр байдлаар жиших стандарт уусмалд (хамгийн багадаа 3

шинжилгээ) тодорхойлох ѐстой. Тодорхойлогдсон пикийн өндрийг (эсвэл талбайг)

хамгийн эрчимтэй тодорхойлогч ионы пикийн өндөртэй (эсвэл талбайтай)

харьцуулсан харьцаагаар харьцангуй эрчмийг тооцоолно. Хавсралт А дахь

хүснэгтэд тодорхой төрлийн бодисуудад тохирох тодорхойлогч ионуудыг үзүүлэв.

Тухайн шинжилгээнд ашиглагдах стандарт арга зүйд тодорхойлогч ионуудыг зааж

өгдөг.

Зарим тохиолдолд 3 тодорхойлогч ион сонгох (жишээ нь: олон цагирагт ароматик

нүүрс-устөрөгч) боломжгүй байдаг. Энэ тохиолдолд байгаа боломжтой ионуудыг

сонгоно.

Тодорхойлогч ионууд нь өндөр “онцгой утга”-тай байх ѐстой. Үүнд :

- Ач холбогдол өндөртэй тул m/z өндөр утга хэрэглэнэ.

- Сондгой масстай фрагментаас тэгш масстайг илүү сонгоно.

- Боломжтой тохиолдолд молекул ионыг тодорхойлогч ионы нэгээр сонгоно.

- Тодорхойлогч ионуудын эрчимүүд нь спектр дэх суурь пикийн 15%-аас их

байна.

- Хэрвээ масс спектр дээр изотопын бөөгнөрөл харагдвал (хлор), нэг

изотопын хэсгээс 2 тодорхойлогч ион сонгогдоно. Изотопууд нь комплекс

нэгдлүүдийн хувьд хүчтэй шинж чанар үзүүлдэг. Жишээ нь, органотин.

- Хэрэв дээж бэлтгэлийн явцад зорилтот нэгдлүүдийг сул шинж чанартай

урвалжаар ялгасан бол M+ ба [M-der]+ ионуудын зөвхөн нэг ион л

тодорхойлогч ионоор (M+ нь хувиргасан зорилтот нэгдлийн молекулын ион)

сонгогдоно.

- Тодорхойлогч ионуудыг сонгохдоо хялгасан баганаас ялгардаг массуудаас

(m/z =73, 207, 281) зайлсхийхийг анхаар.

Бүх хэмжигдсэн тодорхойлогч ионуудын пикийн хэлбэр болон баригдах хугацаа

ижил байх ѐстой. Хамт ялгагдсан бодисууд пикийн хэлбэрт нөлөөлдөг. Анхаарал

татсан пикийг тусад нь интеграцчилж чадвал түүнийг цаашид ашиглаж болно.

Ялгасан ионы тухайн хроматограмын пикийн орой нь баригдах хугацааны шалгуур

болно.

Тодорхойлогч ион нь зөвхөн тухайн шинжилж буй бодисоос үүссэн ион байх ѐстой.

Онолын хувьд нэг ижил бодист хамаарах бүх тодорхойлогч ионуудын баригдах

хугацаа ижил байна гэж үзнэ. Хэрэв нэг бодисоос үүссэн сонгогдсон нэг

тодорхойлогч ионы баригдах хугацаа тухайн бодисын бусад тодорхойлогч

ионуудын баригдах хугацаанаас өөр байвал тухайн масст өөр төрлийн бодис

холилдсон буюу бүрэн салаагүй байна гэж үзнэ. Энэ тохиолдолд тухайн

тодорхойлогч ионыг ашиглах боломжгүй.

Баригдах хугацааны нарийвчлал нь хроматограммын пикийн сканы тоо буюу сканы

хурдаас хамааралтай байдаг. Сканы хурд хязгаартай тул сонгогдсон тодорхойлогч

MNS ISO 22892:2020

5

ионуудын баригдах хугацааны бага зэргийн зөрүү зөвшөөрөгдөнө. Шинжилж буй

аливаа бодисын сонгогдсон бүх тодорхойлогч ионуудын баригдах хугацааны

зөвшөөрөгдсөн зөрүү нь пикийн хагас өндрийн өргөний хэмжээний 20% -аас ихгүй

байна. Ихэнх шинжилгээнд энэхүү зөвшөөрөгдөх зөрүү нь 1 секунд байдаг. Энэ

шалгуур нь жиших стандарт уусмал болон дээжинд аль алинд нь хамаарна.

Жич 1: MTBE болон TAME-ний тодорхойлогч ион m/z 73 болно.

Жич 2: Давхардлын улмаас тодорхойлогч ионуудын харьцаа өөрчлөгдөж болно.

7. Чанарын шаардлага

7.1 ХХ-МС –ын үйл ажиллагааны зарчим

Нэгдлийг тодорхойлох үйл ажиллагаа 3 үе шатаас тогтоно. (Зураг 1-д дарааллын

схемийг үзүүлэв).

- Алхам 1: Хийн хроматографийн үр дүн

Харьцангуй баригдах хугацаа нь өгөгдсөн шалгууртай нийцэж байх ѐстой.

(7.3-г үз, Алхам 1). Зөвхөн Алхам 1 эерэг байх тохиолдолд Алхам 2-ыг

хийнэ.

- Алхам 2: Шинжилгээний зарчмын дагуу тодорхойлох цэгүүдийг цуглуулна.

Чанарын шинжилгээнд тодорхойлох цэгийн зарчмыг ашиглана [1]. Масс

спектрометрын өгөгдлийн сангаас тодорхойлох цэгүүдийг олох боломжтой,

мөн өөр шинжилгээний мэдээллүүдийг ашиглаж болно.

- Алхам 3: Дээж болон дээж авсан газрын тухай мэдээллийг ашиглан нэмэлт

тодорхойлох цэгүүдийг цуглуулна.

Үүний дараа дараах ангиллыг тогтооно.

a) Тодорхойлох (7.3.1-ийг үз)

Зорилтот нэгдэл шинжилсэн бодист илрэх. Гурваас багагүй тодорхойлогдох

цэг олдсон.

b) Илрүүлэх (7.3.2-ыг үз)

Зорилтот нэгдэл илрэх магадлалтай. Нэг юмуу хоѐр тодорхойлогдох цэг

олдсон.

c) Илрэхгүй байх (илрүүлэх хязгаараас доош) (7.3.3-ыг үз)

Масс спектрометрээр тодорхойлогдох цэг олдоогүй.

Эхлээд масс спектрометрын үр дүнгүүдийг тооцоолно. 7.3 дахь хэсгийн Алхам 2-т

заасан шалгуурт нийцэж буй ионы пик бүрт олдвол, тодорхойлох цэг олдсон гэж

үзнэ. Гурван тодорхойлох цэг эерэг утга үзүүлэх ѐстой. Хэрэв гурваас бага ионы

пик илэрвэл [мэдрэмж (S/N <3) эсвэл фрагмент олдоогүй (ОЦАН)-аас хамааран],

нэмэлт баталгаанууд ашиглан нэмэлт тодорхойлох цэгүүдийг цуглуулна. Хүснэгт 1

болон Хавсралт В-д боломжит хувилбаруудыг үзүүлэв.

Хүснэгт 1- Шалгуурт нийцсэн тодорхойлогдох цэгүүдийн жишээ

Эх үүсвэр Тодорхойлогдох цэгүүд (n)

Тайлбар тэмдэглэгээ

Тодорхойлох ион 1 Ион болгон S/N>3

MNS ISO 22892:2020

6

Бүтэн сканд бусад ионууд илрээгүй

1 Бүтэн скан дах тодорхойлох ионууд S/N>3

Өөр туйлт баганаа 1 ХХ- нөхцөл (нэмэлт баригдах хугацааны утгатай)

Изотопын шингэлэлт 1

Стандарт нэмэлт 1

Хроматографийн зураглал 1 ПХБ, ОЦАН, диоксин

Бусад шинжилгээний техник хэрэгсэл

1 Бусад детектор (ECD) эсвэл (LC) техникүүд

ХХ-МС (EI болон CI; эерэг/сөрөг) 3 1(EI) + 2 (CI)

ХХ-МС (тандем) 4 1 анхдагч болон 2 бүтээгдэхүүн (үүссэн ион)

HR-MS (өндөр нарийвчлалтай MС)

2 Ион бүр S/N >3

Баталгаат судалгаанууд 1 7.2-ыг үз

Жич: Бусад техникийн аргуудын жишээнүүдтэй Номзүй 1 хэсгээс танилцаж болно . а Ижил масстай (хризен/трифенилин, m/p- ксилол) салгаагүй нэгдлүүдийн хувьд хүчингүй.

7.2 Нэмэлт мэдээлэл

Хүрээлэн буй орчны бодит мэдээлэл боловсруулж гаргахад судалгаа

шинжилгээний мэдээлэл, дээжийн эх үүсвэрийн мэдээлэл, бохирдуулагчийн шинж

чанар, тухайн нөхцөл байдлын үйл явц болон үүсч болзошгүй нөхцөл байдлын

мэдээлэл зэрэг олон хүчин зүйлийг цогцоор нь хамруулах шаардлагатай байдаг.

ХХ-МС-ын шинжилгээний мэдээллийг боловсруулахад ч мөн адил дээрх хүчин

зүйлүүд нөлөөлдөг. Дээр дурьдсанчлан, хэрэв 3 тодорхойлох цэгийг олж чадвал

зорилтот нэгдэл тодорхойлогдох боломжтой. Зөвхөн 1 юмуу 2 тодорхойлогч ион

илэрвэл нэмж тодорхойлох цэгүүд олох шаардлагатай. Шинжилгээний зарчмын

дагуу нэмэлт тодорхойлох цэг цуглуулах аргачлалыг тус стандартын Алхам 2-т

үзүүлсэн. Дээжний мэдээлэл, түүнийг боловсруулах зааварчилгааг Алхам 3-т

тайлбарлав. Дараах шаардлагуудаас нэг эсвэл түүнээс олон шалгуурт хүрсэн үед

нэмэлт тодорхойлох цэг олдох боломжтой.

Жич: Алхам 3-т дурьдагдах тодорхойлох цэг нь Алхам 1 болон Алхам 2-ын тодорхойлох цэгүүдээс

өөр болохыг анхаарна уу. Тэдгээр нь шинжилгээний бус нэмэлт мэдээллийн тусламжтай

тодорхойлогдох цэгүүд бөгөөд энэхүү олон улсын стандартад заагдсан “тодорхойлох цэг” (4.7)

гэдэг нэр томъѐо нь дээрх гурван алхамд тодорхойлогдсон цэгүүдэд бүгдэд нь хамаарна.

Алхам 2: Шинжилгээний зарчмын дагуу тодорхойлох цэгүүдийг цуглуулах.

- Бүтэн скан тохиргоо дээр өөр бусад ямар ч ионууд харагдахгүй ба энэ нь

цэвэр нэгдлийн масс спектрын зурагтай тохирч байх (жишээ нь, ОЦАН).

- Илрүүлэлт нь хэвийн илэрсэн эсвэл талбай дээр илэрсэн хроматографийн

зураглалтай тохирч байх, (Жишээ нь: ПХБ болон ОЦАН)

- Дэгдэмхий нэгдлүүдийн хувьд, массын хэсгүүдийн онцлог болон баригдах

хугацааны тохирол нь ерөнхийдөө хангалттай байх. Молекул масс багатай,

дэгдэмхий шинж чанартай байх нь хуурамч эерэг заалт гарах боломжийг

MNS ISO 22892:2020

7

хязгаарладаг: ХХ-ийн багананд ижил баригдах хугацаатай, бага молекул

масстай, мөн ижил масс спектртэй нэгдлүүд байдаггүй.

Алхам 3: Дээж болон дээж авсан газрын тухай мэдээлэл болон мэдээллийн

боловсруулалтыг ашиглан нэмэлт тодохойлох цэгүүдийг цуглуулах. Хэрэв Алхам

3-ыг ашиглан тодорхойлох цэг авсан бол тэр тухай тайланд тусгана.

- Ижил газраас авсан хуучин дээжүүдэд зорилтот нэгдэл илэрсэн байх.

(Жишээ нь: судлагдаж буй дээжинд зорилтот нэгдлийн концентраци бага

байх, илэрсэн 1-2 тодорхойлогч ионууд нь биозадралын улмаас S/N <3

байх).

- Өмнөх судалгаануудын үр дүнгээс тухайн газарт зорилтот нэгдэл илрэх

магадлал өндөр байх.

- Ижил газраас авсан бусад дээжүүдэд зорилтот нэгдэл илрэх.

a Нэг тодорхойлогч ионы утга заавал S/N > 3 байна.

MNS ISO 22892:2020

8

b Олдохгүй байгаа ион хамгийн бага эрчимтэй S/N < 3 байх үед зөвшөөрөгдөнө,

эсвэл тодорхойлогдохгүй.

1-р зураг. ХХ-МС ашиглан зорилтот нэгдлийн тодорхойлох бүдүүвч зураглал

7.3 Зорилтот нэгдлүүдийн илрүүлэлтийг тайлагнах

7.3.1 Тодорхойлох

Дараах нөхцөлд зорилтот нэгдэл тодорхойлогдоно:

Алхам 1

Жиших стандарт уусмал хийсний дараа эсвэл сүүлд хэмжсэн хугацаатай нь

харьцуулалт хийхэд дээжний харьцангуй болон бодит баригдах хугацаа дараах

шалгуур үзүүлэлтийн нэгтэй нийцэж байх шаардлагатай. Үүнд:

- хэрэв үнэмлэхүй баригдах хугацаа нь 500 секундээс бага бол үнэмлэхүй

баригдах хугацаа нь 1 секундээс их зөрүүгүй байх.

- хэрвээ үнэмлэхүй баригдах хугацаа нь 500 секундээс их, 5000 секундээс

бага бол харьцангуй баригдах хугацааны зөрүү нь ±0.2 % -аас ихгүй байх.

- хэрвээ үнэмлэхүй баригдах хугацаа нь 5000 секундээс их бол үнэмлэхүй

баригдах хугацаа нь 6 секундээс их зөрүүгүй байх.

- өөр байвал тусгай стандарт ашиглан тодорхойлох.

Жич: Хроматографийн эхлэлд (нэгдлүүд тодорхойлогдохгүй үед) ±0.2 % -ийн интервал хэтэрхий

хязгаарлагдмал байдаг тул бодит баригдах хугацааны шалгуурыг (1 секунд болон 6 секунд)

нэмдэг.

Алхам 2

- Жиших стандарт уусмалд тодорхойлсон харьцангуй эрчмүүдээс

±(0.1×Istd+10) % -аас ихээр гажихгүй байх дээжинд сонгогдсон бүх

тодорхойлогч ионуудын харьцангуй эрчмүүдийг тодорхойлох

- Istd нь жиших стандарт уусмал дахь тодорхойлогч ионы харьцангуй эрчим.

Тодорхойлогч ион бүр 1 тодорхойлох цэгийг өгнө. Шинжилгээгээр зорилтот

нэгдлийг тодорхойлоход хамгийн багадаа 3 цэг олох шаардлагатай.

Жишээ 1: ХХ-МС ашиглан тодорхойлох (тодорхойлох 3 ион)

Тодорхойлох шалгуур хангах гурван тодорхойлогч ион илрүүлэх жишээг Хавсралт В-д

тайлбарласан. Нийт тодорхойлох 3 цэг олсон.

Алхам 3

1-р хүснэгт болон В хавсралтад тайлбарласны дагуу нэмэлт тодорхойлох

цэгүүдийг олох боломжтой.

ЖИШЭЭ 2: ХХ-МС-ээр илрүүлэх болон нэмэлт баталгаа (бага концентраци)

Хамгийн мэдрэг тодорхойлогч ион (S/N >3) илэрсэн

1 тодорхойлох цэг

Өөр туйлт багана (Алхам 1) 1 тодорхойлох цэг

Тооцоологдсон утга 1 тодорхойлох цэг

MNS ISO 22892:2020

9

ЖИШЭЭ 3: ХХ-МС-ээр илрүүлэх болон нэмэлт баталгаа (зөвхөн 1 тодорхойлогч

ион, жишээ нь: ОЦАН)

S/N >3 гэсэн утгатай тодорхойлогч ион илэрсэн 1 тодорхойлох цэг

ОЦАН-н зураглал илэрсэн 1 тодорхойлох цэг

LC-FLD -н үр дүн 1 тодорхойлох цэг

7.3.2 Илрүүлэх

Дараах нөхцөлд дээжинд зорилтот нэгдэл агуулагдаж байгаа шинж тэмдэг илэрсэн

гэж үзнэ. Үүнд:

Алхам 1

7.3.1 дэх хэсгийн Алхам 1-д заасан шалгуурт нийцсэн.

Алхам 2 болон Алхам 3

Зөвхөн 1 эсвэл 2 тодорхойлогдох цэг олдсон. Үүний ядаж нэг нь ХХ-МС-ийн

мэдээлэлд тулгуурласан байх.

7.3.3 Зорилтот нэгдэл илрэхгүй байх (< илрэх хязгаар)

Дараах нөхцөлд дээжинд зорилтот нэгдэл байхгүй (тодорхойлогдоогүй болон

илрээгүй) гэж үзнэ. Үүнд:

- Алхам 1

7.3.1 дэх хэсгийн, Алхам 1-д заасан шалгуур хангаагүй.

- Алхам 2

7.3.1 дэх хэсгийн , Алхам 1-д заасан шалгуурт нийцсэн боловч ХХ-МС-ын

тохиромжтой нөхцөлд МС-ээр тодорхойлох цэг илрээгүй.

8. Шинжилгээний тайлан

Энэхүү олон улсын шинжилгээний стандартад заасан тусгайлсан заалтуудаас

гадна шинжилгээний тайланд дараах мэдээллийг багтаана. Үүнд:

a. энэхүү олон улсын стандартыг дурьдсан байх, жишээ нь:“ISO 22892:2006”д

b. дээжний бүрэн тодорхойлолтд c. тодорхойлсон үр дүн, өөрөр хэлбэл, энэхүү олон улсын стандартын 6.3 –

д заасны дагуу гүйцэтгэсэн шинжилгээний үйл явцын үр дүн, тодорхойлолт, илрүүлэлт, хоосон заалт гэх мэтд

d. шинжилгээний бус аргаар тодорхойлсон (алхам 3) тодорхойлох цэгүүдийн эх үүсвэрийн мэдээлэлд

e. энэхүү олон улсын стандартад дурьдагдаагүй боловч шинжилгээний үр дүнд нөлөөлсөн байж болох аливаа хүчин зүйлсийн талаарх мэдээлэл.

ТӨГСӨВ.

MNS ISO 22892:2020

10

A ХАВСРАЛТ

(Нэмэлт мэдээлэл)

ХХ-МС ашиглан нэгдэл тодорхойлох шинжилгээнд ашиглах тодорхойлогч

ионууд

ХХ-МС-ийн шинжилгээнд ашиглах тодорхойлогч ионууд

Шинжилгээнд ашиглаж болох тодорхойлогч ионуудын жагсаалтыг Хүснэгт A.1-д

харууллаа. Хаалтан дахь үзүүлэлт нь ион баригч ашиглах үеийн харьцангуй

эрчмийг зааж байгаа болно. Энэ харьцаа нь ашиглагдах багаж төхөөрөмжөөс

хамаарч өөрчлөгддөг. Тиймээс хэрэглэгч өөрийн ашиглах төхөөрөмж дээр тухайн

харьцааг нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Хэрэглэсэн массын нарийвчлал

нь тоног төхөөрөмжөөс хамаардаг тул илүү олон оронтой тоо шаардлагатай байж

болно.

A.1 хүснэгт -Тодорхойлогч ионы жагсаалт

Нэгдэл CAS дугаар

a

Тодорхойлогч ион 1 m/z

Тодорхойлогч ион 2 m/z

Тодорхойлогч ион 3b

m/z

Дэгдэмхий нэгдлүүд

MTBE 1634-04-4 73 (100) 57 (9)

TAME 994-05-08 73 (100) 55 (24) 87 (23)

Дихлорметан 75-09-2 84 (33) 86 (7) 49 (100)

Дихлордифторметан 75-01-04 85 (100) 87 (31)

Винилхлорид 75-71-8 62 (100) 64 (32)

1,1-Дихлорэтан 75-34-3 63 (100) 65 (36) 83 (25)

1,2-Дихлорэтан 107-06-2 62 (100) 64 (34) 98 (8)

1,1-Дихлорэтин 75-35-4 96 (75) 98 (45) 61 (100)

Z-1,2-Дихлорэтин 156-59-2 96 (91) 98 (63) 61 (100)

E-1,2-Дихлорэтин 156-60-5 96 (94) 98 (63) 61 (100)

1,1-Дихлорпропан 78-99-9 77 (100) 79 (33) 78 (10)

1,2-Дихлорпропан 78-87-5 62 (85) 63 (76) 76 (100)

1,3-Дихлорпропан 142-28-9 76 (100) 78 (33) 63 (7)

2,2-Дихлорпропан 594-20-7 77 (100) 79 (33) 97 (27)

1,1-Дихлорпропин 563-58-6 75 (100) 110 (45) 77 (31)

Z-1,3-Дихлорпропин 10061-01-5 75 (100) 110 (7) 77 (36)

E-1,3-Дихлорпропин 10061-02-6 75 (100) 110 (7) 77 (36)

2,3-Дихлорпропин-1 78-88-6 75 (100) 110 (23) 77 (33)

Бензол 71-43-2 78 (100) 77 (41)

Толуол 108-88-3 91 (100) 92 (32)

Этилбензол 100-41-4 91 (100) 106 (21)

o-Ксилол 95-47-6 91 (100) 106 (33) 105 (16)

м-Ксилол 108-38-3 91 (100) 106 (33) 105 (20)

п-Ксилол 106-42-3 91 (100) 106 (33) 105 (20)

MNS ISO 22892:2020

11

Хүснэгт A.1 (үргэлжлэл)

Нэгдэл CAS

дугаар a

Тодорхойлогч ион 1 m/z

Тодорхойлогч ион 2 m/z

Тодорхойлогч ион 3b

m/z

Олон цагирагт ароматик нүүрсустөрөгчид (ОЦАН)

Нафтален 91-20-3 128 (100) 102 (11) -

Аценафтен 83-32-9 154 (70) 153 (100) 76 (10)

Аценафтилен 208-96-8 152 (100)

Флуорен 86-73-7 166 (81) 165 (100)

Антрацен 120-12-7 178 (100) 152 (12)

Фенантрен 85-01-8 178 (100) 152 (9)

Флюорантен 2016-44-0 202 (100) 200 (31)

Пирен 129-00-0 202 (100)

Бенз[a]антрацен 56-55-3 228 (100)

Кризен 218-01-9 228 (100) 226 (6)

Бензо[b]флюорантен 205-99-2 252 (100) 250 (22)

Бензо[k]флюорантен 207-08-9 252 (100) 250 (22)

Бензо[a]пирен 50-32-8 252 (100) 250 (18) [113] (11)

Индено[1,2,3-cd]пирен 193-39-5 276 (100) 138 (12)

Дибенз [a, h] антрацен 53-70-3 278 (100) 139 (9)

Бензо[ghi]перилен 191-24-2 276 (100) 138 (12)

Органик хлорт пестицидүүд (ОХП)

β-Эндосульфан 33213-65-

9 195 (100) 241 (85) 159 (56)

Мирекс 2385-85-5 272 (100) 237 (88) 119 (37)

Гексахлорбензол (ГХБ) 118-74-1 284 (100) 142 (22) 249 (24)

α-Гексахлорциклогексан (α-ГХЦГ)

319-84-6 181 (100) 219 (33) 109 (29)

β-Гексахлорциклогексан (β-ГХЦГ)

319-85-7 181 (97) 219 (54) 109 (49)

γ-Гексахлорциклогексан (γ-ГХЦГ)

58-89-9 181 (97) 219 (34) 109 (33)

Альдрин 309-00-2 66 (100) 263 (78) 293 (41)

Дильдрин 60-57-1 79 (100) 263 (70) 277 (18)

Эндрин 72-20-8 81 (100) 263 (70) 245 (55)

Гептахлор 76-44-8 100 (100) 65 (65) 272 (89)

цис-Гептахлор эпоксид 28044-89-

9 253 (100) 183 (90) 289 (85)

транс-Гептахлор эпоксид 1024-57-3 353 (100) 81 (67) 263 (26)

α-Эндосульфан 959-98-7 195 (100) 159 (93) 265 (55)

p,p’-ДДE 72-55-9 246 (100) 318 (370 176 (36)

o,p’-ДДД 53-19-0 253 (100) 165 (66) 199 (29)

o,p’-ДДT 789-02-6 235 (100) 165 (67) 199 (27)

p,p’-ДДД 72-54-8 235 (100) 165 (66) 199 (20)

o,p’-ДДE 3424-82-6 246 (100) 318 (37) 176 (27)

p,p’-ДДT 50-29-3 235 (100) 165 (68) 199 (20)

Полихлорт бифенилүүд (ПХБ)

ПХБ 28 7012-37-5 186 (100) 258 (74) 256 (82)

ПХБ 52 35693-99-

3 292 (100) 294 (49) 220 (95)

ПХБ 101 37680-73- 326 (100) 328 (65) 256 (62)

MNS ISO 22892:2020

12

2

ПХБ 118 31508-00-

6 326 (100) 328 (62) 254 (57)

ПХБ 138 35065-28-

2 290 (100) 358 (42) 360 (94)

ПХБ 153 35065-27-

1 360 (100) 362 (92) 290 (73)

ПХБ 180 35065-29-

3 394 (100) 396 (96) 324 (84)

Гербицидууд

Атразин 1912-24-9 200 (100) 202 (36) 215 (41)

Симазин 122-34-9 138 (62) 186 (66) 201 (100)

Ацилжуулсан Хүчиллэг хлорфенолууд c

Моно 128 (100) 170 (6) 100 (13)

Ди 162 (100) 133 (10)

Три 196 (100) 238 (6) 160 (25)

Тетра 230 (100) 194 (15)

Пента 264 (100)

a. CAS дугаар: Химийн товчлолын ашиглалтын бүртгэлийн дугаар b. Тодорхойлогч ион 3 (м/ z)-г ашиглах эсэх масс спектрийн аргаас хамаарна. Тухайлбал:

квадруполь эсвэл ион баригч c. сонголт нь хэрэглэсэн массын спектрометрын аргаас хамаарна: янз бүрийн

фрагментийн ионууд үүсдэг тул дөрвөн туйлт ион илэрдэг. d. [4]-с ишлэл авсан. Харьцангуй эрчим нь массын изомеруудын хооронд өөр өөр байж

болно.

MNS ISO 22892:2020

13

B ХАВСРАЛТ

(Нэмэлт мэдээлэл)

Жишээ

B.1 Жишээ 1. β-эндосульфан

Нэгдэл: β-эндосульфан, тодорхойлох ионууд 195, 241, 159.

Эдгээр гурван тодорхойлох ион нь 100 %, 80 % ба 56 %-ийн харьцангуй эрчимтэй.

B.1.1 Тодорхойлох

B.1.1.1 Харьцангуй баригдах хугацаан дээр суурилсан жишээ

Хүснэгт B.1 - Баригдах хугацаа ба харьцангуй баригдах хугацаа

Жиших стандарт 1 Дээж 1

Баригдах хугацаа, s

Харьцангуй баригдах хугацаа

Баригдах хугацаа, s

Харьцангуй баригдах хугацаа

Стандарт баригдах хугацаа (антрацен-d 10)

1327 - 1 325 -

Ион 1 (m/z 195) 1677 1.264 1 678 1.266

Ион 2 (m/z 241) 1678 1.265 1 677 1.266

Ион 3 (m/z 159) 1677 1.264 1 678 1.266

Дээж 1 дэх ион 1 (195)-ийн харьцангуй баригдах хугацаа нь жиших стандарт 1-ийн

харьцангуй баригдах хугацаанаас -0.16%-иар зөрүүтэй.

(1.264 – 1.266)/1.264 x 100 % = -0.16 %

Дээж 1 дэх ион 2 (241) -ийн харьцангуй баригдах хугацаа нь жиших стандарт 1-ийн

харьцангуй баригдах хугацаанаас -0.08%-иар зөрүүтэй.

(1.265 – 1.266)/1.265 x 100 % = -0.08 %

Дээж 1 дэх ион 3 (159) -ийн харьцангуй баригдах хугацаа нь жиших стандарт 1-ийн

харьцангуй баригдах хугацаанаас -0.16%-иар зөрүүтэй.

(1.264 – 1.266)/1.264 x 100 % = -0.16 %

Эдгээр зөрүү бүр нь сүүлд хэмжсэн жиших стандартын уусмал дахь харьцангуй

баригдах хугацаанаас ± 0.2%-иар бага байна.

B.1.1.2 Харьцангуй эрчмүүдийн хамгийн их хазайлтад суурилсан жишээ

Хүснэгт B.2 - Пикийн талбай (Peak area)

Ион 1 пикийн

талбай 1

(x )

Ион 2 пикийн талбай

(x )

Ион 3 пикийн талбай

(x )

MNS ISO 22892:2020

14

Жиших стандарт 1 22.9 18.3 12.8

Дээж 1 5.31 4.25 2.92

Хүснэгт B.3 - Пикийн талбайд суурилсан ион2 /ион1 болон ион3/ ион1-ийн

харьцангуй эрчим

Ион2/ион1-ийн

пикийн талбайн харьцангуй эрчим

Ион3/ион1-ийн пикийн талбайн

харьцангуй эрчим

Жиших стандарт 1 0.80 0.56

Дээж 1 0.80 0.56

Дээж 1-ийн пикийн талбайд суурилсан ион2/ионы1-ийн харьцангуй эрчим нь:

4.25 / 5.31 (Хүснэгт B.2) = 0.80

Дээж 1-ийн пикийн талбайд суурилсан ион3/ион1-ийн харьцангуй эрчим нь:

2.92/5.31(Хүснэгт B.2)=0.55.

Дээж 1 дэх I2-ийн хазайлт (пикийн талбайд суурилсан) нь: (0.80 – 0.80) / 0.80 х

100% =0%

Дээж 1 дэх I3-ийн хазайлт (пикийн талбайд суурилсан) нь: (0.56 – 0.55) / 0.56 x

100% =1.8%

I2-ийн зөвшөөрөгдсөн хамгийн их хазайлт нь: ± (0.1 x 80 + 10)% = ± 18%

I3-ийн зөвшөөрөгдсөн хамгийн их хазайлт нь: ± (0.1 x 56 + 10)% = ± 15.6%

B.1.1.3 Дүгнэлт

Баригдах хугацаа (B.1.1.1) болон ионы харьцангуй эрчим ( B.1.1.2)-ын шалгуурыг

хангаж байна. Энэ тохиолдолд зорилтот нэгдлийг эерэг тодорхойлсонд тооцно.

B.1.2 Илрүүлэх

B.1.2.1 Харьцангуй баригдах хугацаанд суурилсан жишээ

Хүснэгт B.4 - Баригдах хугацаа ба харьцангуй баригдах хугацаа

Жиших стандарт 2 Дээж 2

Баригдах хугацаа

Харьцангуй баригдах хугацаа

Баригдах хугацаа

Харьцангуй баригдах хугацаа

Стандарт баригдах хугацаа (антрацен-d 10)

1328 -- 1329 --

Ион 1 (m/z 195) 1680 1.265 1680 1.264

Ион 2 (m/z 241) 1681 1.265 1679 1.263

MNS ISO 22892:2020

15

Ион (m/z 159) 1680 1.265 1680 1.264

Дээж 2 дахь ион 1 (195)-ийн харьцангуй баригдах хугацаа жиших стандарт 2 дахь

харьцангуй баригдах хугацаанаас – 0.08 %-иар зөрүүтэй.

(1.264 – 1.265)/1.265 x 100 % = - 0.08 %

Дээж 2 дахь ион 2 (241) -ын харьцангуй баригдах хугацаа жиших стандарт 2 дахь

харьцангуй баригдах хугацаанаас – 0.15%-иар зөрүүтэй.

(1.263 – 1.265)/1.265 x 100 % = - 0.15 %

Дээж 2 дахь ион ion 3 (159) -ын харьцангуй баригдах хугацаа жиших стандарт 2

дахь харьцангуй баригдах хугацаанаас – 0.08 %-иар зөрүүтэй.

(1.264 – 1.265)/1.265 x 100 % = - 0.08 %

Эдгээр зөрүү бүр нь сүүлд хэмжсэн жиших стандартын уусмал дахь харьцангуй

баригдах хугацаанаас ± 0.2%-иар бага байна.

B.1.2.2 Тодорхойлолтын хамгийн бага концетраци дахь жишээ

Сонгогдсон тодорхойлох ионууд нь бүгд илрэх бөгөөд харьцангуй эрчмийн хазайлт

нь тодорхойлолтын шалгуурыг хангадаггүй.

Хүснэгт B.5 - Пикийн талбай

Ион 1 пикийн

талбай

(x )

Ион 2 пикийн талбай

(x )

Ион 3 пикийн талбай

(x )

Жиших стандарт 2 13.3 9.75 12.8

Дээж 2 1.42 1.01 1.02

Хүснэгт B.6 – Пикийн талбайд суурилсан ион2/ион1 болон ион3/ион1-ийн харьцангуй эрчим

Ион2/ион1 пикийн талбайн харьцангуй

эрчим

Ион3/ион1 пикийн талбайн харьцангуй

эрчим

Жиших стандарт 2 0.73 0.96

Дээж 2 0.71 0.72

Дээж 2 дахь I2-ийн хазайлт нь (пикийн талбайд суурилсан): (0.71 – 0.73)/0.73 x

100% = -2.7%.

Дээж 2 дахь I3-ийн хазайлт нь (пикийн талбайд суурилсан): (0.72 – 0.96)/0.96 x

100% = -25%.

I2-ийн зөвшөөрөгдсөн хамгийн их хазайлт нь: ±(0.1 x 80 + 10) % = ±18%

I3-ийн зөвшөөрөгдсөн хамгийн их хазайлт нь: ±(0.1 x 56 + 10) % = ±15.6%

MNS ISO 22892:2020

16

B.1.2.3 Дүгнэлт

Эерэг тодорхойлолтын шалгуур хангагдаагүй. Энэ нь дээж 2 дахь шинжилсэн

нэгдлийн байгааг илтгэдэг.

B.1.3 Сөрөг үр дүн

Хүснэгт B.7 – Баригдах хугацаа ба харьцангуй баригдах хугацаа

Жиших стандарт Дээж

Баригдах хугацаа

Харьцангуй баригдах хугацаа

Баригдах хугацаа

Харьцангуй баригдах хугацаа

Стандарт баригдах хугацаа

(антрацен-d 10)

1327 - -

Ион 1 (m/z 195) 1677 1.264 Олдоогүй 0

Ион 2 (m/z 241) 1678 1.265 Олдоогүй 0

Ион 3 (m/z 159) 1677 1.264 Олдоогүй 0

B.2 Жишээ 2, Флуорантен

Флуорантен, тодорхойлох ионууд 202, 200, 100

Сонгосон гурван тодорхойлох ионууд нь дараах харьцангуй эрчимтэй байдаг: 100

%, 18 % болон 7 %.

B.2.1 Тодорхойлолт

B.2.1.1 Харьцангуй баригдах хугацаанд суурилсан

Хүснэгт B.8 – Баригдах хугацаа ба харьцангуй баригдах хугацаа

Жиших стандарт 1 Дээж 1

Баригдах хугацаа

Харьцангуй баригдах хугацаа

Баригдах хугацаа

Харьцангуй баригдах хугацаа

Стандарт баригдах хугацаа (антрацен-d

10)

1321 - 1321 -

Ион 1 (m/z 202) 1539 1.165 1540 1.166

Ион 2 (m/z 200) 1539 1.165 1540 1.166

Ион 3 (m/z 100) 1539 1.165 1541 1.167

Дээж 1 дэх ион 1 (202)-ийн харьцангуй баригдах хугацаа жиших стандарт 1 дэх

харьцангуй баригдах хугацаанаас 0.09 %-иар зөрүүтэй.

(1.166 – 1.165)/1.165 x 100 % = 0.09 %

MNS ISO 22892:2020

17

Дээж 1 дэх ион 2 (200) -ын харьцангуй баригдах хугацаа жиших стандарт 1 дэх

харьцангуй баригдах хугацаанаас 0.09 %-иар зөрүүтэй.

(1.166 – 1.165)/1.165 x 100 % = 0.09 %

Дээж 1 дэх ион ion 3 (100) -ын харьцангуй баригдах хугацаа жиших стандарт 1 дэх

харьцангуй баригдах хугацаанаас 0.17 %-иар зөрүүтэй.

(1.167 – 1.165)/1.165 x 100 % = 0.17 %

Энэ нь сүүлд хэмжсэн жиших стандартын уусмал дахь харьцангуй баригдах

хугацаанаас ± 0.2%-иар бага байна.

B.2.1.2 Харьцангуй эрчмүүдийн хамгийн их хазайлтад суурилсан

Хүснэгт B.9 – Пикийн талбай

Ион 1 пикийн талбай (x 104)

Ион 2 пикийн талбай (x 104)

Ион 3 пикийн талбай (x 104)

Жиших стандарт 1 29.74 5.48 0.18

Дээж 1 18.16 3.09 1.30

Хүснэгт B.10 – Пикийн талбайд суурилсан ион2/ион1 болон ион3/ион1-ийн

харьцангуй эрчим

Ион2/ион1 пикийн талбайн харьцангуй

эрчим

Ион3/ион1 пикийн талбайн харьцангуй эрчим

Жиших стандарт 1 0.18 0.07

Дээж 1 0.17 0.07

Дээж 1-ийн пикийн талбайд суурилсан ион2/ионы1-ийн харьцангуй эрчим нь:

3.09/18.16 (Хүснэгт B.8)=0.17.

Дээж 1 дэх I2-ын хазайлт (пикийн талбайд суурилсан) нь: (0.17 – 0.18)/0.18 x 100%

= -5.6.

Дээж 1 дэх I3-ын хазайлт (пикийн талбайд суурилсан) нь: (0.07 – 0.07)/0.07 x 100%

= 0%.

I2-ийн зөвшөөрөгдсөн хамгийн их хазайлт нь: ±(0.1 x 18 + 10) % = ±11.8%

I3-ийн зөвшөөрөгдсөн хамгийн их хазайлт нь: ±(0.1 x 7 + 10) % = ±10.7%

B.2.1.3 Дүгнэлт

Баригдах хугацаа (B.2.1.1) болон харьцангуй эрчим (B.2.1.2) гэсэн шалгуурыг

хангаж байна. Энэ тохиолдолд зорилтот нэгдлийг тодорхойлсонд тооцно.

B.2.2 Сөрөг үр дүн

B.2.2.1 Харьцангуй баригдах хугацаанд суурилсан

Хүснэгт B.11 – Баригдах хугацаа ба харьцангуй баригдах хугацаа

MNS ISO 22892:2020

18

Жиших стандарт 2 Дээж 2

Баригдах хугацаа

Харьцангуй баригдах хугацаа

Баригдах хугацаа

Харьцангуй баригдах хугацаа

Стандарт баригдах хугацаа (антрацен-d 10)

1327 - 1336 -

Ион 1 (m/z 202) 1545 1.164 1559 1.167

Ион 2 (m/z 200) 1545 1.164 1559 1.167

Ион 3 (m/z 100) 1545 1.164 1559 1.167

Дээж 2 дахь ион 1 (202)-ийн харьцангуй баригдах хугацаа жиших стандарт 2-ын

харьцангуй баригдах хугацаанаас 0.26%-иар зөрүүтэй.

(1.167 – 1.164)/1.164 x 100 % = 0.26 %

Дээж 1 дэх ион 2 (200)-ын харьцангуй баригдах хугацаа жиших стандарт 2-ийн

харьцангуй баригдах хугацаанаас 0.26%-иар зөрүүтэй.

(1.167 – 1.164)/1.164 x 100 % = 0.26 %

Дээж 1 дэх ион 3 (100)-ын харьцангуй баригдах хугацаа жиших стандарт 2-ын

харьцангуй баригдах хугацаанаас 0.26%-иар зөрүүтэй байна.

(1.167 – 1.164)/1.164 x 100 % = 0.26 %

Энэ зөрүүнүүд нь сүүлд хэмжсэн жиших стандартын уусмал дахь харьцангуй

баригдах хугацаанаас ± 0.2%-иас их байна.

B.2.2.2 Дүгнэлт

Шалгуур (B.2.1) хангагдаагүй байна, дээж 2-т шинжилсэн нэгдэл илрээгүйд тооцно.

MNS ISO 22892:2020

19

С ХАВСРАЛТ

(Нэмэлт мэдээлэл)

Спектрын жишээ

Зураг C.1-Жишээ 1

MNS ISO 22892:2020

20

Зураг C.2-Жишээ 2