LECTURE VIII - uuooidata.org

22
Хар зураг Уран зургийн багш Ц.Баттөр Өмнөх хичээлүүд дээр натюрмортын тухай үндсэн ойлголт, түүнийг Хар зургийн хичээл дээр хэрхэн зурах тухай үзсэн бол энэ удаагийн лекцүүдэд хар зургийн арга техник, зураг зурах үндсэн хэрэглэгдэхүүн болох бүтэц байгуулалт, алслалт, хэлбэрийг илэрхийлэх тухай илүү дэлгэрэнгүй судлах болно. Улмаар сэдвээ өргөтгөн зөвхөн натюрморт дүрслэл төдийгүй, өрөө тасалгааны дотоод байдлаас зурах /Интерьер/, барилгын гадаад байдлыг зурах нь / Экстерьер/, Байгаль орчноос харж зурах, дүрслэх талаар ч үзэж судална. LECTURE VIII Бүтэц байгуулалт ба алслалт / шооны алслалтын дүрслэл /: Алслалтын мэдлэг нь хар зурагт маш чухал юм. Энэ мэдлэггүйгээр зурагт амжилттай суралцаж чадахгүй. Алслалтын ухаан нь зургийн хавтгай дээр ч өргөн уудам орон зайг багтаан үзүүлэх бололцоог зураачдад олгоно. Алслалын онолыг судалсны үндсэн дээр бодит эд юмсыг өөр өөр байршлаас зурах, мөн дурын байрлалд оруулан ой төсөөлөлөөрөө зурах чухал дасгал болдог. Иймээс эхлэн суралцагсдад дүрслэх ухааны нэг чухал мэдлэг болох байгуулалтаар дүрслэх аргатай танилцая. Биднийг хүрээлэн байгаа бүх биет юмс геометрийн тодорхой нэг буюу бүлэг биеүдээс тогтдог болохыг төвөггүй харж болно. Аяга сав, авдар ширээ мэт эд хэрэглэл байтугай, мод ургамал, амьтан хүн хүртэл сайтар ажиглавал геометрийн хэд хэдэн биеүдийн нийлбэр цогц мэт болох нь ойлгогдоно. Энэчлэн ертөнцийн бүх юмсыг геометрийн биеүүдээс тогтсон гэдэг ерөнхий ойлголтоор дүрслэх нь хэлбэр дүрс бүтэц тогтоц, харьцаа, хэмжээг үнэн зөв дүрслэх үндэс болдог юм. Энэ үндэслэлийг баримтлан дүрслэх урлагт анхлан суралцагчид заавал геометрийн биеүүдийг зурж суралцахаас эхэлдэг уламжлал тогтсон байдаг.

Transcript of LECTURE VIII - uuooidata.org

Page 1: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

Өмнөх хичээлүүд дээр натюрмортын тухай үндсэн ойлголт, түүнийг Хар зургийн хичээл

дээр хэрхэн зурах тухай үзсэн бол энэ удаагийн лекцүүдэд хар зургийн арга техник, зураг

зурах үндсэн хэрэглэгдэхүүн болох бүтэц байгуулалт, алслалт, хэлбэрийг илэрхийлэх

тухай илүү дэлгэрэнгүй судлах болно.

Улмаар сэдвээ өргөтгөн зөвхөн натюрморт дүрслэл төдийгүй, өрөө тасалгааны дотоод

байдлаас зурах /Интерьер/, барилгын гадаад байдлыг зурах нь / Экстерьер/, Байгаль

орчноос харж зурах, дүрслэх талаар ч үзэж судална.

LECTURE VIII

Бүтэц байгуулалт ба алслалт / шооны алслалтын дүрслэл /:

Алслалтын мэдлэг нь хар зурагт маш чухал юм. Энэ мэдлэггүйгээр зурагт амжилттай

суралцаж чадахгүй. Алслалтын ухаан нь зургийн хавтгай дээр ч өргөн уудам орон зайг

багтаан үзүүлэх бололцоог зураачдад олгоно.

Алслалын онолыг судалсны үндсэн дээр бодит эд юмсыг өөр өөр байршлаас зурах,

мөн дурын байрлалд оруулан ой төсөөлөлөөрөө зурах чухал дасгал болдог. Иймээс эхлэн

суралцагсдад дүрслэх ухааны нэг чухал мэдлэг болох байгуулалтаар дүрслэх аргатай

танилцая.

Биднийг хүрээлэн байгаа бүх биет юмс геометрийн тодорхой нэг буюу бүлэг биеүдээс

тогтдог болохыг төвөггүй харж болно. Аяга сав, авдар ширээ мэт эд хэрэглэл байтугай,

мод ургамал, амьтан хүн хүртэл сайтар ажиглавал геометрийн хэд хэдэн биеүдийн

нийлбэр цогц мэт болох нь ойлгогдоно.

Энэчлэн ертөнцийн бүх юмсыг геометрийн биеүүдээс тогтсон гэдэг ерөнхий

ойлголтоор дүрслэх нь хэлбэр дүрс бүтэц тогтоц, харьцаа, хэмжээг үнэн зөв дүрслэх үндэс

болдог юм.

Энэ үндэслэлийг баримтлан дүрслэх урлагт анхлан суралцагчид заавал геометрийн

биеүүдийг зурж суралцахаас эхэлдэг уламжлал тогтсон байдаг.

Page 2: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

Геометрийн бие тус бүрийн математик тодорхойлолтыг сайн мэдвэл байгуулалт

хийхэд дөхөмтэй байдаг. Жишээлбэл: Конус гэдэг бие бол дугуй суурьтай нэг оройтой,

цилиндр бол хоёр дугуй суурьтай эргэлтийн бие гэх мэтээр үндсэн шинж чанарыг нь

мэдэж, тэр шинжийг алслалт харааны түвшний байдалтай холбон илэрхийлэхийг

байгуулалт хийх гэдэг юм.

Геометрийн биеүүд нэг бүрийг зурах ерөнхий аргачлалыг “орон зайн алслалт” хэсэгт

дэлгэрэнгүй бичлээ. Энд геометрийн биеэс бүрдсэн натюрморт зурахыг зургаар

үзүүлснийг ажиглаарай.

Орон зайн алслалт /Перспектив/

Хавтгай дээр орон зайг илэрхийлэх асуудал бол хүн орон зайг хэрхэн мэдэрч

ойлгодогтой холбоотой. Хүн орчин тойрныхоо юмс үзэгдлийг голчлон харааны сэрлээр

дамжуулан хүлээн авч мэдрэн ойлгодог бөгөөд дор дурдсан зургаан шинжийг хүлээн авч

төсөөлдөг. Үүнд:

1. Орон зайд байгаа биет юмс ажиглагчаас холдох тутам түүний өнгө бүдгэрэх

шинж. Үүнийг уран зурагт илэрхийлснийг өнгийн буюу агаарын алслалт гэж нэрлэдэг.

2. Орон зайд байгаа биет юмс ажиглагчаас холдох тутам түүний хэмжээ улам

жижгэрэх шинж. Үүнийг зураг дүрслэлд илэрхийлснийг шугаман алслалт гэж нэрлэнэ.

3. Орон зайд байгаа биет юмсын ажиглагчид ойр байгаа нь хол байгаагаа халхлах

шинж

4. Байгалийн ба зохиомол гэрэл байгаа нөхцөлд биет юмсын гадаргуу гэрэл

сүүдэртэй харагдах шинж

5. Ажиглагч хоёр нүдээ ээлжлэн анихад орон зайд байгаа биет юмс хөндлөн чигт

хоёр тийш хөдөлж байршлаа өөрчилж байгаа мэт төсөөлөгдөх шинж

6. Ажиглагч харж байгаа юмсынхаа өмнүүр хоёр тийш займчин хөндлөхөд ойр

байгаа юмс нь хол байгаагийнхаа өмнүүр мөн хоёр тийш хөдөлж байгаа мэт төсөөлөгдөх

шинж, эдгээр болно.

Page 3: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

Дээрх шинжүүдийг зүй тогтлын дагуу зураг дүрслэлд оруулан илэрхийлж чадвал, юмс

хавтгай дээр бүрэн орон зайтайгаар дүрслэгдэх болно. Сүүлийн хоёр шинжийг фото,

видео, телевиз, компьютерийн дэлгэцнээ илэрхийлж байгаа нь зураг дүрслэлийг орчин

үед бүх шинжээр нь ашиглах боломж нээгдсэнийг харуулж байна.

Эрт дээр үеэс зураачид, судлаачид орон зайг хамгийн тод илэрхийлдэг шугаман болон

өнгийн алслалтын зүй тогтол, онцлог, мөн чанарыг шинжлэх ухааны үндэстэй,

тайлбарлахад онцгой анхаарал тавьж урлагийн гайхамшигт бүтээлүүдийг туурвиж,

алслалтын онол, арга зүйг улам боловсронгуй болгож иржээ. Түүхийн олон үеийн туршид

орон зайг илэрхийлэх олон арга хэлбэрийг бий болгосон нь сонгодог болон үндэсний,

орчин үеийн урлагийн бүтээлүүдээс тод харагдаж байна. Аливаа юмс, үзэгдлийг тал

бүрээс нь ажиглан судалж, мэдэрч, сэтгэж, оюун дүгнэлт гаргасны эцэст уул юмсын

зохиомж, байршил, хэлбэр дүрс, харьцаа, өнгө, гэрэл сүүдэр, орон зайг бүрэн гүйцэд

төсөөлдөг.

Зураг дүрслэлийн суурь мэдлэг эзэмшихэд алслалын дүрслэл онцгой байр эзэлдэг тул

энгийн геометр биетүүдээс эхлээд эд юмс, машин техник, амьтан, хүн, уран барилга зам

гүүр, байгаль зэргийг хавтгай дээр дүрслэх зарим аргуудыг жишээн дээр тайлбарлая.

Шооны алслалтын дүрслэл: Шооны нүүр тал ажиглагч руу эгц харсан буюу зургийн

хавтгайтай параллель байрласан тохиолдолд түүнийг дүрслэхдээ:

Эхлээд эгц урдаас харагдах нүүр талын квадратыг дүрсэлж ажиглагчийн харааны

түвшинд байрлах хэвтээ шулууныг татна. Үүнийг харааны төвшний шулуун /горизонтын

шулуун/ гэж нэрлэдэг бөгөөд түүн дээр харааны гол цэг буюу уулзалтын цэгийг

тэмдэглэнэ.

Энэ цэг нь квадратын босоо тэнхлэгт ойрхон байрлах ёстой. Шооны хажуу талсыг

үүсгэх ирмэгүүд буюу гүний чиглэл дагуух, параллель шулуунууд энэхүү уулзалтын цэгт

нийлэх учир түүнээс квадратын дөрвөн булан хүртэл шулуун татна. Дараа нь шооны

суурийн цаад ирмэг болох А талыг В талтай параллель авч, суурийн булангийн хоёр цэгээс

босоо шулуун татна. Эцэст нь хажуу ирмэгтэй огтлолцсон цэгүүдийг хэвтээ шулуунаар

холбоно / зураг -1 /. Орон зайн алслалтанд биетийг зөвхөн нэг уулзалтын цэг ашиглаж

дүрсэлсэн байвал түүнийг параллель алслалт гэж нэрлэдэг.

Page 4: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

Шооны хоёр хажуу тал нь ажиглагчид харагдаж

байх тохиолдолд харааны түвшний шулуун дээрх

хоёр уулзалтын цэг ашиглан алслалтыг дүрслэн

байгуулах дараалалыг авч үзье / зураг - 2 /.

1. Шооны ажиглагчид хамгийн ойр харагдах

босоо ирмэгийг зурна.

2. Цааш алслагдсан параллель /гүн рүү чиглэсэн/

ирмэгүүд харааны төвшний шулуун дээр нэг

уулзалтын цэгт нийлэх ёстой гэж санаад шооны хатуу

талсын алслалтыг байгуулна.

3. А ба В талуудыг уулзалтын цэг хүртэл

үргэлжлүүлж тэр цэгийг дайруулан харааны төвшний

шулууныг татна.

4. Дараа нь шооны ил харагдах нөгөө хажуу

талсыг дүрслэнэ.

5. Түүний гүн рүү чиглэсэн зэрэгцээ хоёр

ирмэгийг үргэлжлүүлж хоёрдахь уулзалтын цэгийг

тэмдэглэнэ.

6. Булангийн цэгүүдээс уулзалтын цэг рүү

чиглэсэн шулуунуудыг татаж, шооны дээд суурийн

талсыг байгуулна.

7. Шоог нэвт гэрэлтдэг тунгалаг талс- туудтай

гэж санаад далд байгаа ирмэ- гүүдийг байгуулна /

зураг - 2 /.

Шоог нилээд дээрээс гарсан байдлаар алслалтанд

оруулан дүрслэхэд уулзалтын гурван цэг ашиглаж

дүрслэх дарааллыг тайл- барлая / зураг - 3 /.

1. Эхлээд шооны дээд суурийн талсыг уулзалтын

хоёр цэг ашиглаж дүрсэлнэ.

Зураг 2

Зураг 1

Зураг 3

Page 5: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

2. Дээд суурийн төв цэгийг дайруулж босоо шулууныг татна.

3. Шоог харж байгаа ажиглагчийн өндрөөс хамаарч босоо тэнхлэг дээр нэг цэгт нийлж

байхаар тооцож ажиглагчид хамгийн ойр харагдах босоо ирмэгийг зурна.

4. Шооны ил харагдах хажуу талсуудыг байгуулна.

5. Хоорондоо параллель босоо ирмэгүүд горизонтын шулуунд перпендикуляр тэнхлэг

дээр гуравдахь уулзалтын цэгт нийлж баихаар үл мэдэг хэвийлт үүссэн эсэхийг шалгах

хэрэгтэй.

6. Шооны үл үзэгдэх ирмэгүүдийг гүйцээж байгуулаад уулзалтын цэгүүдэд нийлэх

эсэхийг шалгасан тохиолдолд алслалын дүрслэл алдаагүй зөв болно.

Page 6: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

LECTURE IX

Тойргийн алсалт, пирамид конус зурах, бөмбөрцөг гадаргууг дүрслэх, :

Тойргийн алслалт. Цилиндр, конус, бөмбөрцөг болон эргэлтээс үүсэх төрөл бүрийн

гадаргуу бүхий биет юмсыг алслалтаар дүрслэхэд янз бүрийн байршилтай тойргийн

алслалтыг байгуулах шаардлага зайлшгүй гардаг.

Тойргийн алслалт үндсэндээ гурван янзаар дүрслэгдэнэ. Үүнд:

1. Хэрэв тойрог ажиглагчийн эгц урдаас буюу зургийн хавтгайтай параллель

байршсан байвал түүний алслалтын тойргоор дүрслэгдэнэ.

2. Тойргийн диагональ нь харааны гол чигийн шугамтай давхцсан байвал түүний

алслалт шулуун болж дүрслэгдэнэ.

3. Дээр дурдсан тохиолдлоос өөр байршилтай

байвал тойргийн алслалт эллипс /зууван дугуй/

болно. Эллипс болж дүрслэгдэх тохиолдолд түүнийг

ихэвчлэн квадрат дүрсэд багтаж байгуулдаг.

Зураг 1 дээр тойргийг квадрат дүрсэд багтааж 8

цэгээр байгуулах дарааллыг харуулав.

Квадратад багтсан тойргийн алслалтыг

уулзалтын нэг цэг ашиглаж байгуулах аргыг 2 -р

зурагт үзүүлэв.

Жишүү байрлалтай квадратад багтсан тойргийн

алслалтыг хоёр уулзалтын цэг ашиглаж

байгуулахдаа: /3 -р зураг/

1. Хоёр уулзалтын цэгтэй жишүү байрласан

квадратын алслалтыг байгуулж диагоноль

шулуунуудыг татна.

Зураг 1

Зураг 2

Зураг 3

Page 7: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

2. Төв цэгийг дайруулж тэнхлэгийн шулуунуудыг уулзалтын цэг рүү татна.

3. Диагональ шулууны хагасыг тэнцүү гурав хуваана.

4. Гуравны нэгийг дайрсан квадратын алслалтыг байгуулна.

5. Диагональ ба тэнхлэгүүд дээр байрлах 8 цэгийг дайруулж гараар ойролцоо эллипс

байгуулна.

Геометр биеийн алслалт: Сургалтын практикт натюрморт, байгаль, интерьөр,

барилга байгууламж, цаашилбал хүн ба амьтны

бүтэц, байгуулалтыг алслалтанд оруулж дүрслэхдээ

түүний хэсэг ба холбоосыг энгийн геометр

биетүүдээр төлөөлүүлж загварчлах нь илүү

ойлгомжтой байдаг. Иймээс шоо, цилиндр, призм,

пирамид, конус, бөмбөрцөг биетийн бүтэц,

байгуулалтыг харуулсан зарим жишээг тайлбарлая.

Призм, цилиндрийн алслалт: 4 -р зураг дээр

цилиндрийн алслалтын дүрслэлийг квадрат суурьтай

призмд багтааж нэг уулзалтын цэг ашиглан

байгуулах дөрвөн дарааллыг харуулав.

Параллель алслалтын аргаар цилиндр зурахдаа

эхлээд түүний суурийн диаметр, өндөр хоёрын

харьцааг зөв тооцож, харааны төвшний шулуунтай

харьцуулан байршлыг нь тэмдэглээд цилиндрийг

багтаасан призмийн байгуулалтыг хийнэ. Дараа нь

дээд доод суурийн квадратад багтсан тойргийн

алслалтыг байгуулж хязгаарын цэгүүдийг байгуулагч

шулуунаар холбоно. Энэ жишээн дээр уулзалтын

цэгийг харааны гол цэгтэй давхцуулж авсан байна.

Хэрэв уулзалтын цэгийг харааны гол цэгээс хол

зайд авсан тохиолдолд гажилт үүсдгийг 5 -р зургийн “а"-д үзүүлэв.

Цилиндрийг алслалтаар дүрслэхдээ дээд, доод суурийн зууван дугуйг бүтэн

байгуулж, харьцуулаагүйгээс болж алдаа гаргах явдал түгээмэл байдаг. 5 -р зургийн

Зураг 4

Зураг 5

Page 8: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

“г"-д алслалтын байгуулалтыг дутуу хийснээс болж цилиндрийн сууриуд гажилттай

буруу дүрслэгдсэн байна. Үүнийг зөв дүрслэлтэй /5 -р зургийн “в”/ харьцуулан үзнэ

үү.

Пирамид конус зурах. 6 -р зураг дээр шоо дүрсэд

багтааж квадрат суурьтай пирамидийн алслалтыг

байгуулах дарааллыг гурван үе шаттай үзүүлэв. Энд

шооны суурь болох квадратыг уулзалтын хоёр

цэгтэй байгуулж, диагональ шулуунуудын

огтлолцол дээр пирамидийн өндөр ба оройг

байрлуулж дүрсэлжээ.

Квадрат суурьтай призмийн байрлалыг

өөрчилж түүнд багтсан пирамидийн алслалтыг олон

хувилбараар байгуулж болно. Үүний нэгэн адилаар

квадратад багтсан тойрог суурьтай конусын

алслалтыг хялбархан байгуулж болохыг 7 -р зурагт харуулсан байна.

Бөмбөрцөг гадаргууг дүрслэх. бөмбөрцөг гадаргуу бүхий жимс ногооны натюрморт

уран барилга, сүлд модны чимэглэл, хүүхдийн тоглоом зэргийг зохиомжлон дүрслэхдээ

бөмбөлөг гадаргууг ихэвчлэн тойрогт багтаан хялбарчилж зурах, явдал практикт түгээмэл

байдаг.

Ийм тохиолдолд бөмбөлөг гадаргуугийн орон зай

эзэлхүүнт чанар алдагдаж дугуй дүрс хэвээр үлддэг.

Тэгвэл бөмбөрцөг гадаргууг алслалтт дүрслэхдзэ

онол, практикийн хувьд түүний бүтцийг бүрдүүлэгч

бүслүүр, меридиан, экватор, параллелиудыг аль

талаас нь харж байгаагаас хамааруулж зөв дүрслэх

шаардлага зайлшгүй гардаг.

8 -р зураг дээр шоо дүрсэд багтааж бөмбөрцөг

байгуулах дарааллыг харуулсан байна. Үүнд: Эхлээд

шооны алслалтыг байгуулж нүүр талын дундаж дээр

хэвтээ шулуун татаж түүнийг дайрсан квадратад багтсан эллипс байгуулсан нь

Зураг 6

Зураг 7

Зураг 8

Page 9: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

бөмбөрцөгийн экватор буюу хамгийн их диаметртай параллель болно.

Дараа нь диагональ шулуунуудаар байгуулагдах тэгш өнцөгт дээр орших жишүү

байрлалтай квадратад багтсан эллипсийн алслалтыг байгуулахад бөмбөрцөгийн уртраг

буюу голч меридиан дүрслэгдэнэ.

Ийнхүү бөмбөрцөгийн алслалтын байгуулалт нь зураг дээрх дүрслэлээс үзэхэд

тойрогт багтсан голч меридиан ба экватор / өргөрөг / гэж нэрлэгдэх тойргийн алслалтаас

бүрддэг байна.

Мөн орон зай эзэлхүүнт чанарыг тодотгох

зорилгоор хэд хэдэн параллель ба меридианыг нэмж

байгуулах шаардлага ч гардаг.

Барилга байгууламж, гудамж замын алслалтыг

өндөр, өргөн, гүний чиглэлийг тодорхойлогч

шулуунуудаар илэрхийлэхдээ өмнө үзсэн шооны

алслалттай харьцуулан жижиг, горизонтын шулнуун

дээр уулзалтын нэг цэгт гүний орон зайг төвлөрүүлж,

параллель алслалтын аргаар байгуулсан жишээг 9 -р

зураг дээр харуулсан байна.

Энэ тохиолдолд горизонтын шулуунаас дээр мөн

дор байрлуулсан шоонууд авсаныг анхаарна уу

10 -р зураг дээр параллель шулуу- нуудыг

уулзалтын хоёр цэгт төвлөрүүлж жишүү байрлалтай

харагдахаар барилгын алслалтыг шооны алслалтын

байгуулалттай хослуулан үзүүлсэн байна.

Зураг 9

Зураг 10

Page 10: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

Барилгын хоёр хажуу нүүрний бүх элемент, хэсгүүдийн байршил, хэлбэр, хэмжээ

харьцаа нь уулзалтын хоёр цэгтэй жишүү алслалтын дүрслэл дээр илүү тодорхой харагдах

бөгөөд бүх параллель ирмэг шугамууд горизонтын шулуун дээр шооны хажуу

талстуудын нэгэн адил баруун, зүүн хоёр чигт төвлөрсөн байна. Энэхүү уулзалтын хоёр

цэг зургийн хавтгайгаас гадагш алс байрласан боловч

үргэлжлүүлбэл горизонтын шулуун дээр байрлах

болно.

Ийнхүү энгийн талст биетийн / шоо, призм /

алслалт байгуулах зарчимд тулгуурлан ямарч эд юмс,

байгууламжийн алслалтыг хүний нүдэнд зөв харагдах

байдлаар дүрсэлж болно.

Ямар нэгэн биет юмс, объект байгууламжийг хэт

өндрөөс /агаарт нисж буй онгоцноос/ буюу хэт дороос

/өлийж харах/ тохиолдолд гурван уулзалтын цэг

ашиглах шаардлага гардгийг 11 -р зурагт үзүүлсэн их

хотын барилга байгууламжийн алслалтаас харж

болно.

Энд орон зайг илэрхийлэгч гурван талсуудын параллель шулуунууд, уулзалтын

гурван цэгт төвлөрч байгааг шооны алслалтын байгуулалтаар тодотгож харуулсан байна.

Горизонтын шулуун дээр баруун зүүн хоёр чигт 1, 2 -р уулзалтын цэг үүсэх бөгөөд

гуравдахь уулзалтын цэг нь ажиглагч хэт дээрээс эсвэл хэт дороос харснаас хамаарч

горизонтын шулууны дээр эсвэл доор түүнд перпендикуляр шулууны дагуу үүсдэг байна.

Алслалт байгуулах энэхүү онцгой тохиолдлыг агаарын алслалт гэж нэрлэдэг.

Зураг 11

Page 11: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

LECTURE X

Гэрэл сүүдрийн ялгамж ба хэлбэрийг илэрхийлэх нь:

Зургийн хавтгай дээр юмсыг хэлбэржүүлэн зурна гэдэг нь тухайн дүрслэгдэж буй

биетийг гэрэл, өнгө, агаар, орчин байдалтай нь шүтэлцүүлэн биелэг, барьцтай харагдахаар

дүрслэнэ гэсэн үг юм.

Гэрэл сүүдрийн уялдаанд юмс хэлбэржиж орон зайд бодитой, бас яруу сайхан

харагддаг учиртай.

Юмс тодорхой орчинд бодитой бас хэлбэртэй харагдахад гэрэл сүүдрийн ялгамж

онцгой үүрэг гүйцэтгэнэ.

Эзэлхүүнт бие дээрх гэрэл сүүдрийн ялгамж өөртөө үндсэн 6 элемент агуулж байдаг.

Үүнд: Гэрлийн бүс, гялаан, үндсэн сүүдэр /хүнд сүүдэр / хагас сүүдэр, ойсон гэрэл, унасан

сүүдэр, эдгээр болно. Энэ элементүүд биет бүр дээр бүгдээрээ адил байдаггүй юм.

Биет дээрх гэрэл, сүүдрийн ялгамж тухайн биеийн гадаргуугын бүтэц, хэлбэр, эдийн

шинж чанараас хамаарч өөр өөр байдаг. Жишээ нь:

Эргэлтийн гадаргуут бүтэцтэй төмөрлөг, гялтгар биеүүд дээр гэрэл сүүдрийн 6

элемент бүгд байдаг бол тэгш гадаргууг биеүүдэд үндсэн сүүдэр, гялаан гэрэл нь тодорхой

ялгардаггүй, ойсон гэрэл бага харагддаг болно.

Эзэлхүүнт бие дээр гэрэл тусахад уг биет гэрлийн бүс, сүүдрийн бүс гэсэн хоёр хэсэгт

хуваагддаг. Гэрэл сүүдрийн бүс дээр хүрээлэн буй орчин юмсаас ойж туссан гэрлийн

туяарал үйлчилдэг. Үүнийг ойсон гэрэл

гэнэ. Харин гэрэл сүүдрийн бүсийн

уулзвар дээр ойсон гэрэлд автаж

хувьсаагүй зурвас сүүдэр тодрон үлддэг.

Үүнийг үндсэн сүүдэр гэнэ. Үндсэн

сүүдэр хагас сүүдрээс ямагт хүнд тонтой

байдаг учир хүнд сүүдэр гэж нэрлэж ч

бас болно. Зураг 1 Хэлбэрийг зураасаар зөв илэрхийлэх нь

Гялаан

Гэрлийн

хэсэг

Хагас

сүүдэр

Үндсэн сүүдэр

Хагас сүүдэр

Ойсон гэрэл

Унасан сүүдэр

Page 12: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

Биет дээрхи үндсэн сүүдэр /хүнд сүүдэр/ хагас

сүүдрийг хамтад нь тухайн биетийн өөрийн сүүдэр

гэх бөгөөд биеэс байршлын хавтгай дээр болон нэг

биеийн сүүдэр нөгөө бие дээр туссаныг унасан

сүүдэр гэнэ / 1 -р зураг /.

Ямар ч сүүдэр дотор гэрлийн тусгал, тоны

ялгарал байх ба гэрлийн бүсэд мөн адил гэрэл тоны

дагнаас ялгарч харагддаг. Ойсон гэрлийн хүч, шууд

туссан гэрлээс ямагт сулхан байдаг. Гялаан нь

гэрлийн бүсэд байх бөгөөд биеийн товгор хэсэгт

гэрэл эгц туссан хэсэгхэн талбайд гэрлэн цэг болон

тодордог.

Гэрлийн хэсгийн хязгаар хүрээлбэр хурц

ялгамжтай харагддаг бол харин сүүдрийн хэсгийн

хязгаар харьцангуй зөөлөн замхарч харагддаг.

Энэ нь юмсын үндсэн хэлбэр төдийгүй хязгаар хүрээлбэр мөн адил тодрох байдлаараа

харилцан адилгүйг илтгэнэ. Эндээс үзэхэд хавтгай дээр юмсыг хэлбэржүүлэн дүрслэхэд

гэрэл сүүдрийн ялгамж онцгой үүрэг гүйцэтгэдэг байна.

Юмыг зурахдаа хэлбэрийг илэрхийлдэг үндсэн элементүүдийн үүсвэр, үүргийг зөв

ойлгож мэдэх шаардлагатай юм. Зарим эхлэн суралцагсад сүүдрийг дүрслэхдээ биетийн

сүүдэртэй талаас нь эхлэн аажим хөнгөрүүлэн гэрлийн хэсэгтэй нэгтгэн уусгах

дарааллаар зурдаг нь онолын үндэслэлгүй буруу шийдэлт буюу энэ тохиолдолд тухайн

дүрслэгдсэн биет хэлбэр орон зайгүй зөвхөн хүндээс хөнгөрүүлэж дагнасан хавтгай дүрс

л харагдана /2 -р зураг/. Харин гэрэл сүүдрийн заагд үүсдэг хүнд сүүдэр биет дээрхи

хамгийн хүнд тон бөгөөд сүүдрийн хэсэгт туссан ойсон гэрлийн туяарлыг харьцуулж

үндсэн "хүнд" сүүдрээс сүүдрийн бүсэд хандсан зураас, бичлэгээр зурж ажилладаг.

Зарчимыг ойлгож, тусгаж сурах нь чухал юм. Мөн унасан сүүдрийг зурахдаа бие, уулзвар

талаас нь эхлэн гадагш нь хөнгөрүүлэж дагнах бус эсэргээр тухайн биет рүү сүүдэр аажим

хөнгөрч нийлэх чиглэлээр ихэвчлэн дүрсэлдэг ёстой / 1 -р зураг. /

Зураг 2 Хэлбэрийг зураасаар буруу

илэрхийлсэн байдал

Page 13: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

Учир нь унасан сүүдэр дотор агаар, орчны гэрэл, өнгийн ойлт нөлөөлж ерөнхий тоныг

хөнгөрүүлж туяаруулдаг хуультай. Ер нь сүүдрийг цул, дүлий, хүнд тоноор будах бус

түүнд агаар, ойсон гэрлийн баялаг ялгамж үйлчилж байгааг харж мэдрэх нь чухал юм.

Хар цагаан болон өнгөөр юмсыг зурахад хэлбэрийг илэрхийлдэг үндсэн 6 элемент

ерөнхийдөө адил үйлчлэх боловч өнгө будгаар гэрэл сүүдрийг гаргахад хамаарах өвөрмөц

онцлог бас бий / 3 -р зураг /.

Ямар нэгэн биет дээрхи ойсон гэрэл болон гэрлийн хэсэгт үзэгдэх өнгийн шатлал нь

хүрээлэх орчныхоо нөхцөл байдал, юмсын өнгөнөөс их хамааралтай. Биес хэдий чинээ

тусгах, ойлгох чадвартай байна төдий чинээ орчин тойрны нөлөө их байх ба гэрэл сүүдэр

өнгөний ойлт төвөгтэй байдаг ажээ. Мөн хэдий чинээ олон янзын өнгийн орчин байна

төдий чинээ олон өнгийн ойлт үйлчилнэ. Цагаан, цайвар гадаргуу дээр энэ нөлөөлөл

бараан гадаргуунаас илүү мэдрэгдэнэ.

Зураг 3 Гэрэл сүүдрийн ялгамжаар хэлбэрийг илэрхийлэх нь

Гялаан

Гэрлийн

хэсэг

Хагас сүүдэр

Үндсэн сүүдэр

Хагас сүүдэр

Ойсон гэрэл

Унасан сүүдэр

Page 14: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

LECTURE XI

Харьцаа:

Юмсын хэсгүүдийг ерөнхий хэмжээнд нь буюу нэг юмыг нөгөөд нь жишиж үзэхийг

харьцаа гэнэ. Хүүхэд ба том хүнийг зураг дээр нүүр хувцсаар нь бус харьцаа хэмжээгээр

нь шууд таньж болно. Бид хүрээлэн байгаа юмсыг харьцаагаар нь ялгаж танина. Дүрс

харьцаа байгуулалт нь тэр юмын зориулалтаас хамаарна. Юмсын хэлбэрийн гоё сайхан

гэдэг нь түүний хэсэг тус бүр нь хоорондоо зөв харьцаатай хийсэн буюу зохицсонд

оршино. Биет зүйлээс харах буюу сэдэвт зураг, чимэглэлийн зургийн алинд ч дүрслэгдэх

юмсын харьцааг зөв гарган дүрслэх нь чухал.

Зураач хүн зураг зурж байх үедээ өөрийн зургийг натуртайгаа жишин бусад юмтай

харьцуулан үзэх аргыг цаг үргэлжид хийсний үр дүнд зөв дүрслэн гаргаж чаддаг. Ингэж

харьцуулахдаа юмсын хэсгүүдийн хоорондох зай хэмжээг харьцуулах, өнгө тоныг

харьцуулах зурсан аргыг харьцуулах, материаллаг шинжийг харьцуулах зэрэг олон аргууд

байдаг.

Харьцуулалт бол уран зурагт маш эртнээс хэрэглэж ирсэн арга юм. Эртний Египетэд

схем хийж, канон тогтоодог байсан нь нэг ёсны харьцуулах арга юм. Хүний дунд хурууны

уртыг харьцуулах нэгж болгож 19 дахин авахад хүний өндөртэй тэнцэнэ гэж үзэж байв.

Энэ мэтээр хүний нүүрний өндөр, нүдний шугамаар хоёртэнцүү хуваагдах, нүүрний өргөн

5 тэнцүү хэсэгт хуваагдаж нэг нь нүдний өргөн болно гэж үздэг. Хүн зурахад иймэрхүү

харьцуулах арга өргөн хэрэглэгдэнэ. Дүрслэх урлагт харьцаа гэдэг ойлголтыг маш өргөн

утгаар авч үздэг юм.

Нэг дүгээрт: Юуны урьд зурах зүйлийг харааны талбайд бүрэн багтааж хэсэг бүрийг

нэг зэрэг харж харьцуулан зурах явдал онцгой чухал юм. Туршлага багатай хүмүүс юмсыг

хэсэг хэсгээр нь харж тус бүрийг нь дүрслэх гэж оролдсоноос харьцааг алддаг.

Хоёр дугаарт: юмсын өнгө тонын хүнд хөнгөний харьцаа гэж байдгийг бид мэднэ.

Гэвч энэ харьцааг тэр болгон зөв шийдэж чадаагүйгээс зураг амжилттай болдоггүй

тохиолдол бий. Өнгө тонын харьцаа бол тухайн цаг мөчид гэрэлтэлт ямар байсантай

холбоотой боловч юмс нэг бүрийн өнгө, бүтсэн материал зэргээс шалтгаалан зайлшгүй

Page 15: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

ялгаатай байна. Жишээлбэл: Хүнийг натураас зурахад хэт хүндрүүлбэл хүрэл баримал мэт

болох, хэт гэрэлтэй хөнгөн зурвал цагаан гипс зурсан мэт болох талтай юм. Иймд өнгө

тоныг зөв зурж чаддаг болохын тул төрөл бүрийн өнгө, материалаас тогтсон натюрмортыг

их хэмжээгээр зурж шинж чанарыг танин мэдэх хэрэгтэй. Цас бол цагаан өнгийн дээд

жишээ байдаг боловч нартай өдөр, бүрхэг өдөр, үдшийн цагт тус бүрээр өөр өөр тоноор

харагдах нь мэдээж. Үүнээс өнгө тон бол цаг үеийн байдал, гэрэлтэлт, тэр ч байтугай

зургийн утга агуулгатай холбоотойгоор өөрчлөгдөж болох эмзэг ойлголт юмаа гэдгийг

цаг үргэлжид санаж зурах ёстой.

Гуравдугаарт: Хүний нүд гэрэлтэлтийн нөхцөлд зохицож байдаг онцлогтой.

Харанхуйд нүдний хүүхэн хараа томорч, гэрлийн туяаг их хэмжээгээр хүлээж авахыг

эрмэлзэнэ. Хүчтэй гэрлийн үед хүүхэн хараа нарийсч хэт их гэрлимйн туяа нэвтрэхээс

хамгаална. Энэ байдлаас болж гэрэлтэй дэвсгэр дээрх бараан зүйл хэмжээнээс том, өнгө

нь ч илүү бараан юм шиг сэтгэлд буух, хар дэвсгэр дээрх цагаан зүйл мөн хэт цагаан мэт

харагдах явдал бий. Иймд уран зурагт өнгө тонын хэмжээг сонгон авахдаа биеийн аль нэг

өнгөн дээр харааг удаан тогтоох биш биеийн бүх хэсгийг хамруулан нэгэн зэрэг харж өнгө

тоныг харьцуулан зурж сурах хэрэгтэй. Гэрэлтэлтийн хүчнээс хамаарч байгаль ба уран

зураг дахь өнгө тонын байдал өөрчлөгдөх нь мэдээж. Харин байгаль дахь гэрлийн хүч

зураг дахиас олон дахин хүчтэй байдгийг харж болно. Жишээлбэл: Үд дундын наранд

гэрэлтсэн цэвэр цаснаас үдшийн харанхуй дахь хар өнгийн хилэн хоёрын хоорондох ялгаа

зургийн цагаан цаас, бал харандааны туйлын хар өнгө хоёрын хоорондох ялгаанаас асар

их зөрөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэлтэлтийг ямар ч өнгө будаг гүйцэтгүй.

Иймд уран зурагт өнгө тоныг харьцангуй байдлаар авч өнгө тонын хуваарийг зөв ашиглах

хэрэгтэй юм. Өнгө бол гэрэл үүсгэгч цэгээс холдох тутам бүдгэрэх мөн өнгийн алслалтад

орж бүдгэрэх зэрэг зүй тогтоолыг харгалзахыг мартаж болохгүй. Тэр ч байтугай, зураач

хүн, ямар байр танхимд ямар гэрэлд зургаа тавьж үзүүлэх вэ гэдгээс хамаарч зургийн өнгө

тоныг сонгох явдал ч байдаг. Энэ бүхэнд өнгө тоныг харьцуулж арга тус болдог юм.

Хамтатган тавьсан хэд хэдэн юмыг бүлэг гэнэ. Эдгээрийг зурахдаа хэмжээ хэлбэр ба

байрлалыг бие биенд нь харьцуулна.

Page 16: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

LECTURE XII

Өрөө тасалгааны дотоод байдлаас зурах

/Интерьер/:

Уран барилгын элдэв тавилга чимэглэл бүхий

өрөө тасалгааны дотоод байдлыг зурах нь дээр үеэс

дүрслэх урлагийн сургалт, уран бүтээлийн бие даасан

бүрэлдэхүүн хэсэг болж ирсэн юм.

Тасалгааны дотоод байдлыг зурж судлахад

тэдгээрийн зохион байгуулалт, харааны түвшин,

алслалтын хуулийн мэдлэг зайлшгүй шаардагдана.

Тасалгааны доторхи тавилга төхөөрөмж, харьцаа

хэмжээ, байгуулалтын онцлогийн тодорхой харагдах

тохиромжтой байрлалыг сонгож, харааны түвшинг

тогтооно. Зурах хэсгийн урт буюу өргөнийг хоёр

дахин тавьсан зайнаас харааиы түвшинг тогтоон

ажиглаж эхний үед тасалгааны нэг булангийн

байдлыг цомхон цөөн тавилга оролцуулан зурвал

зохимжтой. Хэрэв том тасалгааны хоёр буланг

дүрсэлнэ гэвэл харааны талбайд гүйцэд багтахгүйгээс

алслалтын бодит байдалд тохиромжгүй дүрс гардгийг

санах хэрэгтэй.

Хана, тааз, шалны уулзах ирмэг хязгаарын

шулуунуудыг байгуулахдаа харааны цэгт хүртэл

үргэлжлүүлэн татна. Тасалгааны нэг буланг зурахад

байгуулах шулуун нь харааны хоёр цэгт чиглэнэ.

Хаалга, цонх, ханын зураг чимгийг энэ аргаар

байгуулан зурна.

Тасалгааг шугаман байгуулалтын аргаар элемент

бүрийг харьцуулан судлахаас гадна гэрэл сүүдэр орон

зайн харьцаагаар нарийвчлан ялгаж ажиллах

хэрэгтэй.

Зураг 1

Page 17: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

Дараачийн тасалгааг зурахдаа тавилга төхөөрөмжийг олшруулах зэргээр хүндрүүлсэн

зорилт тавьж ажиллах нь чухал юм.

Тасалгаан дотор байгалийн ба зохиомол гэрлийн аль нэг нь зон- хилж байхаас гадна

хосолсон байж болно. Ийм тохиолдолд гэрэл сүүдрийн давхардсан тоныг ялгахад

түвэгтэй байх боловч зонхилох гэрлийг баримтлан шийднэ. Материалын чанарын ялгааг

янз бүрийн техник ажиллагаагаар илэрхийлнэ. Өрөө тасалгаа түүний тавилга, уран

барилгын элементүүдийн хэлбэр хэмжээг хүний биеийн харьцаа үйл хөдөлгөөнтэй

харьцуулан жишиж, хамтатган гүйцэтгэдэг юм. Интерьер зурах ажил бол алслалтын хууль

дээр тулгуурлаж тулах олон цэг туслах шулуунууд, уулзалт огтлолын олон зангилаагаар

нарийн тооцогдон үнэн зөв дүрслэгддэг нарийн төвөгтэй бөгөөд нягт нямбай анхаарал

тэвчээртэй ажиллагаа шаарддаг юм. / Зураг 1 /

Page 18: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

LECTURE XIII

Барилгын гадаад байдлыг зурах нь / Экстерьер/:

Барилгын зөвхөн дотоод байдлыг зураад зогсвол хангалтгүй болно. Тийм учраас

гадаад байдлыг нэгэн адил судалж зурж сурах шаардлагатай байдаг бөгөөд гадаад

байдлыг зурахдаа зөвхөн барилгаа зураад зогсохгүй хүрээлэн байгаа байгаль орчинтой нь

нягт холбож хослуулан нэгтгэж зурна. Уран барилгыг зурахдаа уг барилгын түүхэн үе,

янз маяг зориулалт зэрэг шинж байдлыг тусган илэрхийлэх зорилтыг шийдвэрлэнэ.

Энэ судалгаанд сонгодог уран барилга орон сууц байгаль ба барилгын уран гоо хослол

бүрдсэн газрууд тохиромжтой байдаг. Зурах байшингаа ажиглаж, чухам аль талаас нь

зурвал ашигтай сонирхолтой байдлыг сонгож зурна. Барилгыг нүүрэн тал, өнцөг

булангаас нь зурах заримдаа хэсэгчлэн судалж зурдаг. Ямар ч юмыг зурахад харааны

түвшнийг зөв сонгож авах асуудал их чухал байдаг. Уг барилгыг сүрлэг томруун

байдалтай зурна гэвэл харааны түвшнийг нилээд доор авна. Харааны түвшнийг их дээр

авбал сүрлэг байдал алдагдаж бүх юм жижгэрч харагддаг хуультай болохыг анхаарч

ажиллах нь чухал байдаг.

Барилгын гадаад чимэглэл хээ угалз, цонхны рам зэрэг жижиг зүйлсийг хэт сонирхон,

үндсэн байгуулалт гэрэл сүүдэр өнгө тонын харьцаа зохицоог зөв дүрслэх зорилгоо

мартаж болохгүй.

Нэг удаагийн судалбараар дуусаагүй

ажлаа дараачийн өдрийн тухайн цагт

үргэлжлүүлэн ажиллаж дуусгадаг.

Байгалийн нөхцөл нөлөөгөөр барилгын

хэлбэр дүрс өөрчлөгдөн харагдах ёс байдаг.

Ой мод, газрын овон товонд барилгын

зарим хэсэг нь халхлагдах, усны мандалд

ойж үзэгдэх, манан будантай бүрхэг,

бороотой өдөр гэрэл сүүдэр ялгарахгүй нэг Зураг 1

Page 19: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

тоноор харагдах тохиол ч байна. Зурж байгаа барилга байгууламжийг орчны байгалтай

зөв холбож, баяжуулах нь дүрслэн судлах салшгүй хэсэг нь юм. / Зураг 1 /

Барилгын дотоод гадаад байдлыг зурсан зураачдын бүтээлтэй танилцаж, янз бүрийн

материал ашиглан дүрслэх ажлаа үргэлжлүүлэх нь уран бүтээлийн шавхагдашгүй сэдвийн

нэг билээ.

Page 20: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

LECTURE XIV

Байгаль орчноос харж зурах, дүрслэх:

Байгаль орчин бол бидний зайлшгүй зурж дүрслэх үндсэн объектын нэг юм.

Байгалийн үзэгдлийг үзэж зурах хичээл бол анги танхимд хичээллэхээс ялгаатай байдаг.

Гэрэл сүүдрийн онол, өнгө, зохиомж, алслалтын хуулийг нээлттэй, уудам орон зай, нарны

гэрлийн нөлөөнд явуулдаг тул онолын үндэс, арга зүйг өвөрмөц нөхцөл байдалд

гүнзгийрүүлэн судалдаг болно.

Байгалийн үзэгдэл түг түмэн өнгө, хэлбэр, бүтэц, тогтолцоо, хөдлөл, хувирлын

шинжүүд цогцолсон үнэхээр гоо сайхан зүйл бөгөөд бодит хууль зүй тогтлоор хувирч

өөрчлөгдөж байдаг билээ.

Түүнийг бид танин мэдэж уран сайхны дүрээр дүрслэн илэрхийлэх зорилготой юм.

Байгалиас түргэн зураг зурахад анхаарах зарим нэг зүйлийг дурдъя, Үүнд:

1. Харааны цэгийг зөв сонгох явдал их чухал юм. Энэ нь зурах гэж байгаа зүйлээ

харааны конуслолын тод харах өнцөгт бүрэн багтааж харах зайнаас зурахыг хэлж байгаа

юм.

2. Зурах зүйлийн зохиомжийг зөв шийдэх асуудал орно. Нэг хуудсан дээр нэг ба хэд

хэдэн дүрслэлийг хийдэг бөгөөд тэдгээр дүрсийн харьцаа, байрлал, тэнцвэрийг

хуудсандаа зөв тохируулах явдал чухал байдаг бөгөөд зурсан хэд хэдэн дүрсүүдийн

харьцаа, хоорондоо зохицсон зохиомжийн нэгдэлтэй тэнпвэртэй байх хэрэгтэй.

Зохиомж бол бүх дүрслэлийн агуулга, хэлбэрийг илэрхийлдэг гол хүчин зүйл бөгөөд

муу зохиомжтой сайн ажил гэж байдаггүй

Учир түргэн зургийн ажил сайн муу болох нь түүний зохиомжоос ихээхэн

шалтгаална.

Эхлэн суралцагчид зохиомжийг зөв тохируулж сурахад анхны үед байдал эрэгчийг

ашиглах нь ач холбогдолтой байдаг юм. Байдал эрэгч гэдэг нь бидний зургийн хавтгайн

Page 21: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

урт өргөний харьцаанд тохирсон дөрвөлжин нүх /цонх/

гаргасан картон юмуу ватман цаасаар хийсэн нэг

төрлийн харагч багаж юм.

Байдал эрэгчийн цонх нь хуваарийн тортой

байвал бүрч тохиромжтой.Энэ цонхоор байгаль

орчныг харж хамгийн сайхан байдал зохиомжийг олж

авдаг юм. Байдлыг эрж олж, зохиомжийг

тохируулахдаа цонхыг нүдэндээ ойртуулж хандуулах

босоо ба хөндлөн чиглэлд эргүүлж хардаг юм.

Зохиомжийг сонгож авсны дараа харааны төвшний

шугамыг зөв тодорхойлох нь чухал байдаг. Өөрөөр

хэлбэл газар тэнгэрийн харьцааг тохируулж дараа нь

гол зүйлээ дүсэлж түнийгээ харьцуулан туслах юмсын

дүрс, орон зай дахь байрлалын дэс дарааг тогтоож

тэмдэглэдэг юм. / 1 -р зураг /

Дүрслэгдэж байгаа юм зураачид хичнээн ойр байх

тутам төдий чинээ тод томруун, тодорхой, алс холын

юмс жижгэрч, ерөнхий бүдэг дүрслэгдэнэ. Ингэж

уудам орон зай, алслалтыг илэрхийлдэг.

Ургамал зурах: Ургамал бол уран зураачдын

бүтээлд байнга дүрслэгдэж байдаг чухал тусагдахууны

нэг юм. Оросын алдарт зураач Н.И. Шишкин, Н.

Левитан, М. Врубель, С. Грасимов, П. Кончаловский

болон XVI-XVII зууны фламандын олон зураачид

Рембрандт, Снайдерс, Рубенс нарын уран бүтээлд

ургамалын ертөнцийг дангаар нь болон хүний

амьдралтай хослуулан зурсан гайхамшигт

бүтээлүүдийг бид мэдэх бөгөөд түүнийг зориуд судлах нь зүйтэй.

Зураачдын бүтээлээс үзэхэд ургамалын дүрсээр угалз хээний зохиомж сав суулга,

хувцас хунар, даавуу хивс, уран барилга зэрэг амьдрал ахуйн олон зүйлийг гоёж

чимэглэсэн байдаг билэз.

Зураг 1

Зураг 2

Зураг 3

Page 22: LECTURE VIII - uuooidata.org

Хар зураг

Уран зургийн багш Ц.Баттөр

Ургамал болон ер нь бүх зүйлд хэвшмэл нийтлэг

шинж өвөрмөц онцлог гэж байдаг бөгеөд зураач хүн

үүнийг сайн мэддэг байж дүрсэлж байгаа зүйлийн

хэвшмэл шинж ба өвөрмөц онцлогийг илэрхийлж

чаддаг юм. Мод, бут, өвс ургамал бүгд нийтлэг

шинжтэй тус тусын онцлогтой юм. / 2 -оос 5 -р зураг/.

Бид ургамалын ертөнцийг судлаж дүрслэхдээ уран

зураг, зураасан зураг, чимэглэлийн талаас нь авч үзвэл

бүр ч бүтээлч болох нь дамжиггүй.

Ургамалын ертөнцийг судлаж дүрслэх явцад

тухайн юмсын Хэвшмэл шинжийг дүрслэхийг

голчилдог боловч өвөрмөц онцлог бүтэцийг

нарийвчлан судлаж зурах шаардлага багагүй

тохиолддог юм.

Ургамлыг дүрслэхдээ ерөнхийгөөс тусгай руу, гол

зүйлээс туслах хэсэг уруу шилжих зарчмыг баримтлан

зурах бөгөөд мод зурахад үндэснээс нь эхлэж иш,

бүдүүн мөчир, нарийн мөчир эцэст нь навч нахиаг

дүрслэж дуусгах жишээтэй юм.

Бидний зурж дуусгасан ажил бүхний гол зүйл нь туслах хэсгээ өөртөө нэгтгэн захирч

нэгдмэл нэг бүхэл зүйл болж байх ёстой юм.

Хотын байгаль зурах: Байгаль орчны хэсгээс зурж дүрслэх үндсэн объектийн нэг

бол хотын ба үйлдвэрийн байгаль байдаг. Хотын ба үйлдвэрийн байгаль байшин барилгыг

зурахад анхаарвал зохих зарим зүйл гэвэл байшин барилгыг өнцөг талаас нь харж 2 ба хэд

хэдэн тал нь харагдах харааны цэгийг сонгож авах нь ашигтай бөгөөд сонирхолтой

байдгийг анхаарах. 2 -рт дээр дурьдсан харж зурах зайг тохируулах, харааны төвшний

шугамыг зөв тогтоож шугамын алслалтыг алдалгүй дүрслэх, зохиомжийг зөв шийдэхэд

онцгой анхаарвал зохино

Зураг 5

Зураг 4