ISSN 2227-4243

28
33 The Mongolian Mining Journal March 2021 www.mongolianminingjournal.com March 2021. № 003 (148). Since 2008 ISSN 2227-4243

Transcript of ISSN 2227-4243

Page 1: ISSN 2227-4243

33The Mongolian Mining Journal March 2021

www.mongolianminingjournal.com March 2021. № 003 (148). Since 2008

ISSN

222

7-42

43

Page 2: ISSN 2227-4243

34The Mongolian Mining Journal

March 2021

“Степ Голд” компани нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших “Алтанцагаан-Овоо” алт-холимог металын ордод олборлолт боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаас гадна Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын нутагт “Уудам хөндий” төсөл хэрэгжүүлж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийн дагуу хайгуул судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.

“Степ Голд” ХХК

Page 3: ISSN 2227-4243

35The Mongolian Mining Journal March 2021

Степ Голд ХХК

Page 4: ISSN 2227-4243

36The Mongolian Mining Journal

March 2021

Степ Голд ХХК

Page 5: ISSN 2227-4243

37The Mongolian Mining Journal March 2021

Степ Голд ХХК

Page 6: ISSN 2227-4243

38The Mongolian Mining Journal

March 2021

Т.БАТАА: “СТеп ГОлД” БОл ил ТОД, нээлТТэй МОнГОл кОМпАни

Уул уурхайн салбарт тэргүүлэх үнэт метал үйлдвэрлэгч болохоор зорин ажиллаж байгаа, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” ХХК энэ оны хоёрдугаар улиралд багтаан Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, IPO гаргахаар төлөвлөж байна. “Степ Голд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батаатай “The Mongolian Mining Journal”-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.

Степ Голд ХХК

Page 7: ISSN 2227-4243

39The Mongolian Mining Journal March 2021

“Степ Голд” компани үүсэн байгуулагдсанаасаа (2016 он) хойш хоёр жилийн дараа торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа амжилттай гаргасан нь Монголын уул уурхайн салбарт нэгэн шинэ хуудсыг нээж байлаа. Энэхүү амжилтын тухай ярилцлагаа эхэлье.

Манай компани Монгол Улсад алт, мөнгөний ордод анх үйлдвэрлэл эрхлэх зорилготой үүсгэн байгуулагдсан. Үүнээс арван жилийн өмнө төмөр, нүүрс, газрын тос, зэс зэрэг хайгуулын чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байлаа. Гэхдээ 2013 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт зогсож, хайгуулын салбар хүндрэлтэй байсан учраас “Степ Голд” компанийг олборлолтын үйл ажиллагаа явуулах зорилгоор миний бие болон ТУЗ-ийн захирал Маттью Вүүдийн хамт ярилцаад байгуулсан юм. Жилийн дараа буюу 2017 онд Баянхонгор аймагт хайгуулын төслөө эхлүүлсэн. Улмаар “Сентерра Голд” компаниас хайгуулыг нь хийж гүйцэтгэсэн “Алтан Цагаан Овоо” ордын тусгай зөвшөөрлийг худалдаж авсан. ингээд уг төслийн ТэЗҮ болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шинэчлэн баталж, 2018 оны тавдугаар сард Торонтогийн хөрөнгийн бирж дээр анх удаа хувьцаагаа арилжаалсан юм. “Степ Голд” бол монгол компани. Гадаадад үүсгэн байгуулсан компани Монголд үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгодог хүмүүс бий. Үндсэндээ бол Монголд байгуулагдсан монгол компани олон улсын зах зээлээс хөрөнгө татсан юм. Бид 45 сая долларын хөрөнгө оруулалт хийсний дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр нийтдээ 25 сая канад долларын хувьцаа арилжаалсан.

Манай компани жилдээ эхлээд 40 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч зорилгоо ахиулан 50-60 мянган унцад хүргэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жилийн дундаас олборлолт болон баяжуулах үйлдвэрлэл эхэлсэн.

2020 онд хэчнээн хэмжээний унц алт олборлосон бэ?

Өнгөрсөн жилийн хувьд нийтдээ 33 мянган унц алт олборлож Монголбанкинд тушаасан. Төслийн II шатнаас жилд 150 мянган унц алттай дүйцэх хэмжээний үнэт метал үйлдвэрлэж төв банкинд тушаах зорилготой ажиллаж байна. “Алтан Цагаан Овоо орд бол алт, мөнгө, цайр, хар тугалга гэх мэт дагалдах металуудтай полиметаллын орд.

торонтогийн хөрөнгийн бирж дээр 25 сая канад долларын үнэт цаас арилжаалсан нь тухайн үед Монголын уул уурхай, хайгуулын салбарт содон үйл явдал болж байсан. Ийм арилжаа хийхэд гол хүчин зүйл юу байв?

“Алтан Цагаан Овоо” төслийг манайх худалдаж авахаас өмнө “Сентерра Голд” компани хайгуулыг нь хийж, олборлоход бэлтгэсэн байсан. “Сентерра Голд” нь канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй учраас тайлангаа тогтмол гаргаж, хайгуулын үр дүнгээ зарладаг. энэ утгаараа биржийн хөрөнгө оруулагчдын хувьд манай төслийн талаар мэдээлэл сайтай байсан гэж хэлж болно. Хайгуулын анхан шатны бүх тайланг хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан болохоор төслийг худалдаж авсан “Степ Голд”-ын хувьд цаг хэмнэх боломж гарч ирсэн. “Сентерра Голд” компани нэлээд том хэмжээний хөрөнгө оруулалтаар олборлолт явуулахаар төлөвлөж байсан төслийг бид нэг, хоёрдугаар шат гэж хуваасан. Бидний зүгээс хийсэн өөрчлөлт гэвэл энэ. Түүнээс гадна, Торонтогийн хөрөнгийн бирж дээр IPO хийхэд “Степ Голд”-ийн удирдлагуудын канад болон бусад улс орны хөрөнгийн бирж дээр ажиллаж ирсэн өргөн туршлага нөлөөлсөн гэж үздэг. Тиймдээ ч харьцангуй богино хугацаанд хувьцаагаа амжилттай гаргаж чадсан. u

“Степ Голд” компанийн гаднаас татан төвлөрүүлсэн санхүүжилт Монгол Улсад хөрөнгө оруулалт,

үйл ажиллагааны зардал, цалин, татвар, гэрээт ажлын төлбөр зэргээр шингэдэг

Манай компани жилдээ эхлээд 40.000 унц алт үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч зорилгоо ахиулан 50.000-60.000 унцад хүргэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жилийн дундаас олборлолт болон баяжуулах үйлдвэрлэл эхэлсэн.

Степ Голд ХХК

Page 8: ISSN 2227-4243

40The Mongolian Mining Journal

March 2021

“Степ Голд” компани хайгуулын болон олборлолтын хоёр том төсөл хэрэгжүүлж байна. “Алтан Цагаан овоо” төслийн тухайд 2018-2020 онд уурхайн баяжуулах үйлдвэр, нуруулдан уусгах талбай, ажилчдын хотхон гээд бүтээн байгуулалтууд өрнөсөн. одоо ч үргэлжилж байгаа ажлууд бий. тодруулж хэлэх зүйлүүд юу байна вэ?

Төслийн I үе шатны хөрөнгө оруулалтын ажлууд бүрэн хийгдсэн. Баяжуулах үйлдвэр 2020 оны арван хоёрдугаар сард ашиглалтад орсон. Үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Төслийн II үе шатанд 2023 онд “Баяжуулах үйлдвэр II”-ийг ашиглалтад оруулахаар зорьж байгаа. Төлөвлөгөө ёсоор энэ зун бэлтгэлээ хангаж үйлдвэрийн сууриа тавина.

“Алтан Цагаан овоо” төсөлд одоогоор хэдий хэмжээний хөрөнгө оруулаад байна вэ? төслийн II шатны ажилд нэмэлт санхүүжилт шаардлагатай юу?

Төслийн I шатанд одоогоор 75 орчим сая ам.долларын бодитой хөрөнгө оруулсан. Харин II шатанд нэмэлт санхүүжилт шаардлагатай. Санхүүжилтийг дотоод, гадаадын банкуудтай ярилцаад нэлээд нааштай үргэлжлүүлж байна. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаснаар бид гадны санхүүжилтийг Монгол Улсдаа татан төвлөрүүлсэн. Түүнээс биш Монголоос мөнгөн урсгал гадагшаа гарч байгаа хэрэг огт биш. Мөн бүтээгдэхүүний борлуулалт нийлүүлэл тийг 100% Монголбанкаар дамжуулан хийж гүйцэтгэж байна. “Степ Голд” компанийн гаднаас татан төвлөрүүлсэн санхүүжилт

нь Монгол Улсад хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал, цалин, татвар, гэрээт ажлын төлбөр зэргээр шингэдэг.

Уурхайн хүчин чадлыг цаашид өргөтгөх үү? Шинэчилсэн тЭЗҮ-ийг компанийн зүгээс энэ оны хоёрдугаар улиралд танилцуулна гэсэн шүү дээ?

ТэЗҮ-ийн тодотголоор исэлдсэн хүдрийн ил уурхайгаас жилд 1.2 сая тонн хүдэр олборлох төлөвлөгөөтэй. Үүнийгээ хэрэгжүүлж байна. 2021 онд олборлолтоо боломжийн хэмжээнд буюу 20-30%-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Мэдээж олборлолтын ажлыг нэмэгдүүлснээр бутлуур, үйлдвэртэй холбоотой ажлууд дагаж нэмэгдэх болно. Бидний хамгийн гол зорилго гэвэл 2023 он гэхэд үйлдвэрлэлийн хоёрдугаар шатны ажлаа эхлүүлэх.

Уурхайн олборлолтын өртөг хамгийн бага зардалтай гэж танай компанийн тайлан мэдээнд дурджээ. Зардлыг хэрхэн тооцож байна вэ? түүнчлэн нөөц нэмэгдсэнээр төслийн хугацааг уртасгана гэж ойлгож болох уу?

Олборлолтын өртөг зардлын хувьд үйл ажиллагаа нь жигдэрсэн бусад уурхайтай харьцуулахад тийм ч бага биш. ерөнхийдөө өрсөлдөх чадвар сайтай уурхай гэж хэлж болно. Зардлаа дийлэхгүй юм уу, буруу тооцсон зүйл байхгүй. ТэЗҮ-ийн дагуу төслөө боловс-руулж, төлөвлөгөөгөө гаргаж байхад унц алтны үнэ 1300 ам.доллар байсан. Сүүлийн хоёр жил алтны үнэ нэмэгдсэн болохоор төслийн үр өгөөж өсч байна.

2021 оны хоёрдугаар

улирлаас хайгуулын ажлаа

үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. тухайн бүс нутагт үйл

ажиллагаа явуулж байгаа

бусад компанийн хайгуулын үр дүн

сайн учраас бид “Уудам хөндий”

төслийг өсөх ирээдүйтэй гэж

харж байна.

Степ Голд ХХК

Page 9: ISSN 2227-4243

41The Mongolian Mining Journal March 2021

“Алтан Цагаан овоо” ордын нөөц ямархуу түвшинд байна вэ? Цаашид нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор өрөмдлөгийн ажлуудыг тасралтгүй хийж байгаа гэж сонссон?

нөөцийг исэлдсэн болон анхдагч хүдрийн түвшинд тооцоолсон. исэлдсэн хүдрийн алтны нөөц 5.2 тонн, анхдагч хүдрийн алтны нөөц 12 тонн. нөөцийн хэмжээ өсч байна.

Нөөцийн хэмжээ өсч байгаа шалтгаан нь юу вэ?

Шинээр мөнгөний агуулга өндөртэй нөөцийг өрөмдлөгийн ажлаар нээсэн. Тооцоолол хийж үзэхэд нөөц ерөнхийдөө нэмэгдэхээр байна. Үүнийгээ дагаад уурхайн нас уртасна. Бид төслөө анх 10 жилийн хугацаатай гэж тооцож байсан бол өрөмдлөгийн явцад 12-оос дээш жил үйл ажиллагаа явуулах боломжтой гэдэг нь харагдаж байна. Мэдээж тухайн жилдээ алт, мөнгөний үнээс хамаараад олборлолтын хэмжээ хэлбэлзэнэ.

2021 оны нэгдүгээр улиралд уурхайн нөөц болон ерөнхий судалгааны тайлангаа танилцуулах уу?

Манай компани төлөвлөсөн ёсоор энэ оны нэгдүгээр улиралд бирж дээр нөөцийн шинэчилсэн мэдээллээ зарласан. Гуравдугаар сарын сүүлээр 2020 оны жилийн бүх тайланг Торонтогийн хөрөнгийн бирж болон өөрийн цахим хуудсаар дамжуулан хөрөнгө оруулагчдад ил тодоор зарлана. Хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг компанийн гол давуу тал бол олборлож байгаа алтны хэмжээ, үйл ажиллагааны зардал, цалин хөлс гээд бүх зүйл ил тод байдаг.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын нутагт орших “Уудам хөндий” төслийн 14,400 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг танай компани эзэмшдэг. 2021 онд тус талбайд алтны дөрвөн шинэ илрэлд өрөмдлөг хийхээр төлөвлөсөн. Мөн нэмэлтээр 200,000 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар судалгаа хийж байгаа гэсэн мэдээлэл бий. Ажлын явц ямар байна вэ?

“Уудам хөндий” төслийн талбайд одоогоор өрөмдлөгийн ажил хийгээгүй байна. Геологи, геофизик, өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулахаар ирээдүйн төлөвтэй дөрвөн хэсгийг тодорхойлсон, энэ зун хайгуулын ажил хийхээр төлөвлөж байна. Төслийн онцлог гэвэл бид сум, орон нутагтай хамтарсан аж ахуйн нэгжээр дамжуулан хэрэгжүүлж байгаа. энэ бол манай компанийн хайгуулын анхны төсөл. 2021 оны хоёрдугаар улирлаас хайгуулын ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй. Тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бусад компанийн хайгуулын үр дүн сайн учраас бид “Уудам хөндий” төслийг өсөх ирээдүйтэй гэж хардаг.

“Уудам хөндий“ төслийн хувьд төрийн өмчит компанитай 80/20%-ийн харьцаатай хамтран ажиллаж байна. төрийн өмчит компанитай хамтрахын давуу тал, хүрэх үр дүнг хэрхэн тодорхойлж хэлэх вэ?

Манай компани анх удаа орон нутагтай хамтран хайгуулын талбай дээр бүх зардлаа 100% хариуцаж хамтран ажиллаж байна. Төслийн 80%-ийг “Степ Голд” компани, 20%-ийг Баянхонгор аймаг эзэмшиж байна. u

Степ Голд ХХК

Page 10: ISSN 2227-4243

42The Mongolian Mining Journal

March 2021

Хэдийгээр компанийн зүгээс өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулаагүй ч нийгмийн хариуцлагын ажлуудаа түрүүлэн хийж байна. Одоогийн байдлаар, бид давхардсан тоогоор 600 гаруй оюутныг сургалтын тэтгэлэгт хамруулсан. Харин аймгийн зүгээс “Степ Голд” компанийн талаарх мэдээллийг орон нутагт ойлгуулахад чиглэсэн ажлыг хариуцаж байна. ер нь бол “Степ Голд” компани нийгмийн хариуцлагын хүрээнд аль болох боловсрол руу чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг зорилгоо болгодог.

Мөн “Алтан Цагаан Овоо” уурхайн олборлолт үйлдвэрлэл эхлээд нэг жил болоогүй ч бид 2018 оноос хойш Цагаан Овоо сумын бүх оюутныг тэтгэлэгт хамруулан амжилттай хамтран ажиллаж байна.

“Степ Голд” ХХК Монголын

Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил энэхүү төлөвлөгөөгөө олон нийтэд товчхон танилцуулж байсан. дотоодын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлж, IPO хийхийн давуу тал, ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

Манай компани энэ оны хоёрдугаар улиралд Монголын Хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлж, хувьцаагаа арилжаалахаар ажиллаж байна. Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлснээр бид бүхэн хувьцаа авах болон арилжаалах аргачлалыг монгол хөрөнгө оруулагчдад улам амар болгож байгаа гэсэн үг.

Гадаадын хөрөнгийн бирж дээр бага хэмжээний хувьцаа авахад банкны төлбөр хураамжтай холбоотой шимтгэл өндөр гардгаас гадна цагийн зөрүү өөр. Давхар бүртгэлтэй холбоотой манай компанийн хувьцааг авах хүсэлтүүд маш их ирж байна. Мөн дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсынхаа нөхцөл байдал, өдөр тутмын мэдээлэлд

ойр тул хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол өндөр байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцааг монголчууд өөрсдөө эзэмшиж чадахгүй байна, хувьцааны үр өгөөж нь гадагшаа урсдаг гэх ойлголт зарим иргэдийн дунд бий. дотоодын бирж дээр IPO хийснээр энэ ойлголт өөрчлөгдөх байх, тийм үү?

Тийм. энэ ажлын үр дүнд гадаад хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч ашиг хүртээд монгол хөрөнгө оруулагч хохирдог мэт буруу ойлголт байхгүй болох болов уу. “Степ Голд”-ийн хувьд компанийн удирдлага, ажиллагсад, гадаад дотоод аль ч улсын хөрөнгө оруулагчид бүгд ижил тэгш эрхтэй. Ашиг хүртвэл хамт хүртэнэ, алдагдал хүлээвэл хамт хүлээнэ.

олон улсын хөрөнгийн биржийн соёлыг дотоодын бирж болон аж ахуйн нэгжид нэвтрүүлэх нэг хөшүүрэг нь IPO гэж ойлгож байна. Алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж байгаа “Эрдэнэ Ресурс девелопмент” компанийн хувьцаа хоёр биржийн дунд хөрвөх боломжтой болсон. Энэ хэрээрээ хувьцааны үнэлгээ биржүүдэд ижил байх нөхцөл бүрдсэн. “Степ Голд” компанид ч мөн ийм давуу тал үүсэх үү?

Хувьцааны үнэлгээ канад, Монголын бирж дээр шууд ялгаа гарахгүй болов уу. Мэдээж цагийн зөрүүнээс хамаараад тухайн өдрийн ханшийн хаалтын зөрүү гарах байх. Өнөөдөр “Степ Голд” компанийн зах зээлийн үнэлгээ 300 гаруй тэрбум төгрөг байна. Монгол Улсад хувьцаагаа давхар бүртгүүлснээр манай хөрөнгийн биржийн үнэлгээ ч мөн тэр хэмжээгээр өснө. ийм хэмжээний үнэлгээ үнэ цэнийг Монголын Хөрөнгийн бирж дээр авчирна гэсэн үг.

Монголын Хөрөнгийн бирж дээр амжилттай бүртгүүлснээр дотоодын хөрөнгө оруулагч,

хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэнэ

Өнөөдөр “Степ Голд” компанийн

зах зээлийн үнэлгээ 300 гаруй

тэрбум төгрөг байна. Монгол

Улсад хувьцаагаа давхар

бүртгүүлснээр манай хөрөнгийн биржийн үнэлгээ

ч мөн тэр хэмжээгээр өснө.

Ийм хэмжээний үнэлгээ үнэ

цэнийг Монголын Хөрөнгийн бирж

дээр авчирна гэсэн үг.

Степ Голд ХХК

Page 11: ISSN 2227-4243

43The Mongolian Mining Journal March 2021

Хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулах боломжтой хоёр компани байгаа нь “Эрдэнэ Ресурс”, “Степ Голд” гэж шинжээч нар хэлж байна. Үнэхээр Монгол Улсын алтны салба рын хувьд хөрөнгө оруулах төслүү дийн сонголт цөөхөн байна уу?

“эрдэнэ Ресурс Девелопмент” болон “Степ Голд” компанийн хувьцааны арил-жаа амжилттай болж, Монголын Хөрөн-гийн биржийн үйл ажиллагаа хэвийн, сайн байвал цаашлаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бусад уул уурхайн томоохон компаниудын хувьцааг худалдаж авах боломж иргэд рүү улам ойртож ирнэ гэж өөдрөгөөр харж байна.

Өнөөдрийн байдлаар, “Степ Голд”-ийн нийт хувьцааны 20 гаруй хувийг Монголын хөрөнгө оруулагч нар эзэмшиж байгаа. Энэ бол амжилтаа монгол хөрөнгө оруулагч нартайгаа хуваалцах гэсэн танай компанийн зорилгын илэрхийлэл гэж та бүхэн мэдэгдсэн. Хувьцаа эзэмшигч нар хэр нэмэгдэхээр байна вэ?

Монголын Хөрөнгийн бирж дээр манайх хувьцаагаа амжилттай арилжаалснаар дотоодын хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэнэ. нээлттэй хувьцаат компанийн хувьцаа олон нийтэд нээлттэй учраас аль ч улсын иргэд авах боломжтой. Гэхдээ төслийн үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутаг нь Монгол Улс учраас монголчууд илүү сонирхох болов уу.

“Степ Голд” компанийн хувьцаа

эзэмшигчид дотоод гадаад гэх ялгаагүй бүгд яг ижил тэгш эрхтэй. Хувьцааны үнэлгээ өсч, үр ашиг хүртэх эсвэл үнэлгээ буурч алдагдал хүлээхэд компанийн бүх хувьцаа эзэмшигчдэд ижил нөлөө үзүүлнэ.

Бидний хувьд өөр нэг онцлог нь юу вэ гэвэл Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) бүрэлдэхүүнд 50% нь монголчууд байдаг. Мөн манай ТУЗ-д эмэгтэй хүн багтаж ажилладаг. энэ утгаараа гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй монгол компаниуд дундаа онцгой тохиолдол юм.

“Ард секюритиз” ХХК танай компа-нийн гол зөвлөх болон андеррайтераар ажиллаж байна. IPO гаргах бэлтгэл ажил хангагдаж байна уу?

Оны өмнө бид “Ард секюритиз” компанитай гэрээ байгуулж, манай андеррайтер компаниар тэд ажиллахаар болсон. Одоо хувьцааны давхар бүртгэлийн бэлтгэл ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байгаа. Бид салбартаа туршлагатай компаниас зөвлөх үйлчилгээ авч байна.

Хайгуулын төсөл хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагааг орон нутаг эсэргүүцэх хандлага түгээмэл байдаг. “Степ Голд” компани орон нутагтай хэр ойлголцож ажиллаж байна вэ?

Манай компани болон орон нутгийн хооронд мэдээллийн зөрүүгээс болж үл ойлголцол гарч байсан ч одоо түүнийгээ харилцан ойлголцож, амжилттай хамтран ажиллаж байна. u

Степ Голд ХХК

Page 12: ISSN 2227-4243

44The Mongolian Mining Journal

March 2021

Өнөөдөр “Алтан Цагаан Овоо” уурхайд үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниуд нийлээд 350 орчим хүн ажилладаг.Үүний 75% нь орон нутгийн иргэд. Гадаад зөвлөх хоёр мэргэжилтнээс бусад бүх ажиллагсад манай Монгол залуус байна. компани тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа учраас орон нутгийн дэмжлэг ч нэмэгдсээр байна. Мөн “Степ Голд”-ийн зүгээс бүхий л үйлчилгээ, худалдан авалтаа сум, орон нутгаас 100% авч байна.

2016 оноос хойш “Степ Голд”

компани орон нутгийн төсөвт нэлээд хэмжээний татвар, хураамж төвлөрүүлсэн дүн мэдээ бий. орон нутагт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, шинэлэг ажлуудын талаар дурдана уу?

Өнгөрсөн 2020 онд манай компани 110 гаруй тэрбум төгрөгийг үйл ажиллагааны зардалдаа зарцуулсан. энэ бүгд цалин хөлс, татвар хураамж, хамтран ажиллаж байгаа монгол компаниудын үйлчилгээний хөлсөнд зарцуулагдаж байна. компанийн хувьд үйл ажиллагаанаасаа олсон орлогыг хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны санхүүжилт хэлбэрээр Монгол Улсдаа зарцуулж байна.

“Степ Голд” компанид одоогоор тулгарч байгаа ямар бэрхшээл, сорилт байна вэ?

Тулгарч байгаа асуудал бол төслийн томоохон хэмжээний санхүүжилт. Монголын банкуудаас санхүүжилт авахад хугацаа богино, зээлийн хүү өндөр. Тиймээс гаднаас л санхүүжилт татах шаардлагатай. ийм санхүүжилт

Гадаад зах зээл таатай

болж хөрөнгө оруулагчид

уул уурхайн салбарыг онилж

байгаа ийм цаг үе ховорхон

тохиодог. Бид үүнийг ашиглаж

цаг алдахгүй хайгуулын

салбараа эрчимжүүлж,

нөөц нь тогтоогдсон

төсөл хөтөлбөрүүддээ

гадаадын хөрөнгө

оруулалтыг эрчимтэй татах

нь чухал.

Степ Голд ХХК

Page 13: ISSN 2227-4243

45The Mongolian Mining Journal March 2021

татахад мэдээж хэрэг цаг хугацаа нэлээд шаардагдана.

Монголбанк 2020 онд нийт дүнгээр 23.6 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдсэн үзүүлэлт болсон. Энэ бол “Алт 2” хөтөлбөрийг төв банкны зүгээс эрчимжүүлсний нөлөөлөл гэж эдийн засагчид үздэг. “Алт 2” хөтөлбөрийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?

“Алт 2” хөтөлбөр эерэг нөлөө үзүүлж байна. “Степ Голд” компанийн хувьд энэ хөтөлбөрт хамрагдаж 30 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулан авсан. энэ санхүүжилт нь компанийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд ихээхэн дэм болж байна. Өнгөрсөн жил уурхайн олборлолт нэмэгдсэн нь алтны үнэ өссөнтэй холбоотой болов уу. Бусад орны уул уурхайтай харьцуулахад Монголд олборлосон алтаа шууд Төв банкиндаа тушааж үндэсний мөнгөн дэвсгэртээрээ борлуулалт хийдэг. Төв банк худалдаж авсан алтаа гадаад валют болгож хөрвүүлдэг. энэ утгаараа валютын ханшийг тогтвортой байлгахад нөлөөлдөг хамгийн чухал салбар бол алтны салбар. Цаашид гадаад санхүүжилтээс гадна дотоод боломжоо ашиглан олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой. Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэхэд “Алт 2” хөтөлбөр чухал нөлөөтэй.

Алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд 5%-ийн роялти төлдөг. танай компанид энэхүү татварын хувь хэмжээ ямар нөлөөлөл үзүүлж байна вэ?

Манай компани олборлолтоо өнгөрсөн жил эхлүүлсэн. Техник, эдийн засгийн үндэслэлээ (ТэЗҮ) анхнаасаа 5%-ийн роялтигоор тооцож, санхүүгийн тооцоолоо хийсэн учраас компанид нөлөөлөл байхгүй.

дэлхий нийтийг түгшээж буй КовИд-19 цар тахлын халдвар уул уурхайн бизнес эрхлэгчдэд багагүй бэрхшээл учруулж байна. Компанийн үйл ажиллагаанд хүндрэл гарч байна уу?

Үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжүүдээ Монгол руу оруулж ирэх, ажилчдын ээлж солих зэрэгт

“ковид 19” цар тахал нөлөөлж байна. эдгээр тоног төхөөрөмжөө хавар авчраад зундаа угсарч амжихгүй бол цаг хугацаа, үйлдвэрлэлийн алдагдал гарч болзошгүй.

“Степ Голд” компани Монголын Хөрөнгийн биржид давхар бүрт-гүүлснээр хариуцлагатай, тогт вор той уул уурхайг хөгжүүлэхэд нэг түүчээ нь болно гэж салбарынхан харж байна. Уул уурхайн салбар зөв хөгжихөд гол хүчин зүйл юу байх ёстой гэж та үздэг вэ?

Давхар бүртгэл амжилттай хийгдэж, Монгол хувьцаа эзэмшигч нарын тоо нэмэгдсэнээр бид гадаад, дотоод гэлтгүй ижил тэгш үр ашиг хүртэх, хариуцлага, алдагдлаа ч мөн хамтдаа үүрэх боломжтой болно гэсэн үг. Гадаад болон дотоодын бирж дээр хувьцаа эзэмших нь хоорондоо ялгаагүй гэдгийг ойлгож хүмүүс хөрөнгө оруулалтаа хийх байх.

Сүүлийн үед уул уурхайд шинэ супер цикл ирж байна гэсэн эерэг, таатай мэдээллүүд их гарах болсон. Хэдий чинээ шинэ технологи хөгжил дэвшил ирнэ төдий чинээ уул уурхайн түүхий эдийн хэрэгцээ нэмэгдэж үнэ нь өсч байна.

Гадаад зах зээл таатай болж хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарыг онилж байгаа ийм цаг үе ховорхон тохиодог. Бид үүнийг ашиглаж цаг алдахгүй хайгуулын салбараа эрчимжүүлж, нөөц нь тогтоогдсон төсөл хөтөлбөрүүддээ гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй татах нь чухал.

Манай улсын хувьд хөрөнгө оруулалт татах боломжтой, гадаадаас валют оруулж ирж чадах хамгийн том салбар нь яах аргагүй уул уурхай. Бид хөрөнгө оруулалт сайн татаж чадвал түүнийгээ эдийн засагтаа шингээж, ажлын байр олноор нь бий болгох, бусад салбараа татан хөгжүүлэх зэргээр цар тахал тохиосон энэ хүнд цаг үеийг амжилттай даван туулж чадна. Тиймээс бид үүнд онцгойлон анхаарах нь зөв юм.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай холбоотой хэдий чинээ эерэг мэдээлэл гарна, төдий чинээ Монгол Улсад хөрөнгө оруулах хүмүүсийн сонирхол нэмэгдэнэ. Тэр хэрээрээ бусад салбараа хөгжүүлж, хөрөнгө оруулах боломж нээгдэнэ.

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. n

Степ Голд ХХК

Page 14: ISSN 2227-4243

46The Mongolian Mining Journal

March 2021

Page 15: ISSN 2227-4243

47The Mongolian Mining Journal March 2021

Page 16: ISSN 2227-4243

48The Mongolian Mining Journal

March 2021

Page 17: ISSN 2227-4243

49The Mongolian Mining Journal March 2021

Page 18: ISSN 2227-4243

50The Mongolian Mining Journal

March 2021

Page 19: ISSN 2227-4243

51The Mongolian Mining Journal March 2021

Page 20: ISSN 2227-4243

52The Mongolian Mining Journal

March 2021

Page 21: ISSN 2227-4243

53The Mongolian Mining Journal March 2021

Page 22: ISSN 2227-4243

54The Mongolian Mining Journal

March 2021

ЖеРеМи САУТ: БиДний АМЖилТ САлБАРын БУСАД кОМпАнийГ УРАГШлАХАД ТҮлХэЦ БОлООСОй ГэЖ БОДДОГ

Дорнод аймагт “Алтан цагаан овоо” алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. Тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Жереми Сауттай Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн давуу тал, алтны зах зээл, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон бусад асуудлаар MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.

Гэрэ

л зу

ргий

г Б.Р

энцэ

ндор

ж /Г

АММ

А/

Степ Голд ХХК

Page 23: ISSN 2227-4243

55The Mongolian Mining Journal March 2021

та алтны зах зээл цаашид хэрхэн өрнөнө гэж төсөөлж байна вэ? Зарим шинжээч алтны ханш цаашид өснө гэж харж байхад нөгөө хэсэг нь буурна гэж тооцоолж байх юм.

Зах зээл хэрхэхийг хэн ч таах боломжгүй ч нөхцөл байдлаас үзвэл төв банкууд сүүлийн нэг жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн. иймд валютын ханш дэлхийн зах зээлд буурч байна. энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, эдийн засгуудад инфляци өсөх нь гэсэн хандлага давамгайлж байна. Тэгвэл алт нь инфляцийн эсрэг хедж хөрөнгө оруулалт болж өгдөг. Цаасан мөнгөнөөс ялгаатай нь алт бол шинээр хэвлээд байж болдог эд биш. Алт бол үнэ цэнээ хадгалахаас гадна нийлүүлэлт нь хязгаартай байдаг. Түүхээс харахад бидний яг одоогийн байгаа шиг нөхцөл байдалд алтны ханш үргэлж өсөлттэй байсан нь харагддаг.

Манай компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд, сүүлийн 30-40 жил алтны салбарт ажилласан хүмүүс бий. Тэдний дунд канадад алтны салбарын Уоррен Баффет гэгддэг эрик Спротт гэх эрхэм бий.

Засгийн газрын бондуудын өгөөж нэмэгдэж, долларын ханш чангарч байгаа ч гэсэн тэд алтны салбарын төлөв маш сайн байна гэж үзэж байна. Дэлхий даяар вакцинжуулалт явагдаж, ажил амьдрал хэвийн байдалдаа орж байх шиг байна. Гэхдээ санхүүгийн хохирлыг арилгах хүртэл нэлээд их ажил хийх шаардлагатай.

Миний хувийн таамаг гэвэл энэ онд алтны ханш 2000 ам.доллар/унц-ын орчимд байх болов уу. Өөр олон хүн ингэж бодож байгаа байх. Гэхдээ бид зах зээл, борлуулалтын ханшид нөлөөлөх боломжгүй. Гагцхүү зардлаа хянаж чадна. энэ бидний гол анхаарах зүйл. Бидний хийх ажил бол аль болох хямд зардлаар аль болох их алт олборлох явдал юм.

Өнгөрсөн жил өрнөсөн зах зээлийн таатай орчин танай компанийн үйл ажиллагаанд хэрхэн тааламжтайгаар нөлөөлсөн бэ?

Тэгэхээр 2020 оныг авч үзвэл алтны борлуулалтын ханш дунджаар 1900

ам.доллар/унц-ын орчимд байсан. энэ нь бидний хувьд борлуулсан алтны унц бүрээс 1200 ам.долларын ашиг хийж байсан гэсэн үг. Алтны ханш анх дөрвөн жилийн өмнө буюу бидний одоогийн хэрэгжүүлж буй төслөө худалдаж авах үед унц нь 1200 ам.доллар байсан. Тэр үеэс 700 ам.доллараар өссөн нь бидэнд мэдээж ашигтай. Гол нь зардлаа хянаж чаддагтаа олзуурхаж байна. Аль болох хямд зардлаар, илүү өндөр үр ашигтай олборлолт хийхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллана. Бидний хамгийн тэргүүнд чухалчилдаг зүйл бол аюулгүй ажиллагаа юм.

“Степ голд” бол Монголын уул уурхайн компаниудын тэргүүлэх компаниудын тоонд багтана. тэгвэл та Монголын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн үнэлэх вэ?

Сайн гэж хэлнэ. ер нь хөрөнгө оруулалтын орчин багагүй хугацаанд одоогийнх шиг сайн байгаагүй. Төр засагт нэг нам олонх болж улс төрийн хувьд нэлээд тогтвортой болсон тал ажиглагдаж байна. эрх баригч нам хууль батлах боломжтой. нэг ёсондоо Засгийн газар уул уурхай, бизнесийг дэмжих бодлого баримталж байна. энэ нь бидний хувьд сайн зүйл.

Засгийн газар гадаадын компаниуд хөрөнгө оруулалт хийхэд тогтвортой, тууштай байдал чухал болохыг илүү сайн ойлгосон болов уу гэж бодож байна.

ирэх зургадугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд ном журмын дагуу хэвийн болж өнгөрнө гэдэгт би хувьдаа эргэлзэх зүйл алга.

Цар тахлаас болж хилээ хаахад хүрсэн энэ сорилттой нөхцөл байдлыг Монгол Улс амжилттай даван туулна гэдэгт итгэлтэй байна.

Гэхдээ Засгийн газар манайх шиг уул уурхайн компаниудаас татвар хураамж, роялти төлбөрийн орлого төвлөрүүлэх хэрэгтэй нь дамжиггүй. Одоо бол Монголын уул уурхайн салбарын хувьд ажиллахад тааламжтай цаг үе яах аргагүй мөн.

Засгийн газар, “Рио Тинто” компанийн хооронд шинэ хэлэлцээрт хүрэхээр тохиролцсон тухай мэдээлэл үнэхээр чухал. u

“Цаасан мөнгөнөөс ялгаатай нь алт бол шинээр хэвлээд байж болдог эд биш. Алт бол үнэ цэнээ хадгалахаас гадна нийлүүлэлт нь хязгаартай байдаг.

Степ Голд ХХК

Page 24: ISSN 2227-4243

56The Mongolian Mining Journal

March 2021

Учир нь хүн бүр, бүхий л хөрөнгө оруулагчийн зүгээс хоёр талын хооронд хэлэлцээр хэрхэн өрнөхийг харж хүлээж сууна. “Рио Тинто”-ийн зүгээс Монгол хүнээр зэсийн бизнесээ хариуцуулсан нь сайны дохио. Туркойз Хилл-ийн хувьцааны ханш сүүлийн үед маш сайн өсөлттэй байна. эдгээр бүх хүчин зүйл нь өөдрөг төлөвийг илтгэнэ. Би Монголын Засгийн газар нийгэм, байгаль орчны хувьд хариуцлагатай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангасан уул уурхай нь хичнээн чухал болохыг дэмжиж, ойлгож байгаад итгэлтэй байна.

танай компанийн гол төсөл болох Алтан цагаан овоо төслийн гол давуу талууд юу байна вэ?

Байршлын хувьд сайн, эдийн засгийн хувьд таатай үзүүлэлттэй төсөл. Бид энэ төслийг худалдаж авахаас өмнө “Сентерра голд” компани уг төсөлд 30 сая долларын хөрөнгө оруулчихаад байсан. Уг төслийн ордоос Сентера-гийн тооцоолсноос илүү их хэмжээний алтны нөөц хайгуулаар тогтооно гэдэгтээ үргэлж итгэлтэй байж ирсэн. Бид хайгуулаар өрөмдсөн өрөмдлөгийн дээжийг шинжлэх аргачлалыг өөрчилсөн. Улмаар нэмэлт хайгуулын өрөмдлөгөд нэмж хөрөнгө зарцуулснаар бид одоогийн байдлаар уг ордод 2.5 сая унц алтны нөөцийг тогтоогоод байна. Гэхдээ бид үүнээс илүү их хэмжээний алтны нөөцийг эндээс олж илрүүлнэ гэж найдаж байна. Магадгүй 5 сая унц байх болов уу. ингэснээр бид дэлхийн хэмжээний алтны төсөл хэрэгжүүлэгч компани болох юм. Үүнээс гадна алтны төслийн маань хувьд байгалийн хүчин зүйлээс гадна бид төслийн зардлаа үр ашигтай удирдаж байсан нь гол амжилтад хүргэх шалтгаан болсон гэж боддог. Олборлолтын зардал бага, ажиллах хүчний хувьд өрсөлдөхүйцийн зэрэгцээ Хятадын хилтэй ойролцоо оршдог учир тоног төхөөрөмж, хэрэглээний түүхий эдийг импортлоход хялбар байдаг. Оюутолгой уурхай үйлдвэрлэсэн

бүтээгдэхүүнээ бүгдийг экспортолж борлуулдаг бол бидний хувьд тийм зүйл байхгүй. Бид олборлосон алтаа төв банкинд зах зээлийн үнээр тушаана. эдгээр хүчин зүйлс нь манай төслийг амжилтад хүргэсэн давуу тал гэхээсээ илүү төслийн үндсэн бүрдэл хэсэг гэж бодож байна.

Монголын хувьд алтны салбар нь ихэвчлэн шороон ордод түшиглэдэг. Алтан цагаан овоо ордын хувьд үндсэн орд гэдгээрээ ялгаатай. Үндсэн ордын хувьд ямар давуу талтай байдаг вэ? Үндсэн ордын хувьд ашиглахад илүү өртөг өндөртэй, илүү хүнд гэсэн ойлголт бий?

Үндсэн болон шороон ордыг харьцуулж хэлэхэд төвөгтэй. Шороон ордын хувьд урт хугацаанд гэхээсээ илүү богино хугацаанд олборлолт явуулдаг. Хэрэв уурхайн олборлох хугацаанд зардлыг бага хэмжээнд хадгалж чадах аваас үндсэн ордын хөрөнгө оруулалтыг татахад илүү хялбар байдаг. эхний зардал нь үндсэн ордын хувьд шороон ордыг бодвол бага зэрэг өндөр байж болох ч Алтан цагаан овоо ордын хувьд 25 сая ам.доллараар боссон төсөл. Таван сая унц алтны нөөцтэй байж магадгүй төслийн хувьд нийт зардал нь тийм ч өндөр тусахгүй. ерөнхийдөө төслийн үнэлгээтэйгээ уялдуулж зардлаа харах ёстой. Хэрэв тухайн төслийн үйлдвэр, тоног төхөөрөмжийн зардал 25 сая ам.доллар харин уурхайн нийт үнэлгээ нь 300 сая ам.доллартай тэнцүү байх аваас нийт зардлыг хэт өндөр гэж үзэхгүй шүү дээ. Тоног төхөөрөмжийн зардал болон үйл ажиллагааны зардал зэргийг төслийн ерөнхий үр ашигтай харьцуулах хэрэгтэй. Шороон ордын тухайд миний мэдэх зүйл тийм ч их биш. Гэхдээ шороон ордыг салбар гэдэг утгаар нь авч үзэх боломжгүй. Учир нь шороон орд хэмжээ жижиг, богино хугацаанд ашиглагдаад нөөц нь дуусдаг учраас тогтмол ашиг өгөхүйц байдаггүй.

Алтан цагаан овоо

ордын хүдрийн агууламж

хангалттай сайн гэж

боддог. тэгээд нэн түрүүнд

олборлолтоо явуулж тодорхой

хэмжээний бэлэн мөнгөний нөөцтэй болоод

түүгээрээ дараагийн буюу өргөтгөл шатаа

санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Степ Голд ХХК

Page 25: ISSN 2227-4243

57The Mongolian Mining Journal March 2021

“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд танай компани санхүүжилт авсан. Уг санхүүжилтийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

Уг хөтөлбөрийн хүрээнд манай компани банкны зээл авсан. Тодруулбал бид Худалдаа хөгжлийн банкнаас үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн худалдан авалтад зарцуулахаар зээл авсан. энэхүү зээлийн санхүүжилтийг ерөнхийдөө төслийн хоёрдугаар шатны хөгжүүлэлтэд зарцуулж буй юм. Дахиад зээл авах шаардлага гарна. Гэхдээ манай компанийн санхүүгийн үзүүлэлт маш сайн байгаа. Зээлсэн мөнгөө маш үр ашигтай зарцуулж байгаа учраас капиталын зардалд шаардлагатай хөрөнгийг хүрэлцэхүйцээр бүрдүүлэх хэрэгтэй.

торонтогийн хөрөнгийн биржид IPO хийсэн нь ихээхэн амжилттай болсон. Энэ талаараа уншигчдад хуваалцахгүй юу? Хувьцаагаа гаргаснаас хойш танай компанийн хувьцааны үнэлгээ нэлээд өсөлттэй байгаа шүү дээ.

Манай компани 2018 оны тавдугаар сард канадын Торонтогийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн. Тухайн үед уул уурхайн компаниудын хувьд хөрөнгө босгоход нэлээд хүндрэлтэй цаг үе байсан. Гэхдээ бид анхдагч зах зээлийн арилжаагаар ойролцоогоор 20 сая ам.доллар босгож чадсан. Мөн өнгөрсөн хугацаанд нэмэлт хувьцааны

арилжаагаар санхүүжилт босгосон. Түүнчлэн Монголын хөрөнгө оруулагчид болон байгууллагуудаас ч ихээхэн хэмжээний хөрөнгө босгосон гэдгийг хэлье.

Тухайн үед IPO хийх амаргүй байсан ч амжилттай хийж, төслөө босгож чадсан. Манай компанийн хамгийн чухал зүйл гэвэл бидэнд хэрэгжүүлэх маш тодорхой стратеги байсан юм. Тэрхүү стратегиэ хэрэгжүүлсэн. Өөр бусад уул уурхайн компаниуд өрөмдлөг хайгуулд төвлөрөөд, үйлдвэрлэлийн шатанд хүрэхгүй байх нь бий. Бид Алтан цагаан овоо ордын хүдрийн агууламж хангалттай сайн гэж боддог. Тэгээд нэн түрүүнд олборлолтоо явуулж тодорхой хэмжээний бэлэн мөнгөний нөөцтэй болоод түүгээрээ дараагийн буюу өргөтгөл шатаа санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Өргөтгөлийн төсөлд хамаарах хүдрийн хувьд илүү томоохон нөөцтэй хэсгийг хамаарна. Гэхдээ энэ хэсгийн хүдрийг боловсруулахад илүү өртөгтэй. Бид яг ингэж л ажилласан.

Сүүлийн нэг жилийн хугацаанд хийж амжуулсан ажил бүтээлийн ачаар, мөн алтны ханшийн өсөлт зэргийн нөлөөгөөр манай компанийн хувьцааны үнэлгээ бирж дээр дээшилсэн. Бид 2020 онд 9 сар орчим олборлолт явуулж, хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх орлого 25 сая долларт хүрсэн. Тэгэхээр бид төлөвлөсөн ёсоороо олборлолтоо эхэлж, ашиг олж ажиллаж чадаж байгааг хүмүүс харж суугаа болов уу. u

Степ Голд ХХК

Page 26: ISSN 2227-4243

58The Mongolian Mining Journal

March 2021

“ ингэж л аливаа компанийн хувьд хөрөнгө оруулагчаа олдог шүү дээ. Бидний тооцоолж байгаагаар манай компанийн хувьцааны үнэлгээ харьцангуй доогуур хэвээр байна. Гэхдээ цаашид хувьцааны үнэлгээ маань дээшилнэ гэж итгэж байна.

Саяхан бид нөөцийн шинэчилсэн мэдээллээ танилцуулсан нь ихээхэн чухал алхам боллоо. Дараагийн алхам бол мэдээж техник, эдийн засгийн үндэслэлийг (ТэЗҮ) боловсруулах явдал. ирэх гурван сарын хугацаанд манай компани ТэЗҮ судалгаагаа боловсруулж дуусна гэж харж байгаа. Үүний дараа шаардлагатай ажлуудаа гүйцээсэн байх болно гэж харж байна.

Монголын хөрөнгийн биржид бүртгүүлснээр ямар давуу тал үүсэх вэ? та Монголын хөрөнгийн зах зээлийн цар хүрээг юу гэж харж байна вэ?

Бид монгол компани учраас үүн дээрээ үндэслэж дотоодын бирж дээр хувьцаа гаргах шийдвэрээ гаргасан.

Хэдийгээр бид канадын биржид бүртгэлтэй боловч манай хүмүүсийн 99.9% нь Монголд байдаг. Бид канадад жижигхэн оффистой. Түүгээрээ дамжуулан хөрөнгө оруулагчидтай харилцдаг. Түүнээс биш бид яах аргагүй монгол компани. иймд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх нь зүйтэй юм. Манай компанийн нийт хувьцааны 25 гаруй хувийг монгол хөрөнгө оруулагчид эзэмшиж байгаа бол бусад нь жижиг хувьцаа эзэмшигч нар байдаг. Зөвхөн энэ шалтгаанаар төдийгүй Монголын хөрөнгө оруулагчдыг өөрийн цагийн бүсэд арилжаа хийх боломжийг олгох зорилгоор бид энэ шийдвэрийг гаргасан. Хэрэв зөвхөн канадын биржид бүртгэлтэй байвал өглөөний 3 цагт босож арилжаанд оролцох шаардлага үүсдэг.

Монгол бол жижиг орон боловч яах аргагүй хурдацтай хөгжиж байгаа улс мөн. Хөрөнгийн биржээр дамжуулан хүмүүсийг Монголын эдийн засагт хөрөнгө оруулах боломж олгож байна гэдэг нь сайн хэрэг. Бид даатгалын

Монгол бол жижиг

орон боловч яах аргагүй хурдацтай

хөгжиж байгаа улс мөн.

Хөрөнгийн биржээр

дамжуулан хүмүүсийг Монголын

эдийн засагт хөрөнгө оруулах

боломж олгож байна гэдэг нь

сайн хэрэг.

Степ Голд ХХК

Page 27: ISSN 2227-4243

59The Mongolian Mining Journal March 2021

салбар Монголд хэрхэн хөгжиж байгааг харж байна. Гэхдээ даатгалын сангууд нь хөрөнгийн захаар дамжуулан хөрөнгө оруулахад хэтэрхий том байх хандлагатай байдаг. Банкны тухай хуулийн шинэчлэлээр нөлөө бүхий томоохон банкууд хувьцаагаа гаргах шаардлагатай болж байна. Мөн Монголд MCS зэрэг томоохон корпорациуд ч байгаа. Гэхдээ илүү олон Монголчуудад хөрөнгөө хувьцаанд оруулах боломжийг олгох нь өөрөө хөрөнгийн хуримтлал үүсгэж, эргээд ашиг олоход чухал юм.

та компанийнхаа Монголын алтны салбар дахь ирээдүйн байр суурийг хэрхэн харж байна вэ?

Манай компани одоогийн байдлаар Монголын алтны салбар дахь хамгийн том олборлогч болоод байна. Оюутолгой уурхай манайхаас илүү их хэмжээний алт үйлдвэрлэдэг ч тэдгээр нь зэсийн баяжмалд дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр гардаг. Одоо бид төлөвлөгөөний дагуу өсөлтөө хадгалаад явна. Цаашид хайгуулаас хөгжүүлэлт, хөгжүүлэлтээс олборлолт руу шилжих явц бүхий боломжит шинэ шинэ төслүүд худалдаж авахад анхаарах болно. Одоо “Степ голд” компани хамгийн том алт олборлогч болсон бөгөөд энэ байр сууриа хэвээр авч явахаар зорьж байна. Түүнээс гадна Монголын алт олборлогч бусад компанийг дэмжиж ажиллах сонирхол бий.

Монголын алтны салбарт илүү олон дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд төсөл хэрэгжүүлж ажиллаасай гэж хүсч байна. Монголд алт олборлолтыг нэмэгдүүлж, төв банкны алтны нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй. ийм нөхцөлд Засгийн газрын хувьд илүү дорвитой, тогтвортой, тууштай хууль эрхзүйн орчин, татварын тогтолцоо, АМнАТ-ийн нөхцөлийг бүрдүүлж ажиллах нь зүйн хэрэг. ингэснээр хувийн сектор хөрөнгө татаж эрсдэлээ үүрэн төсөл хэрэгжүүлэх боломжтой болно.

та Монголын алтны салбарт үндсэн ордын төслүүд хөгжих бололцоог

хэрхэн харж байна вэ? Өөдрөгөөр харж байна. Би шороон

ордын талаар төдийлөн сайн мэдэхгүй. Монгол компаниуд илүү чухал үүрэг оролцоотой болоосой гэж л хүсдэг. Бороогийн төслийг Монгол компани авсан. “эрдэнэ Ресурс Девелопмент” болон бусад жижиг компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлж байна. энэ салбар өргөжин тэлж байгааг харахад сайхан байна. эрдэнэ Ресурс-ийн хувьд урт хугацаанд хайгуул хийсэн компани. Харин одоо төслийн бүтээн байгуулалтаа хийж, үйлдвэрлэлээ эхлүүлэх гэж буйг харахад сэтгэл хөдлөм байна. Би энэ бүгд нь улс орны хөгжилд ихээхэн чухал гэж боддог. Мөн бидний гаргасан амжилт бусад компанийг ижил замналаар урагшлахад түлхэц болоосой гэж хүсч байна. Манай компани талбайн бүх хэсэгт нэг дор өрөмдлөг хийх шаардлагагүйгээр явцын дунд эрсдлээ үүрэн санхүүжилтээ ухаалгаар хийх боломжтойг харуулсан. Ухаалгаар хий, төлөвлөгөө гарга, хөрөнгө босго, үйлдвэрлэл рүү орох мөнгөн урсгал бүрдүүл, эргээд төслөө өргөтгө. Заавал нэгмөсөн том төсөл олж түүнийг хөгжүүлэхийн тулд олон жил зарцуулах шаардлагагүй. Бидний авч хэрэгжүүлсэн энэ хандлага бусад компанийг ч мөн адил урамшуулна гэж харж байна.

Засгийн газар “Алт-2” хөтөлбөрөөр дамжуулан салбараа дэмжиж буй нь сайшаалтай. энэ нь мөн салбарт зөв хандлага дэлгэрүүлж байна. Зарим компани зөв байдлаар ажилладаггүй байсан бол Засгийн газар энэ салбарт жишиг стандартыг авчирч байна. энэ бол чухал юм.

Нийгмийн хариуцлага, орон нутгийн оролцоог танай компани хэрхэн хэрэгжүүлж ажилладаг вэ? танай компани аюулгүй ажиллагааг хэрхэн нэвтрүүлж ажиллаж байна вэ?

энэ бол хамгийн чухал зүйл. Хэрэв тухайн компанид нийгмийн лиценз эсвэл орон нутгийн дэмжлэг байхгүй бол төсөл хэрэгжих боломжгүй. энэ бол маш ойлгомжтой зүйл. u

Степ Голд ХХК

Page 28: ISSN 2227-4243

60The Mongolian Mining Journal

March 2021

Өдөр эхлэхэд хамгийн түрүүнд хийдэг зүйл бол аюулгүй ажиллагаандаа анхаарах явдал. Хоёрдугаарт бид орон нутгийн оролцоог чухалчлан авч үздэг. ингэхдээ аймаг, сумын засаг дарга гээд бүхий л хүрээнд орон нутгийн оролцооны ил тод байдлыг баталгаажуулахыг эрмэлздэг. Манай ажилтнуудын гуравны хоёр нь орон нутгийн ажилтнууд байдаг. Бид Засгийн газар болон аймаг, сумын Засаг захиргаатай маш сайн харилцаатай ажилладаг. Аль болох төслийн эхэн үед орон нутгийн иргэдтэй ярилцаж төслийн хүрээнд ямар ажил хэрэгжих, орон нутгийг хэрхэн дэмжих, орон нутгийн өгөөж ямар байх тухайд хэлэлцэх ёстой. энэ шатыг сайн хийхгүй бол төсөл хэрэгжихгүй. Бид орон нутгийн оролцоог хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласаар ирсэн.

Байгаль орчны менежментдээ хэрхэн анхаарч байна вэ?

Орон нутгийн иргэд байгаль орчны ямар эрсдэлтэй бид тулгарч байгааг ойлгож мэдэж авах нь чухал байдаг учир байгаль орчны менежмент маш онцгой чухал зүйл. Уул уурхайд олон эрсдэл гарч ирдэг. Тэр бүгдийг хэрхэн яаж зохицуулж байгаа вэ гэдгээ ойлгомжтой байлгах нь чухал юм. Хамгийн түрүүнд аюулгүй ажиллагаа, тэгээд орон нутгийн оролцоо, эдийн засгийн үр өгөөжийг авч үзэх хэрэгтэй. Орон нутгийн оролцоо гэдэг бол эдийн засгийн үнэ цэнийг илэрхийлдэг.

Бид төслийн ойролцоо орших Цагаан-Овоо сумын иргэдийг олноор авч ажиллуулдаг. иргэд төслийн эдийн засгийн үр өгөөжийг ойлгож эхлэх үед итгэлцэл бүрдэхэд дөхөмтэй болдог. Ажлын байр бий болгох нь хамгийн тодорхой жишээ. Бид мөн оюутны тэтгэлэгт хөтөлбөр, спорт арга хэмжээг дэмжих, сумын бизнесүүдийг дэмжих ажил хэрэгжүүлдэг. Бид сумын бизнесүүдийг уурхайд мах, сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхэд нь дэмжиж ажилладаг.

Тэдгээр бизнесийг байгуулах үед нь компанийн зүгээс тодорхой хэмжээгээр тусалж дэмжсэн тохиолдлууд ч байгаа. энэ бол манай компани орон нутагт

нийгэм, эдийн засгийн үнэ цэн бий болгох замаар орон нутгийг хэрхэн дэмжиж буй эерэг тойрог юм.

Австрали, Канад зэрэг орныхоос уул уурхайн хувьд бидэнд авууштай ямар жишээ байна вэ?

Тийм ээ, тэдгээр оронд уул уурхай сайн хөгжсөн. Гэхдээ төгс биш. Дэлхийн улс орнуудад хэрэгжиж буй уул уурхайг авч үзвэл хаана ч төгс хэмжээнд хүрээгүй байгаа юм. Австрали болон канад нь хөрөнгө оруулалт, уул уурхай нэлээд хөгжиж боловсорсон зах зээл. Монгол Улс ч бас уул уурхайн ажиллах хүч ур чадварын хувьд өсч хөгжиж байна. Оюутолгой төслийн ачаар салбарын чадварлаг мэргэжилтнүүд бүрдэж байна. Бид ч бас үүнд хувь нэмрээ оруулах гэж зорьж байгаа.

Орон нутгийн оролцоо талаас нь авч үзвэл улс орон бүр харилцан адилгүй. Австрали, канадын тухайд нутгийн уугуул иргэдийн асуудал хөндөгддөг. Монголын хувьд ийм зүйлгүйгээс гадна газар эзэмшлийн асуудлыг өөрөөр авч үздэг. Гэхдээ өөр асуудлууд ч бий. казахстанд ч тэр, Өмнөд Африк ч тэр өөр асуудлууд гарч ирнэ. Харин хийж хэрэгжүүлэх ёстой ижил зарчим гэж бий. Орон нутгийн иргэд нь малчид байна уу, уугуул иргэд байна уу эсвэл Засгийн газартай тохиролцоо хийх байна уу аль нь ч бай, төслийн эхэн үед ярилцаж ойлголцох, тогтмол хэлэлцүүлэг хийх нь чухал үе шатны нэг хэсэг юм. Хүмүүсийг яриа хэлэлцээрт оруулснаар ямар нэг зүйлийг хүчээр тулгаагүйг ойлгодог. Төсөлд хамаарах бүх оролцогч талын юу хүсч буйг сонсох нь чухал. Байгаль орчны хувьд хариуцлагатай уул уурхай явуулах гол хүчин зүйл нь дан ганц эдийн засгийн боломж бололцоо төдийгүй түүнээс илүү их үнэ цэнийг хэрхэн яаж бүтээх талаар чөлөөтэй ил тод ярилцаж, хэлэлцэх явдал юм.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. n

орон нутгийн оролцоо

гэдэг бол эдийн засгийн

үнэ цэнийг илэрхийлдэг.

Степ Голд ХХК