FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

31
P.I.E Оюутны Нэгдэл МУИСОХ, Оюутан Конгресс FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны фестиваль ТАЙЛАН

Transcript of FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

Page 1: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

P.I.E Оюутны Нэгдэл МУИСОХ, Оюутан Конгресс

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны фестиваль

ТАЙЛАН

Page 2: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

Ерөнхий мэдээлэл

Монгол Улсын Их Сургуулийн 70 жилийн ойд зориулан МУИС-ийн захиргаа, P.I.E

Оюутны нэгдэлтэй хамтран Future Mongolia: Vision 2050 оюутны фестивалийг зохион

байгууллаа. Энэхүү фестиваль нь үндсэн 4 хэсгээс тогтож байсан бөгөөд 9-р сарын 29-10-р

сарын 5 хүртэл зохион байгуулагдсан болно. Фестивалийн хүрээнд Оюутны Эрдэм

Шинжилгээний Чуулган, Хөгжлийн Форум, Бүтээлийн Үзэсгэлэн, NUM’S Got Talent!

Уралдаант шоу тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү фестивальд

давхардсан тоогоор 1000 гаруй оюутан хамрагдсан бөгөөд телевиз радио, олон нийттэй

харилцах сайтуудаар тогтмол мэдээлэгдэж байсан болно.

Page 3: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

МУИС-ийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Future Mongolia: Vision 2050

Оюутны фестивалийн хүрээнд Оюутны Эрдэм Шинжилгээний Чуулганыг 10-р сарын 3-ны

өдөр Чингис Зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Энэ хичээлийн жилийн

хамгийн эхний эрдэм шинжилгээний чуулган гэдгээрээ онцлогтой энэхүү хурал нь

бакалавр болон магистр, доктор гэсэн үндсэн 2 ангилалд, “Ногоон Монгол”, “Даяаршил ба

Монгол улс”, “Хөгжлийн гарц ба тулгамдаж буй асуудлууд”, “Технологи ба Ирээдүй”

гэсэн 4 дэд хэсэгт хуваагдан явагдсан юм.

Хурлын эхний шатанд оролцогчид өөрийн бүтээлийн хураангуйг урьдчилан бэлтгэн

сайтанд байрлуулсан анкетийг бөглөх замаар оролцсон. Нийт 49 оюутны 33 илтгэл

бакалаврын түвшинд ирснээс шилдэг 16 илтгэлийг шалгаруулан 2-р шатанд

оролцуулахаар болсон. Магистр, докторын түвшинд мөн шилдэг 16 илтгэл, шилдэг 10

ханан илтгэл тус тус тавигдсан болно.

Эрдэм шинжилгээний хурлын нээлтэнд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн

дэд захирал Ч.Ганзориг, МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга Ц.Цагаач нар

хүрэлцэн ирж, оюутнуудад амжилт хүссэн бөгөөд бакалаврын түвшний хурлыг

удирдагчаар МУИС, ЭЗС-ийн ЭЗО-ын ангийн оюутан А.Ундрал, магистр, докторын

түвшний хурлыг удирдагчаар МУИС, ЭЗС-ийн ОУХ, Маркетингийн тэнхимийн

докторант, багш Ц.Цолман нар ажилласан болно.

Page 4: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

БАКАЛАВРЫН ТҮВШНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Шүүгчид:

Ж.Энхбаяр, ЭЗС-ийн ЭЗМЗ-ын тэнхмийн багш

Б.Болд-Эрдэнэ, НШУС-ийн Сургалтын албаны эрхлэгч

П.Эрдэнэцогт, МКС-ийн Сургалтын албаны эрхлэгч

I хэсэг: “Ногоон – Монгол”

“Уул уурхайн салбар дахь ус ашиглалт, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй

болгох асуудал”

МУИС-ийн ХЗС-ийн III түвшний оюутан С.Сүхчулуун

“Амралтын байр сууцны шингэн хог хаягдлын эко шийдэл”

МУИС-ийн ГГС-ийн аялал жуулчлалын менежментийн

III түвшний оюутан Б.Цэнгэлмаа

“Green Account, түүний хэрэглээ”

МУИС-ийн ЭЗС-ийн НББ-ийн III түвшний оюутан

Б.Базарсад

“Монгол Догар (Caryopteris mongolica Bge.) -ын бактерийн эсрэг идэвхт нэгдлийн

судалгаа”

МУИС-ийн ББС-ийн Биотехнологийн IV түвшний

оюутан Э.Саруул

Эрдэм шинжилгээний чуулганы “Ногоон Монгол” дэд хэсэгт хүрээлэн буй орчин,

тогтвортой хөгжлийн асуудлуудтай холбоотой сонирхолтой илтгэлүүд тавигдсан бөгөөд

эдийн засаг, хууль, газар зүй геологи болон биологийн шинжлэх ухааны талаас тухайн

чиглэлийн оюутнууд сонирхолтой илтгэлийг бэлдэн ирсэн байлаа. Ялангуяа хүрээлэн буй

орчинтой холбоотой хууль эрх зүйн орчны дутмаг байдал, түүнийг шинэчлэх асуудлыг

хөндсөн эхний сэдэв болон нягтлан бодох бүртгэлийн ногоон дансыг хэрэглээнд

нэвтрүүлэх, түүнийг ашиглахад тулгамдаж буй асуудлууд, боломж гарцуудыг

тодорхойлсон 3-р сэдвүүд олны анхаарлыг татаж байлаа.

II хэсэг. “Даяаршил ба Монгол улс”

“Соѐлын үйлдвэрлэл, түүний нийгэмд үзүүлэх үр дагавар ба Монголын нийгэмд илэрч

байгаа байдал”

Page 5: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

МУИС-ийн НШУС-ийн Социологийн III түвшний

оюутан Б.Баасансүрэн

“Авилгалын индекс ба эдийн засгийн өсөлт, Шилжилтийн орнууд дээрх судалгаа”

МУИС-ийн ЭЗС-ийн ЭЗО-ын IV түвшний оюутан

О.Гантулга, Б.Тэмүүлэн

“Улаан залаа эрх мэдлийн илэрхийлэл болох нь”

МУИС-ийн УБС-ийн Түүхийн IV түвшний оюутан

Б.Сүмбэрэлмаа

“E-English”

МУИС-ийн МТС-ийн I түвшний оюутан С.Хангал

Эрдэм шинжилгээний чуулганы энэхүү дэд хэсэгт мөн 4 өөр чиглэлийн сургуулийн

оюутнуудын илтгэл хэлэлцэгдсэн юм. НШУС-ийн оюутан Б.Баасансүрэн сүүлийн үед

залуусын чөлөөт цагаа хамгийн ихээр зарцуулж буй кино, хөгжим, интернэт зэргийг

соѐлын үйлдвэрлэл гэж тодорхойлон, түүний сөрөг нөлөөг тодорхойлж, Монголын

Page 6: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

нийгэмд хэрхэн илэрч байгааг сонирхолтой судалгаагаар харуулсан нь үзэгчдийн

анхаарлыг татаж байлаа. Тэрчлэн Авилгалын индексийн талаар болон түүний учир

шалтгаан, харилцан холбооны талаар эконометрикийн арга техникийг ашиглан

тайлбарласан ЭЗС-ийн оюутнууд О.Гантулга, Б.Тэмүүлэн нарын судалгаа сонирхолтой

илтгэлд тооцогдсон. Хамгийн анхаарал татсан үр дүн нь авилгал нийгэмд байснаар хүнд

суртал, шат дамжлагыг багасгаж, эдийн засагт эерэгээр нөлөөлдөг байж болох юм гэдэг үр

дүн байлаа. Мөн эртнээс нааш эрх мэдлийг илэрхийлж байсан улаан залааны тухай,

түүний хэрэглээний өнөөгийн байдлын талаар УБС-ийн оюутан Сүмбэрэлмаа илтгэл

тависан бол МТС-ийн 1-р курсийн оюутан С.Хангал 3 сарын дотор өөрөө програмыг нь

зохиож, бичсэн англи хэл сурах програмаа танилцуулсан нь олон нийтийн таашаалд

нийцсэн билээ.

III хэсэг: “Хөгжлийн гарц ба тулгамдаж буй асуудал”

“Монгол улсын эдийн засгийн өсөлтийн хүлээлт ба инфляци дахь логистикийн нөлөө”

МУИС-ийн ЭЗС-ийн Санхүүгийн IV түвшний оюутан

Ж.Мөнхболд, Т.Цэрэндорж, Д.Бямбасүрэн, Ч.Түвшинтөр

“Улаанбаатар хот орчимд эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх боломж, түүний үр ашиг”

МУИС-ийн ГГС-ийн Газрын кадастрын IV түвшний

оюутан Г.Цэлмэг

“Оюутны хотхоныг зөв төлөвлөснөөр Улаанбаатар хотын төвлөрлийг сарниулах нь”

МУИС-ийн ГГС-ийн Хот төлөвлөлтийн IV түвшний

оюутан Д.Бат-Эрдэнэ

“Нярайн жинд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ: Улаанбаатар хотын жишээн дээр”

МУИС-ийн ЭЗС-ийн ЭЗО-ын IV түвшний оюутан

С.Мягмарсүрэн

Өргөн цар хүрээг хамарсан эрдэм шинжилгээний хурлын 3-р дэд хэсэгт сонирхолтой

илтгэлүүд тавигдаж байлаа. Өнөөдөр, эдийн засагчид, бодлого боловсруулагчдын хамгийн

их сонирхож байгаа сэдвүүдийн нэг болох инфляцийн талаар нийлүүлэлтийн талаас нь авч

үзсэн ЭЗС-ийн оюутнуудын хийсэн бүтээл маш их хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Манай орны

зарим боомтууд, түүний логистикийн асуудлууд, шат дамжлагаас үүдэн гарч буй

бэрхшээлүүд, тэр нь хэрхэн инфляцид нөлөөлж байгааг эконометрикийн арга хэрэгслийг

ашиглан тайлбарласан байсан. Тэрчлэн ГГС-ийн оюутан Г.Цэлмэг Улаанбаатар хот

орчимд эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх тухай, бодит туршлага дээр

Page 7: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

тулгуурласан судалгааг хийснээ танилцуулсан бол ГГС-ийн оюутан Д.Бат-Эрдэнэ Оюутны

хотхоныг шинээр хэрхэн төлөвлөж чадснаараа Улаанбаатар хотод үүсээд байгаа

төвлөрлийг бууруулах боломжтой, түүнийг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг олон

улсын жишээн дээр тулгуурлан боловсруулсан байлаа. Сүүлийн илтгэлийг тависан ЭЗС-

ийн оюутан С.Мягмарсүрэн агаарын бохирдол, эхийн зуршил болон бусад ямар хүчин

зүйлс шинээр төрж буй нярайн жинд нөлөөлж байгааг батлан харуулсан сонирхолтой

илтгэлийг хэлэлцүүлсэн. Хамгийн сонирхолтой үр дүн нь 9 болон 10-р сард хүүхдээ

төрүүлэх нь хамгийн эрүүл, хүнд жинтэй нярай гарах магадлалыг нэмэгдүүлнэ гэсэн нь

байлаа.

IV хэсэг: “Технологи ба хөгжлийн чиг хандлага”

“Нанотранзисторыг загварчлах боломжууд”

МУИС-ийн МТС-ийн IV түвшний оюутан О.Золжаргал, Б.Очирхуяг,

Л.Өлзийбат

“Царай илрүүлэлт, дагалтын аргуудын харьцуулсан судалгаа”

МУИС-ийн МТС-ийн IV түвшний оюутан Г.Ууганбаяр

“Сургалтанд ашиглах FPGA хавтанд суурилсан аналог холбооны систем”

МУИС-ийн МТС-ийн IV түвшний оюутан Г.Мөнхжаргал

“Крилл бичгийн тэмдэгт таньж зурагнаас текст хөрвүүлэх программ”

МУИС-ийн МТС-ийн IV түвшний оюутан Э.Нямцэнд

Page 8: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

Хамгийн сүүлийн дэд хэсэгт МУИС, МТС-ийн 4-р курсийн оюутнууд илтгэлээ тавьсан

юм. Мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн арга техникүүдийг ашиглан

нанотранзисторыг загварчлах, түүний орчин үеийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар

илтгэлийг хамгийн эхэнд сонссон бол үүний дараагаар бидний өдөр тутмын амьдралд

хэрэглэгдэж буй дижиталл аппарат, зургийн хэрэгслүүдэд байх царай илрүүлэлт, дагалтын

технологийг боловсронгуй болгох талаар Г.Ууганбаяр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэрчлэн

ямар ч сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах боломжийг олгох FPGA

хавтанд суурилсан аналог холбооны системийн талаар болон Кирилл бичгийг хэрхэн шууд

зурагнаас текст рүү хөрвүүлэх вэ гэдгийг судалсан судалгааны ажлаараа Э.Нямцэнд

илтгэл тависан болно.

Page 9: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

МАГИСТР, ДОКТОРАНТЫН ТҮВШНИЙ ХУРАЛ

Шүүгчид

Д.Сайнбилэгт, ГХСС-ийн ЭНБДарга

Б.Ганбат, МТС-ийн ЭНБДарга

Д.Сарангэрэл, ХХИС-ийн ЭНБДарга

Б.Данаасүрэн, ЭЗС-ийн багш

I хэсэг: “Ногоон – Монгол”

Сэдвийн товч танилцуулгыг хурал хөтлөгч танилцуулж, илтгэгчидтэй ярилцана.

“Монгол улсын хил дамнан урсдаг гол мөрөн, нуурын эрх зүйн зохицуулалт”

ОУХС-ийн докторант Д.Бадамцэцэг

“УС” концептын зэрэгцүүлсэн судалгаа

ГХСС-ийн магистрант Б.Дорждэрэм

II хэсэг. “Даяаршил ба Монгол улс”

Сэдвийн товч танилцуулгыг хурал хөтлөгч танилцуулж, илтгэгчидтэй ярилцана.

“Эрт үеийн Монгол дархны урлагийн төмөр боловсруулах арга ажиллагааг металлургийн

шинжлэх ухааны зарим аргатай харьцуулсан судалгаа”

МХСС-ийн докторант Б.Аюуш

Цайны завсарлага /Ханан илтгэлүүдтэй танилцана/

“Даяаршил ба Монгол Улсын Үндсэн хууль”

ХЗС-ийн докторант П.Амаржаргал

III хэсэг: “Хөгжлийн гарц ба тулгамдаж буй асуудал”

Сэдвийн товч танилцуулгыг хурал хөтлөгч танилцуулж, илтгэгчидтэй ярилцана.

“Монгол улсын хөгжлийн гарц, тулгамдаж буй асуудал”

Худалдааны сургуулийн магистрант Н.Батням

“Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой тулгамдаж буй эрх зүйн асуудлууд”

(Барилгын салбарын хүрээнд)

Page 10: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

Хууль Зүйн Сургуулийн магистрант Г.Батаа

“Зэсийн ядуу хүдрийн биоуусалтыг химийн катализаторын оролцоотой хурдасгах

судалгаа”

ХХИС-ийн докторант Д.Баттөгс

IV хэсэг: “Технологи ба хөгжлийн чиг хандлага”

Сэдвийн товч танилцуулгыг хурал хөтлөгч танилцуулж, илтгэгчидтэй ярилцана.

“Диметилийн эфирийн катализаторт шууд синтез”

Хими, Хими Инженерчлэлийн Сургуулийн докторант Ш.Мөнхтулга

“Крилл-монгол бичгийн онлайн толь”

МТС-ийн докторант М.Золжаргал

Цайны завсарлага /Ханан илтгэлүүдтэй танилцана/

“Particle Accelerator”

ФЭС-ийн магистрант Jakob Kuhs

“50 Гц давтамжийн цахилгаан соронзон орон дрожжийн эсийн гадаргууд үзүүлэх нөлөө”

ББС-ийн докторант Д.Мөнх-Очир,

магистрант Ч.Галбадрах

“Эмэгтэйчүүдийн удирдах ур чадварыг судалсан нь”

НШУС-ийн докторант С.Бямбасүрэн

“Хиймэл дагуулын мэдээг ашиглан ургамлын биомассыг тодорхойлох нь”

ФЭС-ийн докторант Б.Батбилэг

Page 11: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

Дүгнэлт, үр дүн

Эрдэм шинжилгээний чуулганы бакалаврын түвшинд ЭЗС-ийн Санхүүгийн ангийн

оюутнууд болох Т.Цэрэндорж, Ч.Түвшинтөр нарын хамтарсан “Монгол улсын эдийн

засгийн өсөлтийн хүлээлт ба инфляци дахь логистикийн нөлөө”судалгаа 1-р байр эзэлж,

сургалтын төлбөртэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн шагналаар шагнуулсан бол 2-р байрт

ЭЗС-ийн ЭЗО-ын оюутнууд болох О.Гантулга, Б.Тэмүүлэн нарын “Авилгалын индекс ба

эдийн засгийн өсөлт, Шилжилтийн орнууд дээрх судалгаа” болон МТС-ийн оюутан

О.Золжаргал, Б.Очирхуяг, Л.Өлзийбат нарын “Нанотранзисторыг загварчлах

боломжууд”судалгаа орж 500000 төгрөгөөр тус тус шагнагдсан юм. 3-р байрт ЭЗС-ийн

ЭЗО-ын ангийн оюутан С.Мягмарсүрэнгийн “Нярайн жинд нөлөөлөгч хүчин зүйлсийн

шинжилгээ: Улаанбаатар хотын жишээн дээр” болон ГГС-ийн оюутан Д.Бат-Эрдэнийн

“Оюутны хотхоныг зөв төлөвлөснөөр Улаанбаатар хотын төвлөрлийг сарниулах

нь”сэдэвт судалгаанууд орж 300000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

Магистр, докторын түвшний эрдэм шинжилгээний хуралд ХХИС-ийн докторант

Д.Баттөгсийн ”Зэсийн ядуу хүдрийн биоуусалтыг химийн катализаторын оролцоотой

хурдасгах судалгаа” тэргүүлж, сургалтын төлбөртэй дүйцэхүйц хэмжээний мөн шагналыг

хүртжээ. Тэрчлэн 2-р байр 2-ыг тодруулж, 500 мянган төгрөгөөр, 3-р байр мөн 2-ыг

тодруулж 300 мянган төгрөгөөр тус тус шагнасан болно.

Page 12: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

МУИС-ийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Оюутны хөгжлийн форум

МУИСургуулийн 14 салбар сургуулийн төлөөлөл болсон 70 оюутныг хамруулан 7

сэдвийн хүрээнд 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр амжилттай хэлэлцүүлгийг

өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн маань гол онцлог нь оюутнууд баг болон хуваагдан тухайн нэг сэдвийнхээ

хүрээнд мэтгэлцэн оюунаа сорисон явдал байсан юм. Товлосон ѐсоор 2012 оны 10 дугаар

сарын 1-ний өдрйин 09:30 минутанд хөгжлийн форум нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үйл

ажиллагаанд урилгаар МУИС-Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал

Ч.Ганзориг, Бакалаврын сургалтын албаны дарга Г.Цагаач болон МУИС-ЭЗСургуулийн

Маркетинг – Олон улсын худалдааны тэнхимийн Докторант, багш Ц.Цолмон нар хүрэлцэн

ирсэн бөгөөд Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг нээлтийн үгийг

хэлснээр хэлэлцүүлэг эхэлсэн юм.

Ингээд Хэлэлцсэн сэдэв болон тус сэдэв дээр мэтгэлцээнийг өрнүүлсэн оюутнуудыг

танилцуулж байна.

Page 13: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

1 дүгээр сэдэв: “Уул Уурхай Хөгжлийн гарц мөн”

Нотлогч талаас:

Г.Чойжамц Мтс

Мөнхдөл ЭЗС

Бямбадорж НШУС

М.Мөнхсайхан ЭЗС

Билгүүнзаяа ХЗС оюутнууд нэг баг болон оролцсон.

Няцаагч талаас:

Мягмарзул ФЭС

Бааасансүрэн НШУС

Бямбадорж ГГС

Будгариг УБС

Ганчулуун МКС оюутнууд нэг болон оролцсон юм.

“Уул Уурхай Хөгжлийн гарц мөн” сэдвийн хүрээн дэх хэлэлцүүлгийн үр дүн:

Нотлогч талаас:

Уул уурхайг хөгжлийн гарц байлгахын тулд хамгийн гол нь улс төрийн зөв бодлого

хэрэгтэй. Үүний тулд:

1. Нөөцийг хэсэгчинлэн ашиглах

2. Нөхөн сэргээлтийг дэлхийн стандартын дагуу хийж өгөх

3. Түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох

Мөн уул уурахйн хөгжлийг даган жишиг хотууд бий болдог түүний нэг жишээ нь Уулийн

баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг даган Эрдэнэт хот бий болсон явдал юм.

Гэсэн гол санааг гагаж ирсэн бол няцаагч талаас:

1. Амьд бие бүхэн системтэй бөгөөд Экологийн тэнцвэрт байдлын алдагдал

2. Уул уурхайн оронд аялал жуулчлалын салбараа хөгжүүлье

3. Химийн технологийн хадгалах хяналт манай оронд байхгүй

4. Гол мөрөн түүний ширгэж буйн шалтгаан ба уул уулхайн холбоо

5. Манай орны цөлжилт ба олон улсын харилцаа \Хятад, Япон зэрэг азийн орнуудад

элсэн шуурга болох жилийн дундаж тоо ихэссэн бөгөөд үүний гол шалтгааныг

манай орны өмнөд хэсгийн элсжилттэй холбон тайлбайрлах болсон.\

Гэх үндсэн асуудлыг дэвшүүлсэн бөгөөд форумын үр дүнд төрийн зөв бодлого чиглэл уул

уурхай хөгжлийн гарц мөн эсэхийг шийднэ хэмээн танхимд цугларсан ихэнхи оюутнууд

дүгнэсэн юм.

Page 14: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

2 дугаар сэдэв: “Өвлийн аялал жуулчлал Монголд илүү тохиромжтой”

Нотлогч талаас:

Т.Загарпэрэнлэй ГХСС

Пүрэвдорж ХХИС

Алтаншагай МТС

Б.Очирбат ГГС

Төгөлдөр ХС нар хэлэлцүүлэгт оролцсон бол.

Няцаагч талаас:

М.Үүрийнтуяа ЭЗС

Болортуяа ББС

Ган-эрдэнэ МКС

Д.Нямбаяр ХЗС

Анударь ХЗС нар оролцон өөрсдийн дуу хоолойгоо хүргэсэн юм.

Нотлогч талаас:

Өвлийн уламжлал ѐс заншилаа түгээн дэлгэрүүлэх \Баяр ѐслол, малядын амьдрал гэх

мэт…\ энэ санааг гол үндсэн байр сууриа болгож байсан бөгөөд бидний бусад орноос

ялгарах цөөн хэдэн онцлогийн нэг бол малчдын өвлийн амьдрал гэдгийг тодотгон хэлж

байсан ба. Ахуйгаараа жуулчдыг татая гэсэн байр суурийг эрхэмлэсэн.

Няцаагч талаас:

Манай оронд ирж буй жуулчдын 5% нь өволийн улиралд ирж байна. Энэ тоог л нэмэх

зорилт тавих хэрэгтэй. Өөрөөр хэдбэл эрс тэс уур амьсгалтай, жилийн 4 улиралтай

амьдардаг бидэнд өвлийн аялал жуулсчлалыг хөгжүүдлэхэд гарах зардлаас эхлээд асуудал

хэтэрхий их болно.

Харин тэр 5%-тйг ихэсгэх 10% 15% болгоход анхаарлаа хандуулбал илүү зохистой юм гэж

үзсэн.

Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн үзэгч оюутнаас мөн нэгэн сонирхолтой санал гарч ирсэн

юм.

Гадны орны хүмүүсийн сонирхолыг Экстрэм аялал жуулчлалын хэлбэрээр татах.

Магадгүй Фругон автомашинд суугаад 200 километр явах нь тэдний хувьд илүү

сонирхолтой байж болно, Өвөл Монгол гэрт галаа түлээд 3 хоног амьдрах мөн тэдний

сонирхлыг татаж болно гэсэн санаа байсан ба энэ санаа нь бусад дэвшүүлсэн шийдлүүдээс

танхимд хүрэлцэн ирсэн хүмүүст илүү хүрсэн шинэлэг байж байсан.

Page 15: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

3 дугаар сэдэв: “Монгол улсын нийслэлийг “ХарХорин”-руу нүүлгэх шаардлагатай”

Нотлогч талаас:

Баянжаргал ГХСС

Амартүвшин МХСС

Сумъяаханд МТС

Э.Цэрэнзундуй ГГС

Солонго ББС нар хэлэлцүүлэгт оролцсон бол

Няцаагч талаас:

Ч.Цогтсайхан ЭЗС

Баялагмаа ХЗС

Амармэнд НШУС

Адяашүрэн ХЗС

Т.Номин ГХСС нар хэлэлцүүлэгт оролцсон.

Энэ сэдэв дээр Хэлэлцэгч талууд нотлогч, няцаагч тал гэхээсээ илүү манай оронд

Улаанбаатар, Эрдэнэтээс өөр хот хэрэгтэй байгааг илүүтэйгээр гаргаж ирж байсан юм.

Үүний тулд:

Page 16: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

1. Их дээд сургуулиудыг орон нутагт тараан байршуулах

2. Аймгйин төв бүрийг нэг онцлогтойгоор хөгжүүлэх. Жишээлбэл\Сайншанд хот аж

үйлдвэрийн төв гэх мэт… \

3. Шинэ хотдоо хот төлөвлөлтийг сайтар боловсруулах.

Гэх үндсэн асуудлуудыг дэвшүүлэн гаргасан ба оюутан залууст, монгол улсад

маань хотын статустай аймгийн төвүүд ихээр үгүйлэгдэж буй нь илрэн гарсан юм.

4 дүгээр сэдэв: “Атомын цахилгаан станц барих нь зүйтэй”

Нотлогч талаас:

Ууганбаяр ХХИС

Сарангоо ФЭС

Б.Амарсайхан ГГС

Мөнгөнцэцэг ХС

Наранзул МХСС

Няцаагч талаас:

Цэндсүрэн МКС

Л.Түмэндэлгэр ЭЗС

Батмэнд НШУС

Сарантунгалаг ХХИС

С.Очмандах ГХСС

Хэлэлцүүлгйин үр дүн.

Нотлогч талаас:

1. Атомын цахилгаан станц хамгийн хямд цахилгааны эх үүсвэр

2. Эрчим хүчийг импортлочг орон болох

3. Одоогийн байдлаар нүүрс эрчим хүчний 70%-ийг хангаж байна. Үүнээс болж

генийн гэмтэл гарах болсон. \

4. Атомын цахилгааны станцийн түүхий эд болох Ураныг эх орноосоо олборлох

боломжтой

Няцаагч талаас:

1. Цацраг идэвхит бодисын ялгаралт

Page 17: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

2. Усны нөөцийн асуудал манай оронд хомс 1000с хүртэл халсан усыг хөргөх ус

хэрэгтэй.

3. Цөмийн зэвсэгүүүд даган хөгжих боломжийг нээж өгнө.

4. Олон улсын харилцаанд доголдол үүснэ.

Энэ сэдвийн хүрээнд дээрхи санаануудыг голчлон үзсэн бөгөөд дэлхийн ихэнхи оронд

атомын цахилгаан станц барихыг хориглочихсон. Энэ үед бариад бидэнд гарах үр дүн нь

эерэг байх хандлага ажиглагдахгүй байна.

5 дугаар сэдэв: “Сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх нь зүйтэй”

Нотлогч талаас:

Батхүү ХХИС

Пүрэвдорж МТС

Б.Тэмүүлэн ГГС

Мандухай ЭЗС

Банзрагч МХСС

Няцаагч талаас:

Должин МКС

Цээпилмаа НШУС

Энхтэмүүлэн ХЗС

Т.Ичинхорлоо ГХСС

Б.Даваадорж ГГС

Хэлэлцүүлгийн үр дүн:

Энэхүү хэлэлцүүлэг нь долоон сэдвийн хүрээн дэх хамгийн гол сэдэв гэж дүгнэж байасн

ба Бакалаврын сургалтын албаны дарга Г.Цагаач болон МУИС-ЭЗСургуулийн Маркетинг

– Олон улсын худалдааны тэнхимийн Докторант, багш Ц.Цолмон, Магистр, багш

Д.Нарандалай нар байсан нь оюутнуудын үзэл бодол дуу хоолойг багш, удирдлагууд

сонссон үр дүнтэй алхам байсан юм.

Ингээд хэлэлцүүлгийн явцад нэгэн сонрхолтой үр дүн гарч ирсэн нь Монгол улсад

хамгийн үнтэй төлбөртэй цэцэрлэгийн нэг жилийн төлбөр 5000 ам.доллар, хамгийн үнэтэй

ахлах сургуулийн төлбөр 10000ам.доллар гэтэл их сургуулиудын дундаж төлбөр 1000

ам.доллар байсан юм. Ингээд анги танхимийн хүрэлцээ хэр байна, хичээллэх бааз суурийн

хангамж зэрэг олон асуудлууд хэлэлцүүлгйин турш хөндөгдөж байсан бөгөөд.

Page 18: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

Хэлэлцүүлгйин дүн гарахад танхимд цугларсан ихэнхи оюутнууд сургалтын төлбөрийг

нэмэгдүүлэх нь буруу юм гэсэн үр дүнг олонхи дэмжиж байсан юм.

6 дугаар сэдэв: “Интернет болон бусдын бүтээлээс хуулбарлах нь үнэн мэдлэг болж

чадах уу

Нотлогч талаас:

Тунгалагтуяа ХС

Төгөлдөр МКС

Соѐлжингоо ЭЗС

Будгариг УБС

Мөнхбаяр ХХИС

Няцаагч талаас:

Баттөгс НШУС

С.Сугар ГХСС

Б.Билгүүн ГХСС

Батбаяр МХСС

Мөрөн ХС

Page 19: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

Хэлэлцүүлгийн үр дүн:

Хэлэлцэх гол асуудалыг зохион байгуулагчдын зүгээс PLAGIARISM-ийг голлон анхааран

үзсэн юм. Хуулбарлах гэдэг үгийг хуулиндаа: Ашиглах, олшруулах гэж тайлбарласан

байдаг бөгөөд манай оюутнуудад хэрэглээний соѐлын талаар хичээлийг багц цаг

болгон оруулбал илүү үр дүнтэй байж болох юм гэсэн санаа гарч ирсэн. Нөгөө талаас

Оюутны мэдлэг гэдэг өөрөө үнэ цэнээ алдаж эхэлсэн copy, paste гэдэг хоѐр үгнээс өөр

мэдлэг бидэнд үлдэхгүйнээ гэсэн айдас оюутнууд дотор бий болсон байсан бөгөөд.

МУИСургуулийн маань ҮНЭН МЭДЛЭГ ОЮУНЫГ ДЭЭДЛЭНЭ гэдэг уриаг үнэ цэнэтэй

байлгахын тулд оюутнууд ухамсарлах ѐстой гэдэг үр дүнг гаргаж ирсэн.

7 дугаар сэдэв: “70000 бидэнд хэрэгтэй”

Нотлогч талаас:

Сарангоо МТС

Наранцэцэг ХЗС

Оюун-Эрдэнэ МКС

Сэрчинмаа ЭЗС

Дашжаргал ББС

Няцаагч талаас:

Эрдэнэцогт ХХИС

Ганчимэг ББИС

Мөнхтогтох МХСС

Хонгорзул ГГС

Бат-Эрдэнэ ЭЗС

Хэлэлцүүлгйин үр дүн:

Нотлогч талаас:

1. Боловсролын чанар нэмэгдэж байгаа \голч дүн харж тэтгэлэг олгох болсон\

2. Санхүүгийн дэмжлэг \эцэг эхээсээ авах мөнгө багасса\

3. Төлбөрөө төлөх боломжийг бий болгосон

Няцаагч талаас:

1. Үүний оронд бүтээн байгуулалт бидэнд хэрэгтэй

2. Инфляцийн өсөлт ба бэлэн мөнгөний нийлүүлэлтийн хамаарал

Page 20: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

3. Оюутны номны хангамжаа дээшлүүлье

4. Бэлэнчилэх сэтгэлгээ бий болгож байна.

Гэсэн үндсэн санаанууд гарч ирсэн бөгөөд илтгэл тавьсан оюутан бүр өглөө гэхэд

зарцуулж буй арга замаа зөв сонговол үр дүнтэй байж болохыг хэлж байсан бөгөөд

хэлэлцүүлгийн төгсгөлд танхимд цугларсан оюутнуудын ихэнхи хэсэг нь 70000 төгрөг

бидэнд хэрэгтэй гэж үзэж байсан юм.

Дүгнэлт:

Ийнхүү МУИСургуулийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагсдсан оюутны

хөгжлийн анхдугаар хэлэлцүүлэг Чингис зочид буудлын хурлын танхимд өглөөний 09:00

цагаас оройн 18:30 минут хүртэл амжилттай хэлэлцэж өндөрлөсөн бөгөөд Хэлэлцүүлэгт

хүрэлцэн ирсэн багш нар болон хүндэт зочид МУИС-Эрдэм шинжилгээ, инновац

эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, Бакалаврын сургалтын албаны дарга Г.Цагаач нар

энэхүү үйл ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж болох юм гэж

үзэж байсан нь анхны удаа зохиогдсон хөгжлийн форумын үр дүнг хэрхэн амжилттай

болсныг гэрчилж буй томоохон баталгаа юм. МУИС-ийн P.I.E оюутны нэгдэл нь цаашид

энэхүү арга хэмжээг өргөжүүлэн МУИС-ийн хэмжээнд лигийн хэлбэрээр зохион

байгуулахаар төлөвлөн, зохион байгуулалтын ажлаа эхлүүлээд байна.

Page 21: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Оршил

МУИС-ийн Бүх Оюутны Үзэсгэлэн нь Future Mongolia: Vision 2050 Оюутны

фестивалийн хамгийн олон нийтэд чиглэсэн,

сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг байлаа.

Үзэсгэлэн нь 10-р сарын 1-ээс 5-ны

хооронд зохиогдсон ба дизайн, өнгө төрх,

гайхалтай бүтээлүүдээр чимсэн гайхалтай

үйл ажиллагаа болж чадсан билээ.

Орчин засал

Үндсэн зохион байгуулагчид болон сайн дурын оюутнуудтай нэгдсэн нийт 15-н

хүний бүрэлдэхүүн бүхий баг МУИС-ийн 1-р байрны 320 тоот танхимыг 3 хоногийн

хугацаатай засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэсэн. Хийгдсэн ажлууд:

1. Зураг төсөл гаргах

2. Шаардагдах хангамжийн материалуудын жагсаалт гаргах

Page 22: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

3. Хангамжийн материалыг цуглуулах

4. Чимэглэл хэрэгсэл урлах

5. Орчин засах

6. Бүтээлүүдийг байршуулах

7. Бүтээлүүдийн шошго тогтоох

Оролцсон бүтээлүүд

Үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийг 9-р сарын 17-оос 28-ны хооронд хүлээн авсан

ба нийт 169-н бүтээлийг цуглуулсан.

МТС-ийн График Дизайны Багш Гантуяа

№ Хэмжээ Тоо

1 Art A1 4

2 Art A2 8

3 Art A3 5

4 Хатгамал A2 1

5 Warcraft /art/ A3 1

6 Photo, КГД-4, Золжаргал 10*15 4

7 Photo, КГД-4, Учрал А3 2

8 Хоосон жааз А3 4

9 Хоосон жааз А1 1

10 CD, ДА, КА 16

Цоморлиг Багшийн Газар Зүйн Клуб,

№ Хэмжээ Тоо

1 Бөө, Самран ясан хөшөө 1

2 Van Gogh, Starry Night 1

3 Сандал, машины дугуй 1

4 Сандал, Keyboard 1

5 Сандал, Чемодан 1

6 Зураг хагарсан шил 1

7 Төгөл 1

8 Эрвээхийн чуулган 1

Page 23: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

МУИС-ийн

Оюутнууд

№ Овог Нэр Төрөл Хэмжээ Тоо Сургууль

1 Б.Туул Photo 24 ГХХС, Франц хэл-4,

2 Б.Чинтогтох Photo 20 МТС, Сүлжээний Инж

3 Б.Сугармаа

Монгол бичиг,

H&C А3 1 МХС,М Хатад Судлал 4

4 Б.Биндэръяа Карт, H&C 2000

ГГС, Хот ба бүс нутаг

төлөвлөлт

5 Э.Лхамдэгд Art ЭЗС, НББ-4

6 Б.Анударь Art 15 ЭЗС, ОУЭЗ-3

7 Л.Ганчимэг Photo 10 ХХИС

8 Д.Дашхүү

,H&C, Мөнгө

зоосны

цуглуулга, 3том,

9ж 12 Биологи

9 Энхжин

Мөнгөний мод,

Зааны хатгамал,

Чингис 3 Биологи

10 Г.Гантулга Art 4 ББС, Эко 2

11 Одонтуяа ББС, Эко 2

12 Долгорсүрэн Art 2 МТС,КГД 4

13 Энхриймаа

Art 4 МХС

ЗЭэгт

наамал 2

Чулуу 12

14 Ч.Мөнхчимэг

Тосон будаг

байшин 1 ЭЗС

15 Г.Нямдорж Робот 3 ФЭС, ЭЛ 4

16 Г.Идэрчулуун

Ультрасоник

ашигласан радар

1 МТС , элек-4

Үйл ажиллагаа

Page 24: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

Нээлт

МУИС-ийн Бүх Оюутны Үзэсгэлэн 2012 оны 10-р сарын 2-нд нээлтээ хийсэн. Нээлтийн

үйл ажиллагааны онцлох үйл явдлууд.

Монгол

улсын хамгийн том

Рубик шоогоор хийсэн

зураг

МУИС-

ийн захиргаа болон

зохион байгуулагчид

нээлтийн тууз хайчлах

үйл ажиллагаа

Технолог

и болон соѐлын

үзүүлэнгүүд

Үзэгчид

Давхардсан тоогоор нийт 960

гаруй хүн үзэсгэлэнг үзэж

сонирхсноос 34-н хилийн

чандаас ирсэн зочид, 61-н

багш ажилчид байсан билээ.

Page 25: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

NUM’S GOT TALENT!

МУИС-ийн 70 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан Future Mongolia: Vision 2050

Оюутын фестивалийн хүрээнд явагдсан NUM'S Got Talent! буюу "Авьяаслаг МУИС-чууд"

уралдаанд шоу тэмцээн 2

үе шаттай явагдан

амжилттай өндөрлөлөө.

Уралдааны эхний шат 9-р

сарын 29-ний өдөр

Хүүхдийн Урлан Бүтээх

Төвд явагдсан бөгөөд

зөвхөн дуулах, бүжиглэх,

хөгжимдөх зэрэг

уламжлалт

авьяастнуудаас гадна

цагаригт үзүүлбэр,

лимбэдэх, шүгэлдэх, бит

бокс хийх зэрэг

сонирхолтой

үзүүлбэрүүдийг үзүүлсэн 107 номероос бүрдсэн юм. МУИС-ийн бүрэлдэхүүн 14

сургуулийн шилдэг 500 гаруй оюутан 100 гаруй номероор шилдгээ шалгаруулсан ба

шилдгүүдийг зааланд цугларсан оюутнууд мессеж бичих замаар тодруулан шилдэг 25

номер дараагийн шатанд шалгарчээ.

Улмаар 2-р шат буюу төгсгөлийн шалгаруулалт нь фестивалийн хаалтын үйл ажиллагаа

болон зохион байгуулагдаж, МУИС-ийн хэмжээнд урд өмнө нь явагдаагүй томоохон

урлагийн шоу болон тэмдэглэгдэн үлдсэн юм. Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа

шилдэг авьяастнууд өөрсдийн ур чадвараа багш, оюутнууддаа үзүүлснээс 1-р байранд 784

мессеж саналыг 15 минутын дотор цуглуулж чадсан МУИС-ийн ГХСС-ийн Солонгос

Судлалын 1-р ангийн SOS бүжгийн хамтлаг тодорч, сургалтын төлбөртэй дүйцэхүйц

шагналын эзэн боллоо. 15 гишүүнтэй тус хамтлаг 1-р шатанд ч хамгийн шилдэг нь байж

оролцогчдийг манлайлж байсан. Харин "Олны таашаалд нийцсэн авьяастан" шагналыг

МУИС-ийн МТС-ийн График дизайны 4-р курсийн оюутан н.Мөнхтогтох шалгарсан юм.

Тэрээр морин хуурыг амьд хөгжимтэй хослуулан, дэлхийн алдартай аязуудыг

эгшиглүүлэн хурсан олны сэтгэлийг татаж чаджээ. Тэгвэл "Хамгийн онцгой авьяастан"

шагналыг МУИС-ийн МТС-ийн 1-р курсийн оюутнууд болох н.Цогт, н.Жавхлан нар

хүртсэн. Тэд шинээр залуусын дунд хөгжиж буй урлаг болох бит боксийг ямар чадварлаг

эзэмшснээ батлан харуулж, үзэгчдийг уйдаалгүй гайхалтай үзүүлбэрүүдээрээ бэлэг барьж

Page 26: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

байсныхаа хариуг ийн авсан юм.

NUM'S GOT TALENT! шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр UFC групп ажилласан бөгөөд

МУИС-ийн захиргаа, МУИСОХ, Оюутан Конгресс, P.I.E Оюутны нэгдэл хамтран зохион

байгуулж оролцжээ

Шүүлт:

Тэмцээний 2 шатны шалгаруулалтыг заалан дахь үзэгчдийн мессеж саналаар явуулсан.

МУИС-ийн Мэдээллийн технологийн албаны тусламжтайгаар тэдний зохиосон програм

дээр үндэслэн оролцогч бүрт хувийн дугаар өгч, түүн лүү нь дэмжигчид нь мессеж бичих

замаар шатууд явагдсан болно.

Page 27: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

Заал Чимэглэлт

Тэмцээний эхний шатны шалгаруулалт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв дээр

зохион байгуулагдсан бол Сүүлийн шалгаруулалт нь Улсын Драмын Эрдмийн Театр дээр

явагдсан. Шалгаруулалт бүрийн тайзны засал чимэглэл болон орчин хөгжүүлэлтийг ЭЗС-

ийн оюутны зөвлөл болон P.I.E оюутны нэгдэл хамтран бий болгосон бөгөөд бүх

чимэглэлийг гараар хийсэн нь олны таашаалд бүрэн нийцэж байлаа.

Page 28: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

БУСАД

Вебсайт

Future Mongolia: Vision 2050 Оюутны фестиваль нь хамгийн сүүлийн үеийн мэдээлэл

болон зарлал, анкетуудаа өөрийн www.futuremongolia.mn вебсайтаар дамжуулан олон

Бусад сурталчилгаа

Оюутны фестивалийн талаар мэдээ, сурвалжагууд ETV, C1, TV5, TV9 тэргүүтэй 10 гаруй

сувгаар тогтмол цацагдаж байсан бөгөөд Eagle Тв-ийн шууд нэвтрүүлэгт оролцон, Эх

Орон, БТВ, ETV зэрэг 5 телевизээр өдөрт 2 удаа 7 хоногийн турш телевизийн шторк,

сурталчилгаа цацагдсан болно.

Мөн news.mn, gogo.mn тэргүүтэй портал сайтууд, Залуучуудын Үнэн, Өдрийн Сонин зэрэг

хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл цацагдсан болно.

Page 29: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

Фэйсбүүк

Future Mongolia: Vision 2050 Оюутны фестиваль нь өөрийн хамгийн сүүлийн үеийн

мэдээлэл, зургийн цомог зэргээ өөрийн албаны ѐсны фэйсбүүк хуудас

www.facebook.com/FutureMongolia хуудсаар дамжуулж түгээж байлаа. Одоогоор энэ

хуудсанд 503 хэрэглэгч лайк даран нэгдэж, оргил үедээ 9000 гаруй хүнд мэдээлэл хүрсэн

статистик үзүүлэлт гарсан болно.

Page 30: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

Youtube хуудас

Оюутны фестивалийн албан ѐсны шторк, сурталчилгааны материалуудыг залуусын

хамгийн их нэвтэрдэг видеоны сайт болох Youtube.com дээр байрлуулан тарааж байлаа.

Үүний үр дүнд видео шторкуудыг ойролцоогоор давтагдсан тоогоор 5000 гаруй хэрэглэгч

үзэж сонирхсон байна.

Page 31: FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

FUTURE MONGOLIA: VISION 2050 Оюутны Фестиваль

Сайн дурын оюутнууд болон сэтгүүлч оюутнууд

Оюутны фестиваль нь зохион байгуулалт, туслах ажилд оролцох сайн дурын оюутнуудыг

тодорхой шалгуурын дагуу урьдчилан бэлтгэсэн анкетийн дагуу бүртгэж авч,

шалгаруулсан. Нийт 50 гаруй оюутан сайн дурын оюутнаар ажиллах хүсэлтээ илгээсэн

бөгөөд P.I.E оюутны нэгдэл, ЭЗС-ийн Оюутны зөвлөлтэй хамтран тодорхой үүргийн дагуу

хамтран ажилласан болно. Цаашид сайн дурын оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх,

түүний үр ашгийг олон нийтэд сурталчлах, урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга

хэмжээнүүдийг дэс дараатай авч хэрэгжүүлбэл үр дүнтэй гэдэг нь харагдлаа.